12-р сард манай форм ид, лигээ итгэл төгс тэргүүлж байхад Байерн тиймхэндүү л явж байсан.
Сугарааг тун боломжийн гэж харж байсан. 10-аад хоногийн өмнө манайх жоохон унасан, Байерн идэж уугаад байхаар нь жоохон айдас хүйдэстэй л байлаа. Гэхдээ төгс гүйцэтгэл, төгс үр дүн.
За тэр ч яахав, одоо дахиад сугалаа. Энэ жилээс 8-аас цааш сугалаа байхгүй, плэйоффын маягаар хожсон нь хожсонтойгоо тоглоод явах юм байна гэж ойлгосон. Миний хувьд одоо яадгын гэж томорч эвгүй багтай таарахаас зайлсхийвэл гоё байна. Энэ жил том юмны төлөө яваа, нэг ч гэсэн даваагаа аятайхан давмаар байна. Ядаж л эхний ээлжинд:
Сити -Барса /Пеп хуучин багийнхаа эсрэг буюу Месси Суарезтай тулах. Супер тоглолт болох байх/
Маню - Юве /Рон хуучин багтайгаа тоглож, дахин нэг өөрийгөө шоудах боломж олгоно/
Тот - Аякс / жинхэнэ довтолгоо зонхилсон нээлттэй хөлбөмбөг, Сити Барсагаас дутхааргүй алаан болох байх/
Порто - ЛФС. Ингэж таараад боломжийн дүнгээр 4-т үлдчихвэл цаашаа ёстой хэн нь яах вэ гэмээр байна.
Энэ хооронд Мансити лиг дээр оноо алдаж, манайх тэргүүллээ эргүүлж авч, өөрсдөдөө итгэх итгэлээ олж, жигдрэх юмандаа бас байгаа байхаа