Эмо гэснээс энэ их гоё дуу.. анх сонсоод яг англи 80,90 оны инди хамтлагийн дуу шиг дуулж гэж бодсон шд..
Хонх-Бороо..
Хаана вэ, яван одсон чи
Хэзээ учирна гэж хүлээх вэ?
Бороотой шөнийн гудамжаар
Ганцаар хэсүүчлэн явна аа би...
Бороотой шөнийн гудамжаар
Ганцаар хэсүүчлэн явна аа би...
Шиврээ бороо сэтгэлд гуниг нэмээ юу
Шивнэн, шивнэн үглээ юу
Шөнийн дууг аялаа юу
Чамайгаа би мартаж чадсангүй еэ
Цаг үргэлж бодлоос минь гарсангүй
Сэвтэй хайрыг минь ариулах шиг
Шөнийн бороо улам бүр ширүүснэ
Сэвтэй хайрыг минь ариулах шиг
Шөнийн бороо улам бүр ширүүснэ
Бороо бороо асгаранхан ороорой
Бодол санааг ариустал
Асгаранхан ороорой
Анх 1989 онд С.Цогтсайхан, Н.Энхбаяр, Д.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, есдүгээр сарын 17-нд анхны концертоо Улсын Филармонийн тайзан дээр тоглож байсан.
“Хонхны дуу”-гаас гадна “Бидний араншин”,” Үүлэн чөлөөний нар”, “Хотын гудамж”, “Алтан хавчаар”, “Рашаантын 18”, “Албан тасалгааны цонхоор” зэрэг олон сайхан дуугаараа Монголын урлагт нэгэн шинэ өнгө нэмж байсан хамтлаг бөгөөд хамгийн анхны стеро дуугаралттай бичлэгийг монголд оруулж, цомгоо гаргаж байжээ.
“Хонх” хамтлаг байгуулагдсан тэр жилдээ “Бидний араншин”, 1992 онд “Хөдөө арал”, 1996 онд “Ирж яваа цаг” нэртэй бие даасан гурван концерт туурвин тоглосон.
