Би ч ид үед нь Backstreet Boys, N sync, NKOTB, Spice girls нтр сонсдоггүй байсан л даа. Арга ч үгүй дээ дөнгөж 4,5 настай хүүхэд эхийнхээ бүүвэйн дуунаас өөр юм юун сонсох манатай л явсан биз

Гэхдээ яг эдний үеийн үеэл ах эгч нартайн буянгаар арай гайгүй ухаан ороод 10 гаран настайдаа хальт сонсдог ч Icetop, Digital -ийн л хүүхэд байлаа.
Харин нилээн сүүлд 10-р ангид манайх гэдэг айл интернеттэй болоод би гэдэг хүн utube-ээр юу хүссэнээ л үзэж сонсдог боллоо. Гэнэтхэн яагаад ч юм энэ хэдийн дээр үеийн дуунуудыг нь олж сонсож, бичлэгүүдийг нь үзэж энэ хэдийг мандаж явах үеийн өсвөр насны хүүхэд болсон юм шиг л мэдрэмж авч билээ. Аль ч билээ нэг жилийн цагаан сарын өмнөхөн үеэлүүд маань ирж бууз хийлцэхэд би энэ хэдийнхээ дууг тавьчихсан сонсож байхад манай үеэлүүдийн дурсамж нь сэдрээд хамаг л үүх түүх, анхны хайраа, цаасан дээр дуунуудынх нь үгийг сонсголоороо бичиж авч дагаж дуулдаг байснаа хүртэл яриад, сонсож байгаа надад ёстой гоё байсан.
Надад хамгийн их таалагддаг нь Backstreet Boys. Энэ хамтлагаас хамгийн их таалагддаг нь Brian. Даанч мань эр Muscle Tension Dysphonia гээд өвчин тусаад хоолой нь урьдынх шигээ байхаа болиод дуулж чадахгүй байсан ч бас сүүлийн үед арай гайгүй болсон байсан. 1 2 жилийн өмнөх шоунууд дээр Nick Brian-ий хэсгийг дуулж хүртэл үзсэн.
Сая энэ тоглолтыг үзлээ. Яалт ч үгүй Brian-ий хоолой дэндүү төгс байжээ