5 хуудасны 21 дахь нь

Re: Ойрд ямар юм сонсож байна ...

Бичсэн: Лх 2-р сарын 21, 2018 12:22 pm
Бичсэн Gunbold
boboZ бичсэн нь:
Лх 2-р сарын 21, 2018 10:09 am
lsxoftw бичсэн нь:
Лх 2-р сарын 21, 2018 3:08 am
ойрд эмороогүй байсан дээр краш мраштай болсныг ч хэлэх үү, эмороод хэрэг алга аа хаха.
Одоо надтай тэнэглээд байлгүй жоохон эмор амьдралаа бод, цэцэг бариад гүй, хөөрхөн охины байрны гадаа цонхных нь доор бороо цасанд зогс. Сайхан залуу насаа троллын амьдралаар үрж болохгүй. Тэртээ тэргүй эморолт чинь файлдвэл тролл болох хангалттай цаг байна.. :lol:
Ёстой анх удаа Бобоз Зөв үг хэллээ дээ... Ай даа сайхан залуу насыг даа айн...

Re: Ойрд ямар юм сонсож байна ...

Бичсэн: Лх 2-р сарын 21, 2018 12:48 pm
Бичсэн boboZ
Бусад үед нь дан буруу юм яриж явдаг байх нь :evil:

Re: Ойрд ямар юм сонсож байна ...

Бичсэн: Лх 2-р сарын 21, 2018 3:28 pm
Бичсэн Gunbold

Хуучны дуунууд цаанаа гоё сонсдоод байгаа гөгшин болохоор л тэгдийм болвуу даа

Re: Ойрд ямар юм сонсож байна ...

Бичсэн: Лх 2-р сарын 21, 2018 3:30 pm
Бичсэн Gunbold
Энэ бол бүүр класс шүү

Re: Ойрд ямар юм сонсож байна ...

Бичсэн: Пү 2-р сарын 22, 2018 10:53 am
Бичсэн boldbold
wiz khalifa hella o's . Гарууд энийг их тавьдаг юм байна лээ.. :mrgreen: :mrgreen: :mrgreen:

Re: Ойрд ямар юм сонсож байна ...

Бичсэн: Ня 2-р сарын 25, 2018 10:51 pm
Бичсэн Bobby Sinatra
Би ч ид үед нь Backstreet Boys, N sync, NKOTB, Spice girls нтр сонсдоггүй байсан л даа. Арга ч үгүй дээ дөнгөж 4,5 настай хүүхэд эхийнхээ бүүвэйн дуунаас өөр юм юун сонсох манатай л явсан биз :lol: Гэхдээ яг эдний үеийн үеэл ах эгч нартайн буянгаар арай гайгүй ухаан ороод 10 гаран настайдаа хальт сонсдог ч Icetop, Digital -ийн л хүүхэд байлаа.
Харин нилээн сүүлд 10-р ангид манайх гэдэг айл интернеттэй болоод би гэдэг хүн utube-ээр юу хүссэнээ л үзэж сонсдог боллоо. Гэнэтхэн яагаад ч юм энэ хэдийн дээр үеийн дуунуудыг нь олж сонсож, бичлэгүүдийг нь үзэж энэ хэдийг мандаж явах үеийн өсвөр насны хүүхэд болсон юм шиг л мэдрэмж авч билээ. Аль ч билээ нэг жилийн цагаан сарын өмнөхөн үеэлүүд маань ирж бууз хийлцэхэд би энэ хэдийнхээ дууг тавьчихсан сонсож байхад манай үеэлүүдийн дурсамж нь сэдрээд хамаг л үүх түүх, анхны хайраа, цаасан дээр дуунуудынх нь үгийг сонсголоороо бичиж авч дагаж дуулдаг байснаа хүртэл яриад, сонсож байгаа надад ёстой гоё байсан.
Надад хамгийн их таалагддаг нь Backstreet Boys. Энэ хамтлагаас хамгийн их таалагддаг нь Brian. Даанч мань эр Muscle Tension Dysphonia гээд өвчин тусаад хоолой нь урьдынх шигээ байхаа болиод дуулж чадахгүй байсан ч бас сүүлийн үед арай гайгүй болсон байсан. 1 2 жилийн өмнөх шоунууд дээр Nick Brian-ий хэсгийг дуулж хүртэл үзсэн.
Сая энэ тоглолтыг үзлээ. Яалт ч үгүй Brian-ий хоолой дэндүү төгс байжээ ;)

Re: Ойрд ямар юм сонсож байна ...

Бичсэн: Да 2-р сарын 26, 2018 11:42 am
Бичсэн Mademoiselle
😍😍😍

Re: Ойрд ямар юм сонсож байна ...

Бичсэн: Да 2-р сарын 26, 2018 1:55 pm
Бичсэн Chinggis


Энэ залуу чинь UBS-д ороод хасагдчихдаг мөн байхаа. Ийм гоё дуулдаг залуу байхад манайд амьд хөгжим явдаггүй нь ёстой бурханы хорлол байхаа хаха. Зохиолын дуунд ийм болхоор л би дургуй байдийм.

Энэ залуу хага авч магадгүй ээ. Эхний дугаарын Мөнх-Эрдэнэ тэй л vs хийнэ дээ.

Re: Ойрд ямар юм сонсож байна ...

Бичсэн: Мя 2-р сарын 27, 2018 11:33 am
Бичсэн otgonbatt
Billyshes chained 2 u
Wheel chigga. Asian weeknd
Удахгүй энэ монгол залуу од болно оо.
Уран бүтээл клипүүд хөгжим гээд бүгл их чанартай байна.

Re: Ойрд ямар юм сонсож байна ...

Бичсэн: Мя 2-р сарын 27, 2018 11:35 am
Бичсэн otgonbatt
@chinggis дан ганц гоё дуулдаг гээд манайд амьд хөгжим явахгүй ээ. Хөгжимийн өндөр боловсрол техник мэдлэг гээд манайхан хол дутуу л байгаа. Ямар сайндаа жоохон эффект оруулаад студид дуугаа гаргачихаад амьдаараа тэрийгээ дуугаргаж чадөхгүй байхавдээ. Одоо бол колорс үнэхээр мундаг л байна даа