Аяллын тэмдэглэл 2018 ... "Алтай 5 Богд"
Бид хэд хотоос гарахдаа л эхлээд Алтайгаа үзчихээд урагшаа нууран дээрээ очиж амрая гээд шийдсэн байсан юм. Шөнөдөө Өлгийд орж ирж "ALTAI POINT" гэдэг бааздаа бууж амарч хоноод маргааш нь өглөө нэг гаяд эгчтэй таарсан чинь харин "Улаан хусаар явбал арай тойруу, Сагсай Цэнгэл гэж яваад, тэндээсээ нэг хөтөч авчих, зам арай цагаан, тэгээд ч татуу" гэж зөвлөв. Ашгүй гээд хөтөч хийх хүнийхээ дугаар, хоол хүнс, бензин тосоо базааж аваад хөдөлсөн.
Ингээд Сагсай Цэнгэл сумаар ороод хөтөчөө олж аваад цаашаа яваад, сүүн голоо өгсөөд нилээн давхисан. Цав цагаан гол урсах юм билээ, тэр орчмын хөрс нь зөөлөн шохойлог учраас ингэж цагаан харагддаг гэж нэг маань тайлбарлаж байсан. Тэгж явж байгаад голоо гарангуутаа хойшоо айлын өвөлжөөгөөр дайраад огцом хойшоо уул даваад явчихаж байгаан, нутгийн хүмүүс л мэдэх зам байна лээ. MAPS.ME Geo.NET гэсэн GPS дээр лав зам нь байгаагүй хэхэ.
Алтай 5 богдын харуулын постноос 25-30 орчим км наана аятайхан энгэр олж майхан саваа барьж, хоол ундаа хийж идэцгээгээд, Дидишээ залгаж, хөлбөмбөг үзэх бэлтгэлээ хангаад хэхэ. Уг нь голын эрэг дээр буух гэсэн ч шумуул бас овоо байна лээ. Мэдээж тэр шөнөдөө бол сайхан ууж идэж хоносоон, хүмүүс юмаа гаргасан чинь АНУ-с ирсэн нөхрийн чемодан задарч 5л*ийн Жэмисон гарч ирээд, тэрнийг бараг л дуусгасан.
Хөтөч ах маань "өглөө эрт босч яваарай, Алтай шуурчихдаг юм шүү, тэр болгон хүнд харагдаад байхгүй, эрт л очвол харна, та хэд эрт босоорой" гэж захиад. Хөлбөмбөг үзэх байсан хүмүүс чинь 8 цагт босноо л гээд байсан, үхсс би бол шартаад босч ч чадахгүй хэвтэж байгаам хаха. Тэгээд нэг огурцыны шүүс ууж байж арай гэж босч аваад, юмаа баглаад пост хүрсэн

.
Тэнд харин намбаруан буюу МУ-ын 3 дахь ерөнхийлөгч Энхбаяр гуайтай таараад. 3 дахь удаагаа Хүйтний оргил руу гарах гэж байна, хэнтийн сонгуульд нэр дэвших үү гэсэн "бодож л байна" гэж байна лээ хэхэ. Гэснээс казак гэр бас гоё, тааз өндөртэй, дотроо их гоё байх юм билээ. Бид нар тэндээ хоол захьчихаад дээшээ явсан.
Бараг 2, 3 уул даваад арай л нугачаатай замаар зөндөө удаан өгссөөн. Байгаль бол ярих юм байхгүй гайхалтай ч зам бол там

. Дээшээ явж байхад нууртай, мөнх цастай, хүүхдүүдээ баясгах гэж цас ухаад л. Дээрээ гарахаар гоё овоотой юм билээ. Биднийг явахад харин ёстой янзын сайхан цэлмэг байгаад 5 оргилоо бүгдийг нь харсан. Хүйтэн, Малчин, Бүргэд, Найрамдал, Өлгий оргилууд. Хөтөч маань хүртэл "олон л жуулчинтай явсан, та нар шиг явдаг хүмүүс хараагүй, Алтай ч та нарыг сайхан угтаж авлаа" гэсэн шүү. Нөхдүүд бол доошоо мөсөн гол дээрээ очъё гэсэн санал тавьсан ч зарим нөхдүүд /би бас/ тогтоосон журмаараа л явъя, харин дараа ядаж Малчин оргил гэсэн зорилго тавьсан, заримдаа юманд сэтгэл ханаж сурах хэрэгтэй байх тээ.
Ингээд тэндээсээ бууж ирээд постны гэртээ цуйван, будаатай шөлийг гэдсээ гартал цохьж аваад буцаад явж байгаам. Нэгэнт оройтсон тул ямартай ч хөтөч ахыг буулгаад хаа хүрнэ, тэндээ хоноё гээд давхисан. Алтайгаас 100 гаран яваад Цэнгэл сум орсон бол цаашаа 85 яваад Хотон хурган нуур байгаа гэсэн. Бид ч ахыг буулгаад, баярласан талархсанаа илэрхийлж, утсаа солилцоод хөдөлсөн. Ер нь харуй бүрий болж байсан, Алтай 5 богд руу өгсөх буух гэж нилээн зовсон, дээр нь өмнөх өдөр уугаад шартсан байсан болохоор бушуухан амрах гээд Цэнгэл сумаасаа цаашаа Ховд голоо өгсөж 15 км яваад аятайхан газар олоод буудаллаад амарсан даа.
Хэдэн зураг байна
Пост хүрэхээс өмнө Ойгарын голын дэнж дээр буудаллаад хоолоо хийж байгаа нь
Орой хөлбөмбөгтэй, юун төлөө ийм зүйл авч билээ, бэлдэнэ шд
7-р сард цасаар бөмбөг хийж тоглох ч бас гоё оо гоё
аяллын хань, итгэлт хүлэг, машинууд маань
Аа бас селфиднээ
