Би сүүлд бараг өөрийгөө хүчилж байж дуусгасан болохоор мотиваци хэлэх их хэцүү байна. Подкастаас өчигдөрхөн сонссон ном санал болговол заавал англиар унших хэрэг гарах байх. Үнэндээ л монголоор гарсан ном санал болгоход хэт хуучирсан эсвэл хэт сонгодог болчихоод хэцүү байдаг болж. Уран зохиолын хувьд Тагтаагаас гарсанаас уншвал бараг арай дөнгүүр юм уу даа. 5 10 жилийн өмнөх бүүм болчихсон орчуулгын ном биш зохиолч нь нобель аваад удаагүй байгаа зохиол гаргаад байгаа болохоор арай шинэлэг болов уу. Ер нь тэгээд миний унших сонголт монгол хэлээр гаргасан зохиолууд жулдаад гэлтэй бишдээ

нэг л сонирхол татахгүй болчихсон болохоор.
Та хэд бараг подкаст сонсоод явсан нь дээр шүү. Хаана ч чихэвчээ углаад сонсчихно. Зогсоож байгаад дараа нь сонсоно. Давхар өөр зүйл хийж ч болно. Машиндаа, автобусанд, жимд, аягаа угааж байхдаа ч сонсож болно.
Жишээ нь, Industries of the future гээд номны тойм өчигдөр сонсож дуусгалаа. 1 цаг гаруй ярьдаг. Номын товч агуулга нь дараагийн 100 жилд ямар мэргэжил, ямар салбар дэлхийд тэргүүлэх талаар гардаг. Uber, Air bnb чиглэлийн байгаагаа шэйр хийдэг салбар түлхүү хөгжиж, роботын эрин үе ирэх ба блокчэйн технологийн ачаар валютын зах зээлд 5 улсын валют + крипто мөнгө үлдэх гэхчилэн сүүлийн үед сонсогдоод байгаа сонирхол татам зүйлсийг илүү детальчилж тайлбарлаж өгч байна лээ. Тэгээд одоо хүүхдүүдээ ямар мэргэжилтэй, ямар хүн болгох талаар зөвөлгөө өгсөн нь их таалагдсан. 23 дугаар гарсан байгаа. 23 ном уншлаа л гэсэн үг шүү дээ, мань мэт шиг залхуу хүмүүст.
I have no special talent. I am only passionately curious.