Надад харин хүмүүс 2-р засах алдаа буюу буруу ойлголтоо зөв болгох хэрэгтэй юм шиг санагдсан.МОНГОЛЧУУДЫН НЭГДҮГЭЭРТ ЗАСАХ ЁСТОЙ АЛДАА:
Шоудах- Архидах
Салхинд гарах - Архидах
Амрах - Архидах
Төрсөн өдөр - Архидах
Хонхны баяр - Архидах
Ангийн уулзалт - Архидах
Элдэв төмөр, өргөмжлөлөөр шагнуулах - Архидах
Найз нөхөдтэйгээ уулзах - Архидах
Шинэ гэрт орох - Архидах
Хүүхэдтэй болох - Архидах
Ажилд орох - Архидах
Ажлаас гарах - Архидах
Нутагтаа очих - Архидах
Нэг нэгэнд загнуулах - Архидах
Урамын үг сонсох - Архидах
Найз нөхөд нас барлаа - Архидалт
Шинэ жил, цагаан сар, Эх орончдын баяр, Март, Цэргийн баяр, Наурыз, Монгол хүн сансарт ниссэн өдөр, инээдмийн баяр, ялалтын баяр, Эх үрсийн баяр, наадам, уул овоо тахих, 9 сарын 1, ахмадын баяр, улс тунхагласны ой, Чингис хааны төрсөн өдөр, тусгаар тогтнолын өдөр ..... гэх мэт
Юу бодогдож байна
Энэ бүхнийг засах их амархан.
Элдэв хэрэггүй баяр наадам, төрсөн өдөр мэтийн шоунд бие биенээ уруу татахаа зогсооё.
Бусдыг дагаж далдагнахаа ч больцгооё. Тэд жаахан муу хэлээ л биз.
Архинаас бүх нийтээрээ ухамсараараа татгалзъя. Тэгэхэд л болох бус уу #Монголчуудаа
Жишээ нь:
Салхинд гарч ганц нэг пийв уунгаа тоглох - Архидах
Паабад ойрд уулзаагүй хүмүүс цуглаад Пийвдэх - Архидах
Орой хоол идэнгээ дарс уух - Архидах
1 Бакал мөстэй виски уунгаа ажил ярих - Архидах
Дотны найзуудаараа нэгнийхээ шинэ байрны найранд очиж алкахол хэрэглэх - Архидах
Ангийн багштай уулзаж өдрийн хоол идэнгээ ямар нэг алкахол хэрэглэх - Архидах
Хөдөө явж танил малчиныд шимийн юм хүртэх - Архидах
Хөлбөмбөг үзэнгээ хэдэн грушиг янзлах - Архидах
Бэрийн гуйлтанд яваанд хэдэн хундага хүртэх - Архидах
Сайн андынхаа хурим дээр 3-н худага татах - Архидах
Гэх мэт бүх шалтгаантай эвэнтүүд архидалт нэртэй болчихдог нь харамсалтай. Уг нь бас жаахан ялгаж салгамаар юм байгаам л да. Гэхдээ дээр шалтгаанууд дээр бусад хүмүүстэй ижил буюу олны жишиг дагуу хүртэх ёстой бөгөөд кино хийх, хэтрүүлж онигоо болох нь тухайн хүний цэвэр характер, даах чадвар, сэтгэлийн янз бүрийн илрэл байж болох талтай юм.
Яг архидах гэдэг чинь бол их тусдаа ойлголт:
1. Ганцаараа гэртээ эсвэл ажил дээрээ хэтрүүлэн цагаан архи уух
2. Танил хүмүүстэйгээ эсвэл зүс танилуудтайгаа ямарч шалтгаангүй тасартлаа ууж ирэх
3. Ерөөсөө л цагаан архи байвал ямарч юманд бэлэн явж уусан
зэрэг олон төрөлтэй байх шиг байгаам. Ер нь ямарч утга учиргүй зүгээр л цаг нөхцөөх, хий өнгөрөөх нэг шалтгаа болгож байвал тэгээд хамаарлтай нтр гээд асуудалд орж байгаа л хэрэг шиг байгаан.