хөөрхий багш минь өөд болжээ ... энэ зурган дээрх хажуу талын эгч эхнэр нь ... бас архитектор ... бас л бие нь тааруу ухаангүй эмнэлэгт хэвтэж бгаам бн ... ойрноос нэг л санагдаад очиж уулзъя даа гэж ангийнхаа залуутай ярилцаж байсан юм сан ... уг нь үе үе оччихдог байсан сүүлийн хэдэн жил очоогүй, сургууль хавиар хальт таараад л байсын ... "чамайг доктор болохыг чинь харж байж үхнэ" гэж ярьдаг байж билээ ... "багшийгаа урт наслуулнаа" гээд л тоглохоор уурладаг сан ... анх надтай уулзахдаа "аав чинь манай мундаг архитекторуудын нэг, чи архитектор хүний хүү учраас бусдыгаа тэргүүлэх ёстой" гэж ирээд л шахаж өгдөг байж билээ ... миний дипломыг удирдчаад, диплом хамгаалалтан дээр нийслэлийн хот төлөвлөлтийн хүрээлэнгийн хот төлөвлөлтийн секторын эрхлэгчийн өмнө " Монголын хот төлөвлөлтийн бодлого буруу!" гэж хэлүүлчээд хойшоо түшлэгээ нээх санаа нь амарсым шиг налаад л ... зөндөө их дурсамжтай юм байна шдээ ... аавыг өөд болоход манайд ирчихээд цаана сууж уйлж байгаад л явж билээ ... орос цустай болоод ч тэр үү сэтгэл хөдлөл ихтэй ... диплом хийжийсан байранд ирээл юм хийхгүй бн гэж загнаж загнажийснаа "яршиг би ийшээ дахиж иркүй" гээл хаалга саваал гарна ... маргааш нь орж ирснээ алий тамхинаасаа гээл алтан навчис гаргаад өхөөр заваан юм татжаахын гэж голсон мөртлөө татчихна ... тэгээл "ажлаа хийх гээд, эскизээ бодоод санаа орж ирэхгүй, зовоод байвал нэг шил вино ав ... тгд талаас нь өнгөртөл тайван сууж уугаад эргээд ажилдаа ор" гээл болохоос болохгүйг хүртэл зааж байж дээ ...
одоо ингээд бодохоор уулзъя учиръя гэж бодсон даруйдаа л очиж байх хэрэгтэй юм байна шүү ... хүүхдүүд минь
амралтын өдрүүдээр эмээдээ л нэг очъё доо ...