Одоо бүр гол харлаж байна.
Би БОЛОМЖ алдахаас их айдаг. Бусдын боломжийг хулгайлахаас зайлсхийхийг хичээдэг. Өөрөө айдаг учраас. Айж байгаа шалтгаан нь ямар их боломж, ирээдүй минь үгүй хийгддэг гэдгийг эрт ойлгосон учраас. Тиймдээ ч миний болоод томруулбал бидний энэ цаг үеийн боломжийг үгүй хийгсдэд би дургүй бөгөөд шүүмжлэлтэй сэтгэгдэлтэй байдаг.
Кино үзэж байгаа юм шиг Эби тэгсэн, одоо Миеэ тэгнэ, тэгэнгүүт нь Баталгаа тэгнэ... гэх мэт таамаг тааврууд утгагүй байна өө. Учир нь энэ нөхдүүд энд тэнд ярихаараа бүгд л сайхан найзууд, багадаа хамт бужигнаж явцгаасан гэж ярилцдаг. Үеийнх нь хөгшчүүд ч тэрнийг нь баталж аягүй найзархаж байгаа уншигдаж, сонсогддог. Зүйрлэвэл одоо бид нар шиг юм уу даа. Гэмгүй л сайхан найзалж, нөхөрлөж байсан нөхдүүд одоо ийм байдалд хүрцгээсэн. Хэн хэнийхээ бөгс, хошногийг хамгийн сайн мэддэг нөхдүүд өнөөдөр дээр алалцаж байгаа дээр нь бид хэд дагаж намирцгаагаад хамаг залуу нас, хамаг ирээдүйн сайн сайхан боломжуудаа тэднээр үгүй хийлгэж байгаад дургүй хүрдэг.
За тэгээд ердөө 7-хон хоногийн дотор бидний биднээс хойш үеийн ирээдүйг үгүй хийсэн байж болох хуулийн өөрчлөлтийг нэг нөхрийн далд явуулгаар хийчихлээ гэж хардаж байна. Өнөөдөр бид шавар шавхайнаасаа салж буй мэт боловч ирээдүйд намагт шигдэж байгаа л санагдаж байна.
Анхны ерөнхийлөгч О гуайн талаар даанч мэдэхгүй юм. Би ч жоохон байж, манай энэ алалцаж байгаа хэд ч бүгд хоосон нэг гараанаас эхэлж байсан болохоор сайн муугаа үзэлцээгүй явж. Аан тийм дээлэн дээрээ газрын тосоор хээ дардаг нь зурс хийдэг.
Удаах ерөнхийлөгч Б гуайн талаар, хөгжилтэй утгатай нэрнээс нь болоод нэрийг нь тод санадаг. Хожмоо титэм үг гээд ТВ-ээр эчнээ таньж мэддэг болсон. Сураг дуулахнээ бас л овоо бүлэглэл, хор найруулга хийсэн гэж яригдаад байдаг. Өөр сайн мэдэхгүй юм.
Гутгаар ерөнхийлөгч Э гуайн талаар харин оюутан ахуй цаг дор, сонгууль сурталчилгааны ажил мажил хийж үзээд, бас амьдрал, ахуй орчны талаар мултарч ярьдаг нас минь таарсан болоод ч тэр үү нэлээн сайн мэдээлэл дуулж байсан байдаг. ТВ9 гэж сувагтай тэр нь Ерөнхий Сайд гэдэг үгний товчлол гээд л... Энэ үед яг надад аюул нь тулгарч байгаагүй ч бас л хэзээ буушгүй хаан мэт нөхөр гарч байгаам байна даа гэж зэрвэс бодогдож байсан нь үнэн.
Энэ үеийг хүртэл нам гэж ярьвал АН намыг дэмжмэр сэтгэлгээтэй байдаг байсан. МАХН-нд дургүй байлаа.
Улмаар дөтгөөр ерөнхийлөгч Э гуайг гарч ирэхэд нь баярласан. Гэхдээ Э гуайдаа биш өмнөх Э гуай нь буусанд би хувьдаа олзуурхсан. Тэгээд ид ажил амьдралтай хөл залгаад улс төр мөрийг нээх ойшоож байсангүй.
Харин зах зээл, бизнесийн орчин талруугаа ажлын шугамаар судалж, шинжилж явахдаа Оюу толгой, Энержи ресурс гэх асуудлуудын хүрээнд зөв буруу, боломжтой боломжгүй гэдэг дээр идэвхитэй санал бодол уралдуулж, бодож дүгнэдэг болж эхэлжээ.
Анхандаа Оюутолгойн менежментийн бодлогыг буруушаадаг байв. Бүтээн байгуулалт хийхгүй зөвхөн уурхайн кампаа л тордож байгаад явахад яг л хоосон үлдэх юм байна гэж бодогдож дургүйцдэг байлаа.
Гэтэл Энержи ресурс, Оюутолгой 2 төсөл бол Монголын эдийн засгийг 5-6 дахин томорч өдий зэрэгт хүрэхэд нөлөөлсөн гэхээр ямар том, ямар агуу буюу мега төслүүд болохыг бодолцож эхэлсэн. Бодлого нь ялгаатай боловч хоёулаа Монголд наалдацтай юм байна гэдгийг ойлгосон.
Энержи ресурс шууд өөрсдийн менежмент, гүйцэтгэлээх шууд хөрөнгө оруулалттай Монголчууд бидний хүсээд буй хөрөнгө оруулалтыг хийдэг. Харин Оюутолгой зөвхөн менежментийн оролцоотойгоор Монголчуудаар өөрсдөөр нь гүйцэтгүүлж хөрөнгө оруулалт хийдэг болохыг ойлгосон.
Мега төслүүд учир анхны хөрөнгө оруулалт маш том. Эхний жилүүдийн шууд ашиг гэж байхгүй, өгөөж нь мэдлэг, техник технологи байна. Дунд шат буюу 5-10 жил дотор гол үе шат буюу ашиг хүртэж эхлэх. 10+ жилээс овоож оцойж эхлэх ёстойг ойлгосон. Тиймээс эдгээр төслүүд хугацаа алдаж болохгүй, дундаа зогсож болохгүйг ойлгосон. Ингээд ирэнгүүд УЛС ТӨР тогтвортой байх ёстой буюу улсаас барьж буй бодлого ойлгомжтой, урт хугацаанд тогтвортой байх ёстойг маш сайн ойлгосон.
За тэгээд улс маань, төр засаг маань, улс төр маань яаж байна?, өмнө яасан билээ? гэдэг асуултууд руу эргээд орсон. Хоёр Э дээр ихээхэн шантааж, бизнесийнхэнийг боомилох, түгжилдэх ажлууд их явагдаж дээ гэж ойлгогдсон. Энэ бол улс төр л дөө. Эдгээр нөхдүүд овойж оцойсон ч улс орон амгалан тайван урагшилсаар л байсан. Систем буюу Үндсэн Хууль маань эрүүл учир хэсэг хугацаанд ийм нөхдүүд оодорч байгаад системд баригддаг л гэж боддог байсан.
За тэгээд энэ бүх түүх өрнөж байх зуур Б гэх нэгэн бизнесмэн, бөх нөхөр янзан бүрээр их үзсээн зайлуул. Үнэхээр бяр нь гэдэг шиг ухаан нь хүрэхгүй учир төрөөс өмчилж авсан хөгжилгүй хэдэн бизнестэй. Уг нь бол бас л хүний үндсэн хэрэгцээг хангадаг бизнесүүдийг тогтвортой авч явж байгаа л даа тэрнийг нь буруушаахгүй. Мань эр бас уул уурхай гэдэг том юм руу орчихмоор санагдсан гэж ойлгодог. Тэгээд үзсэн үнэхээр гадны байтугай дотоодын арай бизнес ойлгодог нөхдүүд ч мань эртэй хамтрахгүй нь тодорхой. Тиймээс нөхөр улс төр гэдэг замыг сонгосон биз. Тэр үеэс л Монголыг гажуудуулж эхэлсэн гэж боддог доо. Өрнөлийг нь бүгдээрээ мэдэхээс хойш нуршаад яахав.
Тодорхой үнэн нь гэвэл:
Энэ хүнтэй зууралдсан 10 жилийн хугацаанд 270км урт үргэлжилдэг нүүрс тээврийн том тэрэгнүүдтэй... улбаалсан нас баралт, дамнасан хоол, буудал, биеэ үнэлэлт... хуучины мянганы ахуй тэнд босчихсон.
Харин оросууд хуурай газраар төмөр замтай болсон, саяхан усан дээгүүр төмөр замтай болсон. Манайхтай ижил төрлийн бүтээгдэхүүн болох нүүрсийг ямар хүн үхүүлэхгүй, заваарсан бизнес, байгаль экологийн муу нөлөөгүйгээр хямдхан бөгөөд тасалдалгүйгээр тээвэрлээд босч ирж байна.
Ийм хэцүү нөхцөлд ЭТТ, ЭР нарс нүүрсээ аль аль нь зарсан. ЭТТ 1000 шудайг зарж ашиг олсон, ЭР 10 шуудайг зарж дутахааргүй ашиг олсон. Ямар ч эрүүл ухаантай хүн бодож үзнэ биздээ?, ийм харьцангуй байж болох уу? г.м
Өнөөдрийн хүрсэн 5-6 дахин томорсон эдийн засаг маань магадгүй 6-8 эсвэл бүр 10 дахин томорчихсон байх байлаа...
Эргээд Э рүүгээ ороё. Отгон Э ч үнэхээр хорны эзэн байжээ гэж бодсон үе нь өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн шийд гарах үед төрсөн. Б-тэй тамга тэмдэгээ өгөлцөж авалцаж байхдаа тэр үнэхээр Б,Э хоёроос санал сонсож байгаад өөртөө ашигтайг нь сонгочихсон гэлтэй бахдалтай ажиглагдсан. Цагаан сонголт гэж сайхан боломж бидэнд байж Б,Э хоёрыг халах боломж байсан ч авч Э гуай тэр боломжийг бидэнд олгоогүй, өөрийгөө бодож өнөөдрийн энэ ирээдүйгээ зуржээ. Ум маань бадми хум.
За тэгээд тавдугаар ерөнхийлөгч Б. Мордохын хазгай гэгчээр ерөнхийлөгч болсон цагаасаа л хэл ам татлуулсан, болохгүй, чадахгүй байгаа нь харагддаг байлаа. Бүтэн 10 жилийн амьдралд маань боломж хулгайлсан нэгнээр бодогддог тул би дургүйлхдэгдээ ч тэр үү ерөнхийлөгч маань гэж хүлээн зөвшөөрч чаддаггүй л явлаа дотроо.
АН гэдэг нам нь бас нэг Э гэдэг муу нэртэй нөхрийг даргаараа сонгох цаг дор энэ нам үхжээ гэдгийг дотроо хүлээн зөвшөөрсөн. Одоо байгааг нь харахад л хангалттай. Миний хувьд эцсийн найдвар МАН болсон. Учир нь МАН 65-даж олонх болсон (нас ч яваад улс төрийг лаг ярьдаг, мэддэг болчихсон байгаа биз? хахахаха). Албан тушаал, нянгар олонтойг нь мэдэж байсан ч Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Э ерөнхийлөгчийн балиартсан боломжуудыг боомилно гэдгийг сонсоод дотор уужирч байсан саяхан мэт. Гэтэл яасан гээч? та нар мэднэ дөө.
Б ба түүний Э гэдэг зуудаг нохой гэчихмээр хоёр эрхэм үнэхээр 76 байтугайгаар нь тоглож, наадаж 2 хүрэхгүй жилийг өнгөрөөлөө. Тэгээд сүүлдээ ухаалаг үзэх гээд, үнэн замаар үзэх гээд барахгүйгээ мэдрээд шулуухан шууд шаахаар шийдсэн нь өнөөдрийг илтгэж байна. Тэд тайлбарлахдаа үнэнээр явж болдоггүй юм байна гэж байгаа ч, үнэнээр явах чадваргүй хоёр хүн шүү дээ өөрсдөө.
Өнгөрсөн 7 хоногийн үйл явдалд миний дүгнэлт, ойлголт гэвэл:
О, Б хоёр ерөнхийлөгчийг түр орхиё сайн мэдэхгүй учраас.
Э ба Э нар бол одоогийн Б-г бодвол боловсролтой, сэхээтэн. Тиймдээ ч тэд энэ чадвар + улс төрийн нөлөөндөө бардаж бантан хутгасан хэрэг. Тэдний хүрээлэл боловсролтойдуу болж таарсан. Тэгэхээр тэгээд тэд өөрсдөө хулигаан, дээрэмчин, рекэтир биш тул том бизнесүүд рүү хуруугаа чиглүүлсэн байдаг. Мөн бизнесүүд дотор байдаг буруу гарын сэргэлэн баагийнууд өөрсдөө гүйж очиж орооцолдсон хэрэг байдаг. Жишээ нь тэр алтан дорнодын Ганболд гэх нөхрийг бол тэгэж дүгнэж болохоор. Тэгээд харилцан тохиролцоод хол ч явцгаасан, эцэстээ муудалцсан байх л даа.
Юу гэх гээд байна гэхээр Э ба Э нарын дагуулууд, бараа сүрэг нь тодорхой хүрээ, тодорхой түвшиндээ л заваарч байсан.
Харин манай Б гуайн баг, дагуулууд ч бол ёстой эвгүй гарууд шүү дээ. Тэдэнд дүрэм гэж байхгүй учир ТААЛАГДАХГҮЙ эсвэл ДАГАХГҮЙ л бол заваарна. Энэ өргөн хүрээндээ тодорхой бүлэг, тодорхой хэсэгт хохиролтой биш бүх нийтэд хохиролтой гэсэн үг. Яг л мафитай кинон дээр мафийн толгойлогчийг эзгүйд далжиганадаг дүрүүд байдаг даа! Яг л тийм үйлдэл, дүрүүд одоо даварна. Учир нь толгойлогч дүрмийг зохиодог болчихлоо. ҮХ минь буюу ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨ гэдэг ахдмад буурлуудын минь хэлц түүх болон үлдэнэ.
Б ерөнхийлөгч маань ямар нөхцөл байдлаас, ямар арга замаар өдий зэрэгт хүрч, ямар үйлдэл хийж байгаагаас нь хараад энэ хүн хэзээ ч энэ байр сууриа тавиж өгөхгүй тулд ясаа цайтал үзнэ, чөтгөртэй ч хамаагүй нөхцөнө гэдгийг илэрхий ойлгох боломжтой.
Мартсанаас манай жинхэнэ ерөнхийлөгч удахгүй айлчлан ирэх гэж байгаан гэнэ шт. Цаг үеийг нь давхцуулахаар дарга ирлээ цагаан хэрэглэлээ бэлд гэдэг кино шиг нэг зориглоод асуудлаа шийдчихээд даргаа угтан авч байгаа ч юм шиг.
2020 оны УИХ сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг жаахан ажиглаад байдал эвгүйтвэл үнэндээ энэ улсад амьдарч гасалж байснаас....
Сониноос сүүлийн үед манай гайгүй гэсэн мэдээний цахим сайтууд бүгд хамааралтай, хамааралгүй ОХУ-д болсон үйл ядвлын тухай мэдээлэл бөмбөгдөөд байгааг анзаараад харчихаарай.
Бас оросын зарим мэдээллийн хэрэгслүүдээр Монгол руу багшлахаар дүрвэж байна ухааны баахан худлаа тоо баримттай мэдээлэл цацагдаад байгаан байна.
https://www.youtube.com/watch?v=8NBoKJgZH7E
Мөн ОХУ-д интернэтийг хязгаарлах бүр цаашилбал хаах тухай хууль нь батлагдаж байгаа бололтой... мэдэхгүйээ идда.