Diary of Mademoiselle

Юу хүссэнээ л бич дээ..
Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 183
Элссэн: Бя 12-р сарын 02, 2017 4:12 pm
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 92 удаа
Талархагдсан: 209 удаа
CONTACT:

Re: Diary of Mademoiselle

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Да 5-р сарын 21, 2018 11:48 am

Mademoiselle бичсэн нь:
Да 5-р сарын 21, 2018 9:53 am
Жоохон айдастай л байна. Гэхдээ чадна аа.
Гэнэт ингээд харсан чинь яг хэрэгтэй зөвлөгөөг нь өгч чадаагүй ч юм болов уу гэх мэтчилэн эргэлзэж эхэллээ ... Залуухан тархиндаа бодож байснаа битгий гээгээрэй ... Нэг хаалга хаагдахад нөгөөх нь онгойж байдгийг амьдралаараа мэдэрчугаа хүнайн ... Дахиад асууж сураглах юм гарвал мэдлэгийнхээ хүрээнд чадлаараа хариулаад зөвлөгөө өгөх гээд л үзнэ ... Миний мэдэхийн л мундаг охин байсым чинь тэр араамаа хадгалаад явчиж чадна аа ... Гүүд Лух!

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 171
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 9:02 am
Байрлал: Venice
Талархсан: 151 удаа
Талархагдсан: 103 удаа
CONTACT:

Re: Diary of Mademoiselle

Бичлэг Бичсэн Mademoiselle » Да 8-р сарын 19, 2019 4:03 pm

Би нээрээ үнэн эмо байжээ. :D
I have no special talent. I am only passionately curious.

Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 238
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 8:43 pm
Талархсан: 119 удаа
Талархагдсан: 115 удаа
CONTACT:

Re: Diary of Mademoiselle

Бичлэг Бичсэн Шинээ » Мя 8-р сарын 20, 2019 3:46 pm

Mademoiselle бичсэн нь:
Да 8-р сарын 19, 2019 4:03 pm
Би нээрээ үнэн эмо байжээ. :D
Одоо больчихсон юм уу ?
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 171
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 9:02 am
Байрлал: Venice
Талархсан: 151 удаа
Талархагдсан: 103 удаа
CONTACT:

Re: Diary of Mademoiselle

Бичлэг Бичсэн Mademoiselle » Лх 10-р сарын 23, 2019 10:34 am

За, ажил гэмээнэ дуусашгүй дундрашгүй байсан өдрүүд ард хоцров бололтой.
100% ноолууран хослол хийж сураад, компани өөрөө ханах маягтай.
ОУ-д чиглэсэн худалдааны ажлууд дээрээ төвлөрөөд пальто илүү борлуулалттай байгаа зах зээлээ мэдрээд эхлэлээ. Ингээд бараг жил гаруй ажилласан ажил дээрээ жижиг сайжруулалт хийгээд явахад хангалттай байхаар харагдаж байна.

ОУ тавцанд гарахаас үүдээд хөндлөнгийн аудит орж, манайхаас гаргах бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ маягийн зүйл олгох болоод 1 сар шахам ажлуудаа цэгцэлж авлаа. ОУ-н аудит гэсэндээ монголын хөдөлмөрийн зах зээл дээр хүнээ бодсон үйл хэрэг явуулдаггүй нь илрэхээ шахав шүү.
Байнга ажлын цаг хэтрүүлэн ажилладаг, илүү цагийн мөнгө өгөхдөө дургүй, орж гарахад хүртэл бөөр бөгс илж шалгаад, хяналт тавьдаг нь хүртэл арай хүнлэг болоод, бага багаар оу-н компани болох гээд л байна. Эрүүл мэндийн үзлэг явуулахдаа хэвлийн эхог харуулахгүй, жирэмсэн болсон хүнийг ялгаварлан гадуурхахгүй гээд л..

Нийтлэг үндэслэлдээ тулгуурлаад бас стандартын тогтолцоо багцаар нь хэрэгжүүлж байгаа. Үйлдвэрлэл талаасаа ХЭМАБ-н дотоод аудитор болоод амжлаа. Осол гараад, хүний амь эрсдсэн дээр нэлээд акцент өгөөд түүн дээрээ тулгуурласан чиг үүргийн нэгжүүд далайцтай ажлууд хийж байна. Үндсэн ажлаасаа гадуур оролцоотой хэд хэдэн үүрэг хүлээгээд авсан байгаа. Одоо багаа бүрдүүлж аваад өргөн хүрээнд юм хийх гээд бодоод байгаа уг нь.

Гоёог нэгтгээд нийт өрийн дүн ихэссэн учраас урамшуулал олдохгүй байх сурагтай. Наадмаар хагас сая төгрөг өгөх байх гэсэн хүлээлтийг ёстой арчаад хаясан нь ажилчдын сэтгэлзүйд их нөлөөлөх шиг боллоо. Жилийн эцэстээ хэдэн төгрөгний урамшуулал өгөх нь үү, мэдэхгүй. Цалин ер нь дундажаас дээгүүр гээд хаана хаанаа нэмэхгүй байх бодлоготой юм.

Ажил явуулахад ч удирдлагын ур чадвар, тодорхойгүй байдал их юманд нөлөөлөх юм даа. Саяхан бүр тэсэхээ байгаад гарч, ордог юм билүү ч гэж бодлоо. Хэдэн газар судлаж үзсээд, уулзаж үзсэн ч цалин хангамж хараад санал тавьж чадахгүй юм байна лээ. Тэгснээ за, ер нь дагнасан чиглэлээрээ яваад сайжраад, цаашлаад явахаа бодно байгаа гээд тэрнийхээ дагуу сэтгэл хөдлөлөөр шийдэхгүй байхаар хичээж их ч бодлоо. Одоо өдөр тутмын ү.а-гаа жижиглэж хувааж хүмүүстээ хуваарилаж сурахгүй бол стрессээс үүдсэн зан характерийн доголдолтой болох гээд байгаа шүү. Хурган дарга чинь болж өгвөл загнадаг болчихдог юм байна. :lol:

Бусдаар ч сонин юмгүй дээ.

Бо-бо-зо ахын үүсгэн байгуулсан эдийн засгийн гэгээрлийн төлөөх сайтад нь эдитор-оор орохоор болсон. Шижигнэсэн сайхан залуучуудтай нийлээд тогтмол нийтлэл орчуулах, оруулах тал дээр ажиллахаар тохиролцсон. Ах өөрөө шинэ компани яасан ийсэнээ ам султайм болохоороо ярьчихаа биз :D

Би ямар талаас оролцох, яах ийх дээр санал нэгдээд урамтай байгаа болохоор орчуулгын нэг нийтлэл дээр сууж байгаа. Гэхдээ орчуулгын чадвар их мууджээ, янз нь. Уншихаа болиод тэгээ юм болов уу. Уг нь их л эвтэйхэн бичдэгсэн..
I have no special talent. I am only passionately curious.

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Diary of Mademoiselle

Бичлэг Бичсэн biggy » Пү 10-р сарын 24, 2019 11:21 am

Залуучууд өөрсдийгөө гололгүй хийх цаг болсон шүү, ёстой зөв.
Элдэв янзын зөвлөгөө нтр гээд яахав, илүүц. Харин нэг юм гэвэл мэдлэг боловсрол мэдээллийн хувьд залуус хэнээс ч дутахгүй болсон. Одоо тэрнийгээ ашиглах, туршлагажих л байгаа, хийх манлайлах цаг болсон гэдэгтээ итгэлтэй байж урагшаа хараад зүтгээд байж дээ.
Эндхийн залуусаа сайхан явааг харах бас нэг сайхан зүйл, ажлын амжилт хүсье!
8-) :o
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 171
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 9:02 am
Байрлал: Venice
Талархсан: 151 удаа
Талархагдсан: 103 удаа
CONTACT:

Re: Diary of Mademoiselle

Бичлэг Бичсэн Mademoiselle » Мя 4-р сарын 19, 2022 8:38 am

Өмнөх бичлэгүүдээ уншихаас ичээд байна. :lol:
I have no special talent. I am only passionately curious.

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 171
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 9:02 am
Байрлал: Venice
Талархсан: 151 удаа
Талархагдсан: 103 удаа
CONTACT:

Re: Diary of Mademoiselle

Бичлэг Бичсэн Mademoiselle » Мя 10-р сарын 31, 2023 6:40 pm

Өчигдөр нойр хулжиж хэвтэхдээ энэ сэдвийг бичнэ ээ хэмээн санааширч байлаа.

Өмнө нь бичиж байсан mademoiselle одоо огт өөр болжээ.

Юун тухай гэвэл..

---

2022 оны 3 сар..

Сэтгэл санаа үнэхээр хүнд байсан тул найзуудыгаа дуудаад Соёл саунд сүүлийн хэдэн өдрийн стрессээ тайлахаар зүглэлээ. Ороод их удсангүй, ээжээс дуудлага ирэв.

"Миний охин, эмнэлэг дээр хүрээд ир"
"Намайг хавдар судлал руу хүргээд өгөөч"

---

"Гэр бүлийнхнийг нь дуудаарай, одоо найдваргүй байх"

15 жилийн турш миний "аав" байсан хүн уушгины хавдраар хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
Надад үнэхээр хүнд байсан ч уйлах завдал олдсонгүй..

Ээж хагас ухаантай, дүүгийнхээ хажууд "том эгч" байх хэрэгтэй байсан тул аж ахуйн, санхүүгийн гэх бүх асуудлаа өөртөө авлаа. Уйлж ч амжсангүй гэж байгаа ч уйлахаас үнэхээр их айсан үнэндээ.. Би л чанга байхгүй бол гэж бодоод тэвчиж байлаа.

---
49 хоног.
Ажлаасаа эрт явна гэж өчнөөн хэлсэн ч хурал замхраад, зам түгжрээд, гэрлүүгээ ирэх замд асгартлаа уйлсан нь саяхан мэт. Дүрсэлж хэлж болмооргүй хүнд хатуу өдөр байж билээ.

---

2022 оны 8 сар..
Ажлаасаа гараад гэртээ гиеүрч суулаа.
Утас гэнэт дугараад "Миний охин, аав нь өнгөрчээ, Эрдэнэт рүү ирэх хэрэгтэй байна"

Тэр өдрөө ахыгаа дуудаад галт тэргийн тасалбар захиалав. Дансанд хэд бий билээ? Оршуулгын зардал тэд хавьцаа болж байсан гэхчлэн туршлагатай хүн шиг бүх зүйлсийг нь дахиад л бодож гарлаа.

---

"Гэр бүлд нь заавал харуулдаг юм, миний охин"
"Ахаа, би үнэхээр харж чадахгүй нь ээ"
"Тэгэж болдоггүй юм аа, миний дүү"

Шарил хадгалах өрөөний саарал төмрөн хаалга онгойж, уртаа гэгч тавиур дээр төрсөн аав минь маш амгалан нойрсож байв. Яагаад ч юм, тэр үед нээх их тайвшраад.. амар амгалан төрхийг нь байнга дурсах нь дээ гэж бодоод гарлаа.

---

Хайрцгыг нь таглах үед ч, ахыгаа сүүлчийн замд нь үдэх үгсийг уншихад ч ер сэтгэл хөдөлсөнгүй.

"Хөөе, худлаа ч гэсэн уйлахгүй юм уу?"
"Харин ингээд таг болчихлоо шд?"

---

6 сарын дараа..

Гэнэтхэн аавуудыгаа маш их саналаа. Хоёр аавыгаа.
Бүр тийм гэж хэлж болохооргүй их шаналал гуниг, хар өдөр намайг нөмрөн авсан.
2 сар гаруй уумаар санагдаж, юм л бол гарахсан, найзуудтайгаа суухсан гэж өнгөрүүллээ.
Согтуу л болчихвол жаргалтай байгаа юм шиг санагдаж эхлэв.

---

"Юу ч гэсэн хэрэг болж магадгүй, энэ Жаргал эмчийн дугаар"
"Би зүгээр дээ, намайг зовоож байгаа зүйл алга"

---

Хамгаалагдсан мэдрэмж байнга авдаг байжээ. Аавтай байх гэдэг охины хувьд, эмэгтэй хүний хувьд үнэхээр чухал байсныг ойлгож авав. Уйлаад л байлаа. 10 удаагийн уулзалт дуусав. Уулзах болгондоо аавуудыгаа ярьж уйлна. Дарсан мэдрэмжүүд ил гарч, хүүхэд шиг л мэгшинэ. Хамтдаа даваад гарнаа гэсэн болохоор хичээж байгаад дуусгасан.

---

Хэцүү бүх үеэ одоо харин мэдэрч эхэлсэн. Тэдний сайн бүхнийг өөртөө хэлж, хэзээ ч хамгаалагдсан мэдрэмжээ алдаагүй гэж өөртөө шивнэнэ.

Тэгээд энэ нийтлэлийг уншдаг.


Хагацалд дасдаг юм гэж өнөөдөр чамайг тайтгаруулмаар л байна. Гэхдээ би хэзээ ч дасаагүй билээ. Дасъя гэж бодоо ч үгүй. Ямар ч нөхцөл байдал байлаа миний хайртай хүмүүсээс хальж одоход дотор нэг хар нүх онгойх шиг болдог. Гэхдээ ийн сэтгэл өвдөж, зүрх зүсэгдэж үлдэх нь мэдээжийн хэрэг, хүн өнгөрч байхад болж л байдаг юм шиг хүлээж авдаг байхыг би хүсэхгүй . Миний сэтгэлийн шарх сорвинууд бол тэр хүнтэй хуваалцсан, тэр хүнд зориулсан миний харилцаа, миний хайрын гэрч билээ.

Сорви тод байх тусам, хайр гүнзгий, том байжээ гэсэн үг. Тиймээс сэтгэлийн шархыг хүлээж ав.

Сорви бол амьдралын гэрч. Сорви бол би гүн гүнзгий хайрлаж, амьдарч, зүсэгдэж, бүр ухагдаж, тэгсэн ч тэрийгээ эдгээж, үргэлжлэн амьдарч, үргэлжлэн хайрлаж чадахын нэр . Сорвижоод эдгэсэн эс анхныхаасаа ч хүчирхэг болдог. Сорви бол амьдарсны гэрч. Сорви зөвхөн харах нүдгүй хүмүүст л муухай харагддаг.

Уй гуниг цагийн салхи, далайн давалгаа хөлөглөж ирнэ. Унасан хөлөг чинь эвдрэхүйд чи живэн алдана, сүйрсэн хөлгийн зомгол дунд. Эргэн тойронд чинь хөвөх сэг зомгол өмнө нь унасан хөлөг чинь хэчнээн үзэмж төгөлдөр байсныг, одоо тэр бүхэн үгүй болсныг сануулна. Тийм үед чиний хийж чадах ганцхан юм: хөвөх. Чи нэг банз олж авна, тэрэн дээрээ хэсэг тогтоно. Банз гэдэг нь ямар нэг бодит зүйл байж болно. Магадгүй жаргалтай дурсамжийг мөнхөлсөн гэрэл зураг. Магадгүй өөртэй чинь адилхан хаачихаа мэдэхгүй хөвж буй нэгэн. Хэсэгтээ чи хөвөхөөс өөр юм чадахгүй. Гэхдээ амьдар.

Эхэндээ давалгаа 100 тохой өндөр, чамайг ямар ч энэрэлгүй хунина. 10 хормын зайтай, амьсгал авах сэхээ ч өгөхгүй. Зүгээр тэс, хөв. Хэсэг хугацаа өнгөрөхөд, магадгүй 7 хоног, магадгүй сар, давалгаа өндөр хэвээр, гэхдээ зай нь холдоно. Ирэхдээ чамайг юу ч үгүй тууна, норгоно. Гэхдээ завсар хооронд нь чи амьсгаа авахтай болно, хөдлөхтэй болно. Чи уй гунигийг чинь юу сэдрээхийг хэзээ ч урдчилж мэдэхгүй, магадгүй дуу, магадгүй зураг, 4 замын уулзвар, аяга кофены үнэр... юу ч байж мэднэ. Давалгаа ирдгээрээ ирнэ, ирээд чамайг дарна, гэхдээ энэ хооронд амьдрал бий. Дахин цаг хугацаа өнгөрч, хүн бүрийх адилгүй ч давалгаа намжиж ирнэ, 80 тохой, 50 тохой. Ирэх нь ирнэ, гэхдээ хоорондох зай нь алсарна... ойн өдөр, төрсөн өдөр, шинэ жил, хамтдаа зугаалж асан газрууд. Чи хэзээ давалгаа ирдгийг мэддэг болно, өөрийгөө бэлддэг болно. Ирээд чамайг юу ч үгүй норгож усаар хучихад өөр хаа нэгтэйгээс чи дахин гарч ирэх замаа олдог болно.

Шалба норсон, нулимстай, гэхдээ ямар нэг тавцан, сэг олж зуураад тэр дундаас гарч ирнэ.


Хөгшин миний үгийг авагтун. Давалгаа хэзээ ч зогсохгүй, зарим талаар чи зугтахыг хүснэ. Гэхдээ цаг зуур чи тэндээс тэсэж үлдэх аргаа олно. Дахиад өөр давалгаа цохино, чи дахиад аргаа олно.


Чи азтай бол, чи олон шархдана, чамд олон сорви үлдэнэ, амьдрал хайрын чинь тэмдэг болж.



Одоо харин уйлмаар үедээ уйлдаг болсон. Хааж боолгүйгээр.. Дарж нуухгүйгээр ингээд хэлэх нь тайвшрал өгч байна.
Үнэхээр л хагацалд дасдаггүй юм байна.
I have no special talent. I am only passionately curious.

Бамбууш
Эхлэн сурагч
Бичлэг: 40
Элссэн: Мя 10-р сарын 17, 2023 9:53 pm
Байрлал: London, England
Талархсан: 14 удаа
Талархагдсан: 31 удаа
CONTACT:

Re: Diary of Mademoiselle

Бичлэг Бичсэн Бамбууш » Мя 10-р сарын 31, 2023 7:10 pm

Хммммм... Дүү бичнэ гэж үнэхээр сийлдэг болж.
Нээрээ хагацалыг хэзээ ч бүрэн мартахгүй байх. яахав цаг хугацаа бага сагаар анагааж, өөр зүйлст анхаарлууд ханддаг ч гэсэн төрсөний хагацал бидэнтээ насан турш үлддэг байх. Бид ч хэзээ нэгэн цагт ингээд хорвоогийн мөнх бусыг үзүүлэхдээ олон хүмүүсийг хагацалд оруулаад л явна. Хорвоо дээр тоос хөдөлгөх хугацаа маань тийм богино ч биш бас мөн тийм урт ч биш болохоор хорвоогийн тоос хөдөлгөх хугацаандаа сайн сайхан зүйл хийгээд гийгүүлээд явахгүй ч гэсэн нэг ч гэсэн хүнд муу зүйл хийхгүй явахсан гэж бодогддог болж дээ.

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 9 ба 0 зочин