Бичлэг
Бичсэн Бамбууш » Пү 11-р сарын 09, 2023 10:22 pm
Хамар намайг аван 21 ээс 10 хүрэхээр машинтайгаа хөдлөв. Олон жил уулзаагүй мань 2т ярих юм бишгүй л байлаа. Гэхдээ дурсамж ярихаас илүү хот хэрхэн өөрчлөгдсөнг хуучилж явлаа. Мань эр байсхийгээд л за энийг санаж байна уу тэрийг таниж байна уу гэж явав. Надад үнэндээ улаанбаатрын тодорхой зураглал толгойд ер нь байгаад байдаг байсан. Би ч тэрүүгээрээ баримжаалаад хотод бол огт төөрөхгүй байх гэж өөртөө итгэлтэй боддог байсан юм. Гэтэл яг ингээд ирчээд явж байхад таньдаг барилга, хороололууд, дүүргүүд танигдахгүй (*танигдахгүй гэхээсээ илүү шинэ байшин барилгууд энд тэнд нь баригдчихсан байсан) шахуу болжээ. Мань эр 1 дүгээр хороололын Саппоррогын араар 10 руу зүглэв. Учир нь төв зам нилээн түгжрээтэй байж таарсан. Нөгөө бүх монголчуудыг бухимдуулдаг түгжрээг нь хальт мэдрээд авдаг шүү. Сапоррогын ар зам ч ялгаагүй жаахан түгжрээтэй байж таарлаа. Энэ зуур мань 2 эсэн бусын л юм хүүрнэж явлаа. 10 дугаар хороололын ард далан байсан замаар мань эр намайг авч явахдаа за -За танил байна уу гэв.
Би эргэн тойрноо харахад миний таньдаг байсан 10 дугаар хороолол харагдсангүй. Битүү шинэ барилгууд, буудал, караокэ өөр эсэн бусын юм нэмэгдэж. Хүүхэд байхдаа далан дээр чулуугаар аймар байлддаг байсан тэр далан маань чулуун байлдааны тулааны талбар байхаа аль хэдийн больсон аж. Яг ирмэг дээр нь хаус маягын барилгууд нилээн их баригдсан байна. Тэгж явтал нүдэнд анхны танил дүр зураг үзэгдсэн нь X тойрог байв.
X Тойрог гэж бидний нэрлэж заншсан тойрог маань 6,7-н цагаан өнгөтэй таван давхараас бүрдэх агаад хүүхэд байхад ийшээ орж ирнэ гэдэг бол бас л амь сөрсөн хэрэг шахуу юм болдог байлаа. Учир нь яг тэр үед Жаалууд гэх бүлэглэл энэ тойрогт үүсээд, 10 дугаар хороололыг түйвээж эхэлж байсан үе. Бид нараас бол дор хаяж 5-6 ах тэр гарууд тухайн үед эд мандаж байсан (*90 ээд оны дунд үе) Хар Сарнай хамтлагыг дууриасан урт үстэй савхи өмссөн, нилээн гангстэр гарууд байдаг байв. Шорон оронд ч хэд хэд нь ороод гарч байсан нь мань мэтийн жаахан хүүхдүүдэд домог мэт санагддаг байлаа.
Гэхдээ хувь заяаны сонин шоглоомоор сүүлд нь энэ Домогуудаа бид хэд дээд үеийнхэнтэйгээ (*84 оныхон, Манай ихэни нь 85 он түүнээс доош) нийлж байгаад мулталж билээ.
За тэгээд Хамар бидний өссөн тойрог болох цэнхэр 9 давхаруудруу зүглэв. Тойрогтоо ирж ирээд мөн тойргоо бүрэн таньсангүй. Осолдохгүй байрнууд нь хуучин байран дээрээ байж таарав. Жижиг сажиг онгорхой орон зай болгонд барилга барьсанаас гадна муу хуучин байруудын минь өнгө нь нилээн гундсан үзэгдэнэ. Мань 2 машинаа 7А байрны (*манайхаас Хамар л бууриа сахиж 10 таа үлдсэн аж) 2 орцны үүдэнд тавиад , миний хуучин амьдраж байсан 3 дугаар байрлуу зүглэв. 2004 оны 10 сарын 5-ны тэр нэг уйтай намрын өдөр энэ байрнаас нулимас, гунигаа өвөртлөн эмээдээ үнсүүлж (* эмээ минь хагас цус харваад орондоо хүний гарт орчихсон байсан, мөн тэр шөнөдөө бурхан болсон билээ) өвөөгөө үнсээд гарч байсан яг л шинэхэн орсон цас шиг ой ухаанд тод хадгалагдан үлджээ. Манайх 3 дугаар байрны 1 дүгээр орцны 4 тоотод байсан. Нэг давхарт наашаа харсан цонхтой. Ийнхүү Хамар мань 2 манай байрны өмнө зогсоод хуучнаа дурсан миегнэлдэж байхад үлдсэн нөхдүүдийн эхнийх болох Коби маань хүрж ирэв. Монголын Рагбигийн шигшээн тамирчин багийнхаа ахлагч хийдэг мань эр бусдыгаа бодвол хамаагүй сайхан нас нэмсэн нь харж мөн барихад мэдэгдсэн юм. Манай хэдээс хамгийн спортллог, сагс хөлбөмбөг, бөх нтр гээд спортын төрлүүдэд бид нар дундаа хүүхэд байхад ч толгой цохьдог байж билээ. 7 дугаар байрны ард намайг байхад байсан апетик, тийшээ ордог улаан хүрэн өнгөтэй цэмэнтэн шат харин байдгаараа байх аж. Бид ч гэлтгүй манай доод үеийнхэн энэ шатан дээр их сууж хууч хөөрөн эсвэл зүгээр л chill хийдэг байж. За тэгээд Коби мань 3 тэнд очоод байж байтал Жамбаа (*жинхэнэ нэр нь) маань ирлээ. 10 дугаар хороололд анх нүүж ирээд 43 дугаар сургуульд ороход Жамбаа болон шар Бямбаа-н ангид орсон цагаас эхлэн найзласан унаган багын минь найз. Багаасаа биерхүү дээр нь маш их чадалтай, дийлдэхгүй унаган бяртай хүүхэд байсан юм Жамбаа. Дээр нь гэрт нь орж (* эсвэл манайд) VHS систэм дээр тухайн үед хит болж байсан кинонуудыг үздэг байлаа. Анх Матрикс-г Жамбаагийнд 1999 оны өвөл үзчээд, маргааш нь анги дээрээ очоод мань 2 ам уралдан ангийхандаа Матрикс-г ярьж өгч байв. Тухайн үед орчуулга нтргүй орос хэл дээр үзсэн ч гэсэн ерөнхий ухагдахуун концептийг нь ойлгосон байж. Гүй ээ бас яахвээ тээ.
За олон үг ч яахав. Цааш явцгаая!!!
За тэгээд мэдээж тэврэлдсэн. Мань эр намайг хараад- Яг л хэвээрээ байна шд. Ядаж байхад Яакны (*миний өмссөн жийнсэн jacket) улаан фэн юмаа гэдэг байгаа. Ийнхүү 4 үүлээ боллоо. Өглөө нь бороо орж байсан ч үдээс хойш сайхан нар гарч, ёстой л 10 дугаар хороолол минь гэрээ мартсан хүүгээ ирсэн гэсэн шиг сайхан зуны өдөр байж таарсан юм.
Тэгж байтал маниусын хамгийн ахмад нь болох шар Ганаа хүрэлцэб ирдгийм байна.
Шар Ганаа гэж........ Биднээс 3 ах гэхээр мань эр 82 оных байх ёстой. Мань 2 нэг тийм Love, hate, нөхөрлөлтэй байв. Би мань эрд багаасаа л дургүй байдаг байсан, бидний үеийнхэн бол мань эрд бас чамгүй дээрлэхүүлж байсан ч би мөчөөгөө өгөхгүй мань эртээ хэрэлддэг байлаа. Яахав нэг 2 удаа зодолдох гэж үзсэн ч мань эрд бялба нүдүүлсэн гах гах. Гэхдээ бууж өгдөггүй байсан болохоор тэр үү намайг бас бага зэрэг хүндэлдэг байсан юм шиг байгаан. Уг нь Түрэмгийлэгч (*яаая бас л сүртэй нэр бодож олсон байдаг шүү) бүлгийг үндэслэсэн хүн бол яах аргагүй би өөрийгөө гэж боддог. Манай хэд ч дараа нь хүлээн зөвшөөрсөн байдаг юм.
Жаалууд гэж дээр дурдсан ах гангэстэрүүд Рэп бүжгийн тэмцээнд орохдоо өөрсдийгөө Дарангуйлагчид гэж нэрлэдэг байсан дээр би амьндаа үндэслээд Түрэмгийлэгчид гэсэн нэр бодож олсон ухаантай гах гах. Анхны Түрэмгийлэгчдийн бүлэгт Ганаа оогт байдаггүй байлаа. Тэр бүү хэл манай Хамар, Шар, Ганаа нтр сүүлд бидэнтэй нийлсэн (* Хамар, Шар Жамбаа, сахал Батнасан бид хэд нэг анги). Анхны хэд бол Горбын Дөөлөө, Шүргэн Шүрээ, сахал батнасан, Нус Жамбаа онигор Жавхнаа, талийгч Буугий андын дүү Бааткаа, Шүд Төмөрөө (*одоо бол цахиур Төмөр болсон)тэгээд манай дүү болон би байсан. Энэ талаар дараа нэг тусдаа жижиг юм бичье гэж бодлоо. Тэгэхгүй бол ийш тийшээ үсчисээр байтал бичиж байгаа юмны утга алдагдах нь..
За тэгж байтал Төмөр, Хосоо хэмээх бас нэг найзыг дагуулж ирэн нэмэгдэв. Хосоо бид хэдтэй хэсэг нийлж байгаад өөр жаахан мөнгө төгрөгтэй боломжтой айлын хүүхдүүдтэй нийлсэнээр биднээс холбоогоо нэг хэсэг тасалсан байсан. Гэхдээ мэдээж манай тойрог найзлаж байсан учраас бид хэд найзуудын холбоотой хэвээр байсан билээ. Ингээд 7 уулаа болчихсон зогсож байтал Ганаа гэнэт- Хүүш Номико юу хийж яваа юм гэж машинаа зогсоолд тавиад бид нарлуу харсан нэг хүүхэнд хандаж хашгирлаа.10 жилийн минь охин, одоо бол Баянгол дүүргийн ямар нэгэн албаны хэлтэст ажиллаж байгаа гэх ангийн охин минь дүрээрээ зогсож байдаг байгаа. Номико маниусыг тойруулж харж байснаа над дээр нүд нь тусахдаа зэрэгцэн царайд нь гайхширал тодрох нь илт харагдав.
Номикогын 10 жилийн аймар краш би байсан. Би байтугай анги даяараа л мэддэг байлаа. Би бол найз л гэж хардаг байснаас өөр нүдээр мань бүсгүйг ер харж байгаагүй гэдгээ андгайлан өчмүй. Мань охин бол маньд жинхэнэ утгаараа умбаганадаг байлаа. Тэр бол гэхдээ хүүхэд насны гэнэн томоогүй шохоорхол юм даа.
Номико намайг таниж ядан ирээд тэврэлдэв. (*Ер нь уулзсан болгонтойгоо л тэврэлдэж байсан учир байнга тэврэлдэв гэж бичиж байгааг уншаад бүү гайхаарай) тэгсэнээ утсаа гаргаж ирэн намайг багтаан сэлфидээд 10 жилийн грүп дээр постлож орхидог байгаа. Би ирнэ гэдгээ найзууд, гэр бүлийхэндээ л хэлсэнээс бусдаар өөр хэн нэгэнд хэлээгүй тул хүмүүс их гайхаж хүлээж авсан байдгийм.
Тэгцэн яг хорооны захиргаа орж явсан манай доод талын үеийн , бас л хар багын байрны найз Жаабаа , хорооны байр орж явахтаа таардаг юм байна. Мань эр хоосон хаалга мөргөөд - Аа сда хэмээн хараагаад эргээд харахад нь бид хэд Аптекийн тэнд зогсож таарсан юм. Мань эр бас Номико шиг бүгдийг гүйлгэж харсанаа над дээр харц нь тогтоод мөн гайхсан царай гарган таниж яддаг юм. Жаабаа маниусаас 3 дүү 88 оных. Тэгсэн ч нэг дошин дээр өсцгөөсөн бас ч гэж өөрөө болон тэдний найзууд нь (*Акулууд гэсэн сүртэй нэртэй бүлэг байсан эхэн эхэн) гайгүй нэр хүндтэй дээр нь маниус бие биенээ багаас мэдэх тул биднийг ах гэж дууддаггүй байв. Үеийнх нь өөр гарууд бол мэдээж ах юмуу та гэж дууддаг байсан л даа маниусыг.
Жаабаа итгэж ядан байгаа бололтой- Төрөөнөө хэзээ ирвээ хэмээн уулга алдан мэндлэлээ шүү. За тэгээд 8,9 үүлээ чанга чанга ярин инээлдэж, хуучнаа дурсан, ялангуяа бие биенийхээ онигоотой явдалыг ярилцан савж унаталаа инээлдэцгээв. Яг энэ үед манай өвгөн Монхой бас ирж нэмэгдэв. 1998 оноос 1999 оны хооронд 10 дугаар хороололын далан дээр байлдаж байсан үе үеийнхэн манай Монхоог мэднэ гэдэгт би 110% итгэлтэй байна. Хар багаасаа л бидэн дундаа бие бялдарын хөгжил сайтай хүү байв шд. Чулуугаар байлддаг байх үеэс найзлаж эхэлсэн мань хэд. Монхоогийн нэг азгүй зүйл нь манай хүн нөгөө тойрогт 40 хэддүгээр байранд амьдрадаг байсан. Юу гэсэн үг вэ гэхээр намайг байхад 10 дугаар хороолол 2 хэсэгт хуваагддаг байв. Ертөнцийн зүгээр Хас (*одоо Номин сүпермаркэт болсон байна билээ)-с баруун талруу нь манай тойрог зүүн талруу нь нөгөө тойрог байх агаад энэхүү жижиг ялгаанаас болж мань хэд үе үеэрээ хуваагдан нөгөө тойрогтоо алалцдаг байж. Энэ нэг өш хонзон ч гэх юмуу эсвэл дош дошоороо нийлэн нэгнийхээ дээр гарах гэсэн балай сэтгэлзүй намайг 10-т нүүж очиход л байсан нэг тийм бичигдээгүй хууль байдаг байлаа. Манай тойргийнхон ихэвчлэн 43 дугаар сургуульд сурдаг бол нөгөө тойргийнхон ихэвчлэн 56-д сурдаг байв. Тэгээд Эрдмийн Өргөө болоод хоорондоо 2002 онд нэгдэж билээ. Сда гэж тэр жил эхний 1,2 сар өдөр болгон зодоон болдог байлаа. Тэр үед яг 9 дүгээр ангид орж байсныг ч хэлэх үү. Тиймээс Монхоод ер нь манай тойрогруу ирэх болон гэртээ ороход нь жаахан хэцүү байдаг байсан шиг байгаа юм. мань эр ч тэгээд нээх тоож харагддаггүй л байсан. тойрог тойргоос нэг тийм өөр тойргийхонтой нийлдэг хүүхдүүд үе үед нэг бус байж л байсан дөө.
Одоо бол Шар Бямбаа болон Горбун Дөөлөө хоёр л дутуу байлаа. Нэг анд минь болох Буугий маань тэртээ 2012 онд цаг бусаар бусдын гарт амиа алдсан юм. Шар, Горбун 2 орон нутагт ажиллаж таарсан тул бид хэд уулзаж байхад хотруу ирж явсан байна. Ингэж байх зуураа би ч дошин дээрээ зургаа ганцаараа авахуулж, мөн бөөнөөрөө 5 дугаар байрны өмнө зогсоод, зарим нь сандал дээр суун Номикоогоор зургаа татуулцгаалаа. Номико тэгсгээд гэртээ орохоор болж явахынхаа өмнө надад хандан - Надаас өөрийнхөө зурагнуудыг нээрээ аваарай. Манай нөхөр энэ залуугийн зураг чамд ямар их байдаг юм бэ гээд байдаг юм гэж байна. Би ч за дараа ирэхдээ авнаа гэж хэлээд дараа ангиараа уулзахаар товлоод салцгаасан юм.
Манай хэдийн зарим нь өлсөж байсан тул хэдүүлээ 5 дугаар байрны ард байрлах (*намайг байхад энэ орон зай хов хоосон байдаг байсан) Намуун гэх аятайхан цэвэрхэн хоолны газар ороод доод танхимыг нь тэр чигээр нь хөлслөв. Тэнд ганцхан Намун ч баригдсан юм биш. Тоймгүэй олон Буудал , Зоогийн газар, Караокэ(* энэ Каракокэ нээрээ хаа сайгүй шааж байлээ дээ). Бидний орсон доод талын танхим нь зай эхтэйгээс гадна ширээ суудал нь захиалсан юм шиг бидний тоонд тохирдог юм байна. За тэгээд нэг хэд хэдэн цагаан архи хоол унд захиалаад гангар гунгар хийж байтал манай Шар, Горбун 2 цагийн дараагаар орлилдсоор орж ирэв. Горбун мань 2-г тэврэлдэхэд гарууд Горбунд хандан одоо уйл нтр гэж дооёолов. Мань 2 аав нартайгаа их адилхан болсон харагдана. Ялангуяа Горбуныг харсан талийгч Жагаа ах нүдэнд шууд бууж ирдэг юм. За ингээд бужигналдаж эхлэв шүү. Эхлээд бидэнд тохиолдсон адал явдалууд, зуслангийн зугаатай өдрүүд, байрны крашууд, хүн болгоны ичиж үхмээр онигоонууд гээд л санаанд орсон бүгдийг ярилцав. ярилцав гэж хэлэхээр бас биш юмаа. Орлилдов гэвэл үнэнд илүү ойр очих аж.Миний сэтгэл хөөрөөд хэр удсан яасан ийсэнг мартаж орхиж. Энэ зуур ээжийнд үлдсэн эхнэр хүүхэд 2 сэрээд Сүбээдэй тэргэн дээрээ суун гэрлүүгээ явья гэж нэг уйлсан байна. Тэгээд арай гэж гайгүй болонгуутаа аав аав гэж нилээн уйлсан гэнэ. Хөөрхий чааваас урд нь ийм олон хүнтэй байж үзээгүй дээр нь балчир ч гэсэн амьдрадаг газраасаа шаал өөр газарт ирчээд байгаагаа мэдсэн юм шиг байгаан. Зогсолтгүй уйлж ээжийгээ зовоосон юм байх. Тэгэээд манай ээж Хамарлуу залгаад надтай ярья гэсэн юмуу даа. Би шал согтсон би завгүй байна гээд утсыг нь авахгүй хэсэг тойрч гүйсэн гэнэ. Аргагүй ухаан тасартал ууснаас гадна тун бага нойр авч дээр нь сэтгэл хөдлөлийн зүй хамгийн дээд цэгтээ тулчихсан байсан үе. Маниус Караокэдэж, бүжгээр өрсөлдөж мөн гар ч барилдав. Гар барилдаан дээр жамбааг барах хүн битгий хэл адгуус ч маниусын дунд байсангүй. 16-17 жил мужаан хийж өөрийн гараар амьдралаа босгосон Жамбаа элдэв мод чулуу, төмөртэй ноцолдсоор угаас байгалиас заяасан унаган бяраа улам аймар болгосон байлаа. Өдөр эрт уулзсан бид орой тэр газрыг хаагдтал суусан санагдана. Санагдана гэдэг нь үнэндээ санахгүй байгаа илэрхийлж байгаа ухаантай. Ямарч байсан Жамбаа 21-т манай ээжийн байраас тун холгүй байранд амьдрадаг байж таарсан тул нөхдүүд түүнд намайг хүргэж өгөхийг даатгаад ганц 2 оороо гэрийн зүг гэлдэрсэн болно. Харин би Горбун, Жаабаа,Жамбаа, Монхоо < Шүрээ мань хэд үлдээд даварч нахьсан нэг юм шөнийн дэлгүүрээс аваад тойрогийнхоо нэг сааданд суун ганц юмаа гангар гунгар хийсээр дуусгасан юм.
Нэг мэдсэн тэнгэрийн хааяанаас гэгээ татаж байлаа. цагаа харсан шөнийн 04:00 өнгөрчихсөн явна. Шил юм ч дуусч би бусадтайгаа тэврэлдэн (*нэг л их тэврэлдсэн сда гах гах) Жамбаагаа даган таксинд суугаад ээжийнхрүүгээ эхнэр хүүхдрүүгээ талийж өгвөө гэж. Жамбаа намайг орцонд оруулж өгөөд мань 2 орцон дотор нэг тамхи хувааж татаад саллаа. Мэдээж яасан байх уу тэврэлдсэн байх нь...
За ингээд гэртээ орж ирэхэд бараг үүр хаяарч байв. Согтуу би гуйвсаар эхнэр хүүхдийнхээ унтаж буй орон дээр хэвтэх биш өнхөрөөд унасан гэнэ...
Тэгээд ёстой ойрын хэдэн жил унтаагүйгээрээ ээзгий буцалган нам унтсан байдаг байгаа.
Халзан Бамбууш эх орондоо эцэст нь нэг юм жинхэнэ утгаараа иржээ......
Till next time