Ямаа ба ноолуур уу... хэхэ за энэ сэдэв ч хуучирсан байлгүй.
Аль аль талдаа л асуудал. Ноолуур ашигтай гээд ямаа өсгөөд, үр дагаварт нь бэлчээргүйтэж, цөлжиж хуурайшаад өөрсдийгөө л боомилж байгаа асуудал. Тэрнээс ямааг нээх яргалж, тамлаад байгаа асуудал байхгүй. Энхрий хайрт амьтны эрх ашгийнхан маань хүртэл гэртээ муур тэжээж самнана, усанд оруулж орилуулна, хумс хурууг нь авч тэмцэх чадварыг нь үгүй хийнэ г.м
За тэр ч яахав. Comfort zone гэх ойлголтын тухай жаахан бичмээр санагдав, мэдрэв ч гэх юм уу.
Хийвэл хийсэн шиг хий, хийвэл бүү ай, өөрийгөө сорь, шинэ зүйл турш чадвараа хөгжүүл г.м үгс нь хэн нэгнийг нэгэн хэвийн эсвэл хүлээн зөвшөөрөгдөж тогтсон харилцаа, орон зайгаа солиод үз гэсэн агуулгатай юм уу даа. Товчдоо comfort zone-оосоо гараа л гээд байж.
Анхнаасаа л comfort zone гэж байхгүй буюу тэнэг хүн зоригтой гэдэг шиг шийдчихсэн алхамууд хийдэг хүмүүс амжилтанд хүрэх нь их, бас бүтэлгүйтэж унтрах нь түүнээсээ их боловч бүтэлгүйтсэн тэднийг нэг их хүн тоодоггүй учир бид анзаардаггүй байх. Гэхдээ тэнд comfort zone-оос гарчихсан risk takers учир дахиад л ямар нэг зүйл сэдээд, босгоод, хөдөлгөөд гараад ирдэг аж.
Fyre Festival гэж галзуу шоу зохион байгуулахаар шулуудсан Billy McFarland гэх нөхрийн тухай баримтат киног үзээрэй. Хаанаас тийм их зориг, санаа, итгэл үнэмшил, бусдыг ятгах чадвар гардаг байнаа гэж бодогдсон доо хаха.
Нөхөр 25-26 настай үед аль хэдийн өөрийн компаниа байгуулчихсан олон нийтээс хөрөнгө босгож, хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулчихсан товчхондоо од нь гийчихсэн явжээ. Улмаар Ja Rule-тэй нийлж, түүнийг дагзадсанаар энэхүү баримтат кино бүтсэн галзуу түүхийг бүтээжээ. Алдарт Pablo Escobar-ын эзэмшилд байдаг (одоо тэдний гэр бүлийнхэн эзэмшиж, аж төрдөг) хувийн арал дээр, 2 долоо хоногийн галзуу шоу парти зохион байгуулахаар шийдсэн байгаа юм. Харамсалтай нь байгалийн давагдашгүй хүчин зүйл түүнд саад болсон болохоос бусад асуудлыг мань эр үнэндээ шийдэх шиг болсон байгаам. Эцэстээ уг парти бүтэлгүйтэж, мань эр шоронгийн хаалга татсан байдаг.
Энийг ярьсан шалтгаан нь өнөөдөр өөрөө старт-ап маягаар юм эхлүүлэх гээд явж байхдаа өөрийнхөө сул талыг маш тодоор хараад зогсохгүй мэдэрч байна. Өмнө хийхээргүй байсан алхам, шийдвэрийг хийгээд ирэхээр аажимдаа comfort zone-оосоо гарч буй мэдрэмж төрөөд гэхүүдээ. Өшөө шийдэмгий, өшөө санаачлагатай байх хэрэгтэйн байна шүү гэж ухаж ойлгох ч шиг.
Эцэст нь сайн сурагч, сайн ажилтан, сайн хамтрагч байхаас дутуугүй сайн санаачлагч, сайн ухуулагч/панаалдагч, өөртөө итгэлтэй буюу бусдад харагдах, итгүүлэх, ятгах дээрээ анхаарч байх ёстой байжээ гэж бодов.
Гэхдээ л энэ баагийг бүр шүтмээр гар байгаамшүү.
Энэ хэсэг шал утгагүй шүү хаха.
Улс төр дээрээс ч харж болж байгаа юм. Оюун-Эрдэнэ, Л.Болд, Батзандан мэтийн нөхдүүд бол risk takers (өнөөдрөөс нь маргааш нь шууд хамааралтай. Өнгөрсөн гэж байхгүй). Ялангуяа Оюун-Эрдэнэ өмнөх УИХ дарга Энхболдтой уулзаж, өргөх бичиж өгч байх мөчид risk taker болж хувирсан (бичлэг үзэхэд маш тод харагддаг. Ер нь сда гээл асаад ирдэг). Харин жилийн дараа гэхэд тэрээ хуучин шударга, тууштай, улс төрийг шинэчилж чадна гэсэн итгэл үнэмшлээсээ салж, дархан эрхтэй атманы дүр орсоноор comfort zone-оосоо гарчихсан байдаг.