boldbold бичсэн нь: ↑Ба 3-р сарын 30, 2018 3:49 pm
Сайхан видео зураг л явах юм, өдөрт хэдэн машин нэвтэрдэг, ямар цагт ачаалал өндөр байдаг, тэдгээр машин нь зөвхөн Хотын төв рүү цутгадаг уу.. Хотын төвд зогсоол хэрхэн шийдэх вэ.. гээд олон талаас ярьж үзвэл..
Ярьж байгаа шийдлүүд дээр янз бүрийн л юм сонслоо. Нийслэлд ажилладаг найз маань энийг бол судалгаатай ажил, нүхэн гарцнууд ямар ч судалгаагүй л гэх юм. Гэхдээ яг ямар судалгаа гэдэг л гол байна. Анх бол дэмжээд байсан, та хэдийн бичсэнийг хараад гайхах маягтай.
Хамгийн гол зүйл бол судалгаа. Яг хэдэн машин явдаг, ямар ачаалал яаж даана гэж тооцож байгаа ямар ч зүйл алга. Энд бичсэн шиг 2 талын уулзвар шингээж чадахгүй гацаад дуусах магадлал нээрээ л өндөр байна.
Миний санаа бол ямартай ч хотын төв рүү ордоггүй тойрог зам /BELTWAY/ заавал хэрэгтэй. АНУ-д олон том хотууд тийм замтай. Санаагаар бол Улиастайн гүүрний уулзвараас урдуур тойруулаад Зайсан, Яармаг, Сонсголон, Баянхошуу, Дэнжийн мянга 32, Дарь Эх, Алтан өлгий, Шар хад, УЛиастай гэсэн хурдны маягын ямар нэгэн гэрэл дохиогүй зам байвал хотын түгжээ лав эрс буурна. Жишээ нь Сонсголон ч юм уу Баруун талаас хотын төв орох хүмүүс бага зайтай гээд гэрэл дохио болгоноор чихэх биш, аль нэг тал руу явж байгаад, Дэнжийн 1000, 32 орчмоос төв рүү явсан замд нийлэх, эсвэл 13 явах бол Дарь Эхээс салах гэдэг ч юм уу, эрс нэмэртэй.
Дараагийн зүйл бол зорилго. Хөдөлгөөний ачаалал бууруулах гээд байна уу, мөнгө идэх гээд байна уу?
Судалгаа танилцуулалгүй хөдөлгөөний ачаалал бууруулна гэвэл үлгэр. Нүхэн гарцын зардлыг хэрхэн тооцсоныг ч мэдэхгүй л байна. Яг ийм зүйл хотын төвөөр ч зөндөө. Жишээ хэлэхэд л 1-р сургуулийн зүүн талыг сэтэлсэн биш, улам бөглөө нэмж, урд талын зам нь бүр гацсан. Тэр замыг зөвхөн аль нэг чиг рүү нь явдаг болгомоор байгаа. Тэгээд Орос элчингийн баруун талын зам мөн буруу урсгалтай, одоо бол машины зогсоолоор л ашиглагдаж байна. Зүүнээс явж байгаа машин эргэж ордоггүй, их дэлгүүрийн урагшаа бас эргэж болохгүй. Их дэлгүүрийн урдаас ирээд гэрэл дохиогоор баруун чигт /зүүн гар луу/ эргэдэг бол нэвтрэх хурд нэмэгдэнэ дээ. Энийг огт судлаагүй байж, нэмж гүүр барих гэдэг нээрээ л мөнгө цохих арга шиг.
Үндсэндээ УБ хот хэвтээ, босоо 2 тэнхлэгийн замаа саадгүй нэвтрүүлдэг бол асуудал шийдэгдэх байх.
Тэгээд ч хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд зөвхөн зам барих бол шийдэл биш гэж бодож байна. Төрийн байгууллага, Их сургуулиудыг нүүлгэх, цагийн хуваарьт өөрчлөлт оруулах гэх мэт зөндөө л арга байгаа. Аль аль нь судалгаагүй учраас бархирахаас хэтрэхгүй хэхэ.