Call me by your name /2017/
Намайг нэрээрээ дуудаач, би чамайг өөрийнхөөрөө дуудъя.
Тэд ч гэсэн хайрладаг, шаналдаг, гунигладаг, анхны хайр гэж мэдэрдэг бидний л адил хүн гэдэг ойлголт төрүүлэх нь хамгийн гол шугам нь байсан болов уу. Зөөлөн, гунигтай, романтик юм. Төгсгөлд нь аав нь хүүдээ хэлж буй тэдгээр үгс сэтгэл хөдөлгөм хэрнээ хэт ухаалаг санагдлаа. Зохиолыг нь уншвал өөр мэдрэмж мэдрэх болов уу, үгүй юу. Хөгжим, дүрслэл, өнгө, Тимотигийн цагаан арьс. Гуниглаж, уйлж чадсангүй. Хөнгөн л кино шиг санагдлаа шд. Угаасаа Оливер хаяад явах нь ойлгомжтой байсан болохоор бэлтгэлтэй ч үзчихэв үү, бүү мэд. Энгийн. Бодвол ийм хайр ч энгийн гэдэг сэтгэгдэл төрүүлэх нь найруулагчийн хүсэл байсан ч юм болов уу. Хэрэв тийм бол би л лав дундаж ухаанаар үзэхэд тэр мэдрэмжийг нь мэдэрчих шиг л боллоо. Өөр юм үзүүлэх гэж байсан бол барьж авч чадсангүй дуусгачихлаа. Өнгөрсөн.
I have no special talent. I am only passionately curious.