Манай нөхдүүд бас баалж л байх шиг байна. Баянаа дүү ч асуусан байна. JCI-д элсээд яг 1 жилийн нүүр үзэж байна.
Юуны өмнө JCI-тай холбоотой гол асуултуудад хариулт авах боломж энд байна.
JCI Mongolia
JCI байгууллагын тунхаг буюу нэг ёсны тангараг.
JCI байгууллагын гишүүдийн хувь хүний философи, зарчим, үзэл баримтлал буюу үнэн гэж итгэж байгаа зүйлсийг JCI байгууллагын тунхаг илэрхийлдэг.
JCI байгууллагын тунхаг:
Итгэл үнэмшил хүний амьдралыг утга учир, зорилготой болгоно гэдэгт
Ахан дүүсийн барилдлага улс үндэстний хилийг даван гарна гэдэгт
Эрх чөлөөт хүмүүс эдийн засгийн шударга ёсыг тогтооно гэдэгт
Хувь хүнээр бус хуулиар зохицуулагддаг засаг төртэй байна гэдэгт
Энэ ертөнцийн эрхэм баялаг хүний мөн чанарт оршино гэдэгт
Хүн төрөлхтөний төлөө зүтгэх нь амьдралын хамгийн чухал үйлс мөн гэдэгт
БИД ИТГЭДЭГ
Шашин, улс төрөөс ангид гэдэг ба уулзалт, арга хэмжээний үеэр иймэрхүү сэдвийн яриа өрнүүлэхгүй байхыг эрмэлзэцгээдэг.
За одоо яг өөрийн биеэр туршиж үзсэн, харсан, ойлгосоноо буулгая.
JCI бол:
- Сайн дурын байгууллага. Хэн ч таныг хүчээр элсэх, орохыг шаардахгүй.
- Гишүүдийнхээ татвараар санхүүждэг. Яг манай салбарын татвар жишээ нь: Өдөрт 1$ буюу 365$ гэсэн санаатай. Төгрөг рүү тэгшитгээд 1.0 сая төгрөгийн жилийн хураамжтай.
- Лидер салбар 130 гаруй гишүүнтэй. Жилийн турш тэдний хувь хүний болоод, байгууллагын хөгжилд нэмэр болохуйц үйл ажиллагаа болон нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулахад зарцуулагддаг
- Жилийн 12 сарын хугацаанд сар бүр 2+ арга хэмжээ зохион байгуулагддаг.
- Үүнээс гадна үндэсний байгууллагын арга хэмжээнүүд тасралтгүй явагдаж байдаг. Амжиж цагаа зохицуулж чадаж байвал хамрагдаад байх боломжтой.
- Мэдээж олон нийтийн баярын арга хэмжээг хамт олон гэдэг утгаараа цомхон тэмдэглэж зохион байгуулдаг
- 40+ насад хүрсэн хүмүүс журмаараа гишүүн биш сенатор гишүүн болдог. Санаа нь ахмад гишүүд, үүсгэн байгуулагчид гэсэн агуулгатай. Тэд салбартаа сайн дураараа хандив, зөвлөмж өгч байдаг. Хариуд нь салбараараа бизнесийг нь дэмжих, хамтран ажиллах байдлаар хамтрал явагдаж байдаг.
- Хамтрал нөхөрлөл дундаас бизнесийн хамтын ажиллагаа, шинэ бизнес эхлэл, хөрөнгө оруулалт, шинэ ажилтан сонгох блабла...
Би юу хожив бас өгөв
- 2 жилийн хугацаанд 1.0 сая, 1.1 сая төгрөг гишүүний татварт өгсөн
- Dale Carnegie Trainers Course, Илтгэх урлаг мэтгэлцээний суурь чанар цуврал сургалтууд болон жижиг туршлага хуваалцсан уулзалт сургалтууд
- JCI Aspac олон улсын арга хэмжээний зохион байгуулалтанд оролцож туршлага суув
- Салбар доторх спорт өдөрлөг (2 сарын турш заалны тэмцээнүүд), JCI Монгол байгууллагын хөлбөмбөгийн тэмцээн зэрэгт ямар нэг төлбөр хураамжгүй хамрагдав
- 100 гаруй тодорхой эрхэлсэн ажил албатай залуустай нөхөрлөж, танилцаж, дутуугаа мэдэрч ойлгож суралцаж, өөрт байгаагаасаа хуваалцаж, өөртөө итгэлтэй, чадвартай болсоор...
- Мэдээж хааяа нэг болоод баярын өдрүүдэд хэсэг бүлгээрээ, хамт олноороо гэх мэтээр уулзалтуудаас заримд нь очиж наргив, хөгжив, зугаацав.
Эргээд харахаад 2.1 сая төгрөгөөс хавьгүй илүүг олж авчээ. Танилын хүрээ тэлсэн байна. Хоосон санаа, яриа биш бодит ажил хэрэг болох нь илүү юм гэдгийг анзаарлаа.
Хүмүүст хэнхэг харагдах нь ч аргагүй юм байна. Учир тэд зорилгоо харчихсан, төлөвлөгөөгөө гаргачихсан учир бусдад санаа тавих, бусдад нүд, амны хайрцагт тохирох гэж чилээх шаардлагагүй болчихдог юм байна.
Спортоор ярьвал тэд илүү хурдтай бас багаар тоглодог юм байнаа л гэж хэлье.
3-р сард манай салбар дотроо болон нийтэд зохион байгуулсан ажлуудаас:
За арай л пялдаг пост болчихов уу яав хаха.
Гэхдээ зүгээрээ үнэн нь энэ юм хойно. Онцлох нь нээрээ одоо УИХ-д байгаа Оюун-Эрдэнэ, Учрал, Болд г.м JCI-аар явж байсан гишүүд цөөнгүй болсон байна лэ. Би хувьдаа олзуурхаж байгаа тэд хуралдаж сурсан, асуудлаа шийдвэрлэж сурсан, бусадтай хамтарч ажиллаж сурсан, протокол дэг журмыг сахиж сурсан байгаа нь бусад гишүүдээс ялгагдана. Анзаараад үзээрэй.