Ер нь бол хэрэгтэй хүндээ маш хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа. Анх байгуулагдахдаа, байгуулж байсан хүмүүс нь бол их гоё мөрөөдөлтэй, мундаг ч байсан гэж ойлгодог. Ялангуяа нэтворкин бол маш сайн.Muujguu бичсэн нь: ↑Ба 4-р сарын 06, 2018 4:10 pm
Би юу хожив бас өгөв
- 2 жилийн хугацаанд 1.0 сая, 1.1 сая төгрөг гишүүний татварт өгсөн
- Dale Carnegie Trainers Course, Илтгэх урлаг мэтгэлцээний суурь чанар цуврал сургалтууд болон жижиг туршлага хуваалцсан уулзалт сургалтууд
- JCI Aspac олон улсын арга хэмжээний зохион байгуулалтанд оролцож туршлага суув
- Салбар доторх спорт өдөрлөг (2 сарын турш заалны тэмцээнүүд), JCI Монгол байгууллагын хөлбөмбөгийн тэмцээн зэрэгт ямар нэг төлбөр хураамжгүй хамрагдав
- 100 гаруй тодорхой эрхэлсэн ажил албатай залуустай нөхөрлөж, танилцаж, дутуугаа мэдэрч ойлгож суралцаж, өөрт байгаагаасаа хуваалцаж, өөртөө итгэлтэй, чадвартай болсоор...
- Мэдээж хааяа нэг болоод баярын өдрүүдэд хэсэг бүлгээрээ, хамт олноороо гэх мэтээр уулзалтуудаас заримд нь очиж наргив, хөгжив, зугаацав.
Эргээд харахаад 2.1 сая төгрөгөөс хавьгүй илүүг олж авчээ. Танилын хүрээ тэлсэн байна. Хоосон санаа, яриа биш бодит ажил хэрэг болох нь илүү юм гэдгийг анзаарлаа.
Хүмүүст хэнхэг харагдах нь ч аргагүй юм байна. Учир тэд зорилгоо харчихсан, төлөвлөгөөгөө гаргачихсан учир бусдад санаа тавих, бусдад нүд, амны хайрцагт тохирох гэж чилээх шаардлагагүй болчихдог юм байна.
Спортоор ярьвал тэд илүү хурдтай бас багаар тоглодог юм байнаа л гэж хэлье.
Одоо яахав, тэр хэмжээндээ хүрэхээ больсон юм шиг байгаан. Ямар зорилготой гэдгээсээ шалтгаалаад хүн бүрт өөр өөр байна. Чамд бол их хэрэгтэй зүйл байхаа.