Хөгшөөн наадах чинь яг нарийндаа бол бас баруун зүүндээ ч биш байгаам. Нямдорж Данзан хоёр хоёул баруун аймгийн улсууд Данзан бол бүүр Дарви сумын хүн. Яахав голцуу дэмждэг гэхүү хэсэг хүмүүс нь Хөвсгөл Булган Хэнтийн бөхчүүд их байдаг Өсөхөө аварга бас энэ талдаа.
Ерөөсөө л хамаг муухай зүйл тэндээс гарч байна. Ядаж цэврээр өрсөлдөхгүй юм, найраа хийнэ, мөнгө авна, цол худалдана.
Чи ер нт монголчуудыг эд бараатай адилтгаж зүйрлэдэг хэн бэ өөш ?
Бөхийн холбоо суга суга... Ард түмний хөрөнгө, улсын төсвөөс боссон өргөөг нь одоо харчих.biggy бичсэн нь: ↑Мя 4-р сарын 17, 2018 3:48 pmЕрөөсөө л хамаг муухай зүйл тэндээс гарч байна. Ядаж цэврээр өрсөлдөхгүй юм, найраа хийнэ, мөнгө авна, цол худалдана.
Дээрээс нь жинхэнэ бэлтгэл сургуулилтаас илүү допинг гэх мэт муу зүйлийг түрүүлж, бас хамгийн их хэрэглэдэг газар. Их спортоор /чөлөө, жүдо/ хичээллэдэгүүд нь мэдээж олон улсын тэмцээнд ордог учраас харьцангуй цэвэр. Ер нь хамгийн хөгийн газар болоод байна.
Энэ бүхний бурууг МҮБХолбоо 100 хувь хариуцах ёстой, яалт ч гүй алдаа, энд өөрчлөлт орох хэрэгтэй. Бөхөө мэддэг гээд бөх хүн байх ёстой юу, уламжлал шинэчлэлийг зөв хослуулах ёстой гэдгийг бодох хэрэгтэй.
Магадгүй Ба аварга бол "ингээд л болоод ирсийн, болно" гэвэл бүтэхгүй. Ид залуу насандаа тэгээд сурсан хүн, одоо шинэчлэл хийнэ гэдэг ч дээ. "Намайг залуу байхад ийм жудагтай, ийм байлаа" гэхгүй бол илүү юм хийх эсэхийг нь мэдэхгүй.
Мөн Чинбат гуай ч гэсэн, яг ганцхан бөхөө сайхан сайжруулая гэсэн гэгээн бодолтой гэвэл итгэхгүй байна. Гэхдээ мундаг хөдөлмөрч гэдгийг нь үгүйсгэж болохгүй. Женко жүдог аваад яаж хамгаалуулж байгаа шиг бөхчүүдийг өөд нь татаад, тэрүүгээр улс даяар ПИАР хийх санаа байгааг үгүйсгэхгүй. Мань хүн улс төрд орж байгаа шд, Сэлэнгийн засаг дарга болмоор байна гэж дуугарсан. Ингээд бодохоор хэн хэнд ашиг сонирхол байгаа.
Гэхдээ хэнд ч ашиг сонирхол байсан гэсэн зөв хүн, зөв авч яваад сайхан болговол цаад хувийн эрх ашиг, пиар хамаа алгоо. Өнөөдөр МҮБХ-нд ямар шинэчлэлт, юу хэрэгтэйг мэдэхгүй болохоор, дээр нь энэ хүмүүс ямар зорилго, мөрийн хөтөлбөр тавьж гарч ирснийг мэдэхгүй болохоор хэн нэгнийг нь дэмжих ямар ч боломж алга хэхэ.
Гүй ээ нээрээ арчилж тордоод барилга байгууламжаа сайхан анхаардаг, ядаж тойруулаад мод тарьдаг, Өргөө нэрэндээ таарсан бөхийн үзмэр, түүхтэй, цол тэмдэг, дэг жаягаа танилцуулсан сайхан музейн ганц өрөө байсан ч баярлана даа.
Энэ форумыг үзэж байгаа: 1 ба 0 зочин