Books

Ливэрпүүл, спортоос гадуурхи яриаг энд..
Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 183
Элссэн: Бя 12-р сарын 02, 2017 4:12 pm
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 92 удаа
Талархагдсан: 209 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Лх 11-р сарын 21, 2018 12:25 pm

Аин Ранд чинь зохиолч, тэхдээ аягүй тийм пилсаафлаг зохиолч л доо ... Эх сурвалж над лав таалагдсаан ... аягүй олон төрлийн, олон сэтгэхүйтэй, олон зан характертай дүрүүдийг тэр номноос хардаг ... Харин Ранд гуай өөрөө тэр адгийн новш Ховард Роаркийг шүтэж, тэрний үзэл бодлыг дэмжсэн болохоос биш бусдаар бол гоя л ном ... Би тэр лалрын
бэсдакийн хувиа хичээсэн, явцуу үзэл бодлоо хамгаалсан 7 хуудас үргэлжилдэг хөгийн илтгэлийг нь хүртэл тэвчээртэйгээр умшсандаа харамсдаггүй ... Зохиолынх нь бүх дүрүүд нь хэт эсрэг, тэсрэг, тултал нь дүрсэлчихсэн юм шиг санагддаг болохоор сонирхолтой л ном шд ... учиргүй хүн болгоных нь үзэл бодол филсаафийг нь шүтээд, мөрдлөг болгоод явах бол арай ч худлаа л даа ...

Эх сурвалж дээр чинь архитекторууд гардгийншдээ ... Яг Айн Ранд аниатай нэг цаг үед амьдарч асан Франк Ллойд Раят гээд тасарчихсан архитектор байсын ... Тэр зохиолоос болоод энэ хоёр хүнийг учиртай гэж хов жив хүртэл гарсан байдаг ... Раят ч тэр Ранд ч тэр бид хоёр ямар ч хамаагүй бүр уулзаж ч байгаагүй гэж хэлдэг ч яс юман дээрээ яасан ч юм билээ гэшшш ... Ранд бас Роаркийг энэ Раятаар төсөөлж бичсэн гэхээр үгүйсгээд байдын гэсэн ... яг л Ховард Роаркийнх шиг барилгуудыг Раят хийж байсан ... Байгаль дундаа нээх анзаарагдамгүй байснаа гэнэт тодорч харагдах, эсвэл байгалиасаа анзаарагдамгүй, тухайн газар орны нэг хэсэг, угаасаа л ийм байсан юм шиг, эсвэл бүр орчин тойрноосоо огцом ялгарч харагддаг гэхчлэн Раятын барилгууд бол угаасаа л агуу ... мань хүний хамгийн алдартай Кауфман хаусыг ер нь хүмүүс их мэддэг голын боргион дээр барьчихсан болохоор бүр их алдартай ... 1935 онд баригдсан барилга юм шдээ ... Эх сурвалж дээр гардаг Роаркийн эхний захиалгыг Ранд энэ барилгаар төсөөлсөн болов уу гэж би хувьдаа боддын ...
Зураг

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн biggy » Пү 11-р сарын 22, 2018 3:16 pm

Нээрээ өчдөр орой Алхимич гэдэг номыг бариад 2 цаг орчимд уншаад дуусгаж байна лээ.
Угаасаа ч жижиг ном байна лээ, хуудаснууд нь дандаа тал дуусдаг :D
Номны талаар төрсөн сэтгэгдэл үү? одоогоор яг тоймтой юм алга, гэхдээ хүн эхлээд өөрийгөө сайн мэдэр, дотогшоо юу хүсч байгаа гэдгээ олж мэд, өөртэйгөө ярь, зөн совин, тодорхой үйл явц, дохио тэмдэгт итгэ гэж ерөнхий бууж байна.
Тэгж байгаад нээх гүн ухааны юм бодогдвол нэмнээ.
Харин дараагийн ном санал болгооч 8-)
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 183
Элссэн: Бя 12-р сарын 02, 2017 4:12 pm
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 92 удаа
Талархагдсан: 209 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Пү 11-р сарын 22, 2018 3:24 pm

Алхимич ёстой хөөрхөн ном шдээ ... Дохио тэмдэгээс авахуулаад Сантиаго өөртэйгөө ярилцаж байгаа, бясалгаж байгаа зэрэг нь нээх хөөрхөн гэшш :idea: Эцсийн эцэст бүхнийг бичигч гар, бурхан нь өөрөө гэдгийг олж мэдсэнийхээ дараа үндсэндээ гэгээрэлд хүрч байгаа ухаантай юм уу даа ... над лав аймар таалагддаг ном ... Дараагийн ном гэвэл зөндөө л байна ... ямархуу юм умшмаар байгаан? Наад Пауло Коэлогийн Вероника үхэхээр шийдсэн нь гээд бас нэг ном монгол хэл дээр орчуулагдсан байгаа ... Вероника үхэхээр шийдээд эм уусан ч үхэлгүй харин ч сэтгэл мэдрэлийн эмнэлэгт сэрчихдэг ... Тэгсэн эмч нь ходоод чинь эмэндээ түлэгдсэн, сарын амьдрал чамд байгаа гэж хэлнэ ... ингээд гоя гоя үйл явдлууд гоя гоя бодол эргэцүүллүүд гээд л хөвөрч алдана ... над бас таалагддаг ном ...

өөр гэвэл Би ер нь ном асуужаагаа хүмүүст Тагтаа паблишингийн номнуудыг санал болгох дуртай ... Орчуулгын ч тэр, монгол зохиолчдын номнууд нь ч тэр чанартай, гоя номууд гаргаад байдын ... энэ ямар вэ? гээд асуувал хариулж чадах байх шүү ...

Хэрэглэгчийн хөрөг
Admiral
Эхлэн сурагч
Бичлэг: 33
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 1:44 pm
Талархсан: 14 удаа
Талархагдсан: 14 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн Admiral » Лх 11-р сарын 28, 2018 9:54 am

"Эх сурвалж"-ыг бол ёстой салж чадахгүй байсаар байгаад дуусгаж байсан юм байна...
"Атлантын нуруу тэнийв"-ийг Баянаагаас аваад бараг жил гаран хадгалж байгаад дуусгаж чадаагүй шүү кк
YNWA

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 171
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 9:02 am
Байрлал: Venice
Талархсан: 151 удаа
Талархагдсан: 103 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн Mademoiselle » Да 12-р сарын 03, 2018 9:02 am

Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид

Өнөөдрийг хүртэл өөртөө ямар нэг юм нэмэх ёстой гэж бодох бодлоос илүү хасах нь ямар их чухал болохыг ойлголоо гэсэн үгээр энэ номыг илэрхийлэхэд хангалттай болов уу.

Харьцангуй би хаягч төрлийн хүн боловч номонд дурьдсанчлан бүх төрлийн алдааг нь гаргадаг байх юм.

Япон хүний хичээнгүй, хүндэтгэлтэй хандаж чаддаг зангаар эд хогшилтой харилцаж байгаа нь Европчуудад хэрхэн нөлөөлсөн бол гэх асуулт унших явцад их төрсөн.

Ав, тал үнээр нь ав, 1+1 гэсэн уриан дор амьдарч эхлэхээс өмнө хямагдах, дутуу байх явдлыг мэдэрч өссөн бидний үе өөрт байгаагүй бүхнээ худалдан авч сэтгэл ханадаг ч эргээд тэр бүхнээсээ салж чадахгүй байгаа нь өрөвдөлтэй дүр зураг яах аргагүй мөн билээ. Тиймээс л өөрийн хэмжээгээ мэдэж авах бүх зүйл дээр чухал юм аа.

За ингээд айлын хүүхдүүд 100 ном уншиж байхад би 10 ном уншлаа. :D
12 сард 5 ном уншиж амжихгүй байх. 3-ыгаа л дуусгачихвал болох нь тэр.
I have no special talent. I am only passionately curious.

Хэрэглэгчийн хөрөг
Tungaa
Шилдэг бичигч
Бичлэг: 103
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:02 pm
Талархсан: 125 удаа
Талархагдсан: 87 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн Tungaa » Да 12-р сарын 03, 2018 9:49 am

Уншихад их сонирхолтой ном байсан. Саруултөгс ч гэсэн их аятайхан орчуулсан санагдсан. Уншихад төвөггүй гэмээр юм уу.

Хамгийн гол нь хүн зөвхөн өөрийн сэтгэлийг догдлуулж, баяртай байлгадаг эд зүйлсээр тойрон хүрээлүүлж амьдрах ёстой бөгөөд нэгэнт хэрэг нь дууссан, сэтгэл санааг өргөхгүй байгаа зүйлсийг хаяж дадах шаардлагатай юм шиг байгаан. Тэгээд түүний дараагаар төрөлжүүлж цэгцлэх, эд хогшлын байр байршил нтр нь өөрөө аяндаа болдог байх гэж бодсон. Яахав мэдээж зөвхөн гэр орон, албан тасалгааны эмх цэгц гэлгүй илүү өргөн хүрээнд нь ойлгож уншвал ямар ч тохиолдолд "эмх цэгц" гэдэг зүйл оршин тогтнох чадвартай юм даа.

Уншсаныхаа дараа уг нь аягүй шигшээд, хаяхыгаа хаяаад, шкафан дахь хувцсаа КОНМАРИ аргаар нь эвхээд хэдэн өдөр догь байсаан хаха. Тэгээд буцаад замхарсан. Бодохнээ дадал зуршил болгох чадвар муутай хүн юм шиг байгаа юм. Шкаф гэснээс хувцасны тал дээр жишээ авчихдаг юм билүү хаха.

Би ч хэрэндээ новш цуглууламтгай биш байх гэж хичээдэг боловч дэмий үрэлгэн, шуналтайдуу зангаасаа болоод хэрэгцээгүй худалдан авалт хийх, илүү дутуу юм цуглуулсан байгаа харагдаад байдын.

Орлуулаад өмсчихөөр юм байхад ижил төрлийн юмнуудыг хэд хэдээр нь авсан байх жишээтэй. Нэмээд нэг жин дээрээ олон жил болохоор нөгөөх нь таараад л байвал хэзээ нэг цагт өмсөнө гэж бодоод хадгалсаар байтал овоо "хуримтлал" үүссэн байсан. Тэгээд тэд нарыгаа хаяхаас "айдаг". Уг нь бол цөөхөн байлаа ч зохицуулаад өмсөж чадна л гэж боддын. Тэгэхээр миний гол асуудал бол сэтгэлгээндээ байна л даа гэж дүгнэсэн. Гоё ганган харагдах гэдэг ч юм уу. Тэрүүгээрээ эгогоо тэжээж амьдардаг ч юм уу хаха. Эсвэл нэг хувцсаа удаан өмсөхөөр уйддаг ч юм уу. Угаасаа шал тэнэг зан гэж мэддэг мөртлөө нэг тийм өвчтэй шт хаха.

Аа тэгээд бага багаар эмчлэгдэх л байх. Бодлоо хянах гэж хичээж байгаа гэмээр юм уу даа. Бас Юүтүүб нтр дээр конмари арга нтр гэж хайгаад ямар ч зүйл дээр эмх цэгцтэй байх гээд үзсэн юм байна хэхэ. Ер нь тэгээд эмх цэгцтэй байхын давуу талуудыг тоочоод баршгүйм билээ дээ. Зөвхөн гадаад орчны эмх цэгц биш, цэвэрлэгээ биш хүний хандлага, чанартай сэтгэл зүйг л бий болгоход хэрэгтэй ном байна гэж бодож байж билээ.

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 171
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 9:02 am
Байрлал: Venice
Талархсан: 151 удаа
Талархагдсан: 103 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн Mademoiselle » Да 12-р сарын 03, 2018 1:51 pm

2019 онд англиар түлхүү уншнаа.
I have no special talent. I am only passionately curious.

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн biggy » Да 12-р сарын 10, 2018 10:24 am

Уншигдахгүй ном бас байх юмаа.
Нэг ном бариад талд нь хүргэсэн, ер нүд тогтохгүй, эргээд дахин дахин унших болдог, тэгсэн ч юм үлддэггүй. Өгөх гээд байгаа нь санаа тодорхой биш, эсвэл бүр надад огт хэрэггүй санаа ч юм уу.
Магадгүй орчуулга тааруухан байхыг үгүйсгэхгүй. Ер нь тийм номыг шууд хаях хэрэгтэй юм шиг байна. Уншигддаг ном чинь баригдаад л байдаг бол иймэрхүү ном ч нойр л хүргээд байх юм :D
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Ladykop
Шилдэг бичигч
Бичлэг: 106
Элссэн: Ня 12-р сарын 03, 2017 6:34 pm
Талархсан: 124 удаа
Талархагдсан: 63 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн Ladykop » Да 12-р сарын 10, 2018 12:21 pm

biggy бичсэн нь:
Да 12-р сарын 10, 2018 10:24 am
Уншигдахгүй ном бас байх юмаа.
Нэг ном бариад талд нь хүргэсэн, ер нүд тогтохгүй, эргээд дахин дахин унших болдог, тэгсэн ч юм үлддэггүй. Өгөх гээд байгаа нь санаа тодорхой биш, эсвэл бүр надад огт хэрэггүй санаа ч юм уу.
Магадгүй орчуулга тааруухан байхыг үгүйсгэхгүй. Ер нь тийм номыг шууд хаях хэрэгтэй юм шиг байна. Уншигддаг ном чинь баригдаад л байдаг бол иймэрхүү ном ч нойр л хүргээд байх юм :D
амьдрал богинохон, муу хүнээс холдож, сонирхолгүй номыг хаяж, муу киног орхиж сурах хэрэгтэй гэж байгаан ш д :D

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 171
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 9:02 am
Байрлал: Venice
Талархсан: 151 удаа
Талархагдсан: 103 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн Mademoiselle » Да 12-р сарын 10, 2018 1:37 pm

Гоё номыг дахин дахин уншаад гоё хүнтэй дахин дахин уулзаад гоё киног дахин дахин үзэцгээе.
I have no special talent. I am only passionately curious.

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 12 ба 0 зочин