Шүлэг, яруу найраг

Ливэрпүүл, спортоос гадуурхи яриаг энд..
Gunbold
Шилдэг бичигч
Бичлэг: 114
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:36 am
Талархсан: 21 удаа
Талархагдсан: 39 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн Gunbold » Лх 11-р сарын 14, 2018 11:16 am

Өчиг

Oрчлoнд би олон ч биш, ганц ч биш

Огторгуй дор үүрд ч биш, зуурд ч биш!

Хүн байтгуай чулуу бууралтдаг хорвоод

Хүслээ нөмөрч л жавар хаадаг нүцгэн хөөрхий!

Нyyсан хайр минь хийсэн алдаа шигээ ил ээ

Нулимс, инээд хоёр минь ч үнэн болохоор ил ээ!

Манан бүсэлсэн хангай шиг хааяа дүнсийдэг ч

Магнайн гурван үрчлээндээ нар хонуулан дүнхийдэг ээ

Өд сөдөө ч зулах жигүүртэн сэтгэлд минь

Өрөвдөхийн халуун л шатан, нойргүй хонуулдагаа

Ганихрах гунихрахын цагт нөхөр үгүйлэх сүүрс

Гарааны мoрьд шиг цанхаалан цээжинд цамнадаг аа

Олон дунд өнчрөөд, мөрөөссөний урам хугаравч

Орой намрын навчистай адилыг нь бодон нөмөрлөдөг өө

Загийн үндэс шиг хайр минь чулуу мөргөвч

Зам муруйлгүй зүтгэсээр ард түмнээ зорьдог оо

Нүд хужирлах өнгөнд хөл алдахад нь зовниж

Нүцгэн биенд нь гал зурснаар дулаацахгүйд энэлж

Нүргээн дунд замхрах өнчин хонхон дуу

Нүүдэл удмын болор шүлгэндээ гунигаа юүлдэг ээ

Салхи шиг хуугиа бага наснаасаа би

Сайранд ургасан шарилж, бутаа ч эвийлэн харж

Санахын зовлонд дэвтcэн эгшиглэнт бясалгалаар

Санчиг, зулайгаа агийн толгой шиг цайлгасаан…

Орчлонд би олон ч биш, ганц ч биш

Огторгуй дор үүрд ч биш, зуурд ч биш!

Амьд байтгугай үхснийг элээдэг хорвоод

Аз заяагаар туйгаагүй минь хохь ч биш, зол ч биш ээ!

Д.Урианхай багшийн минь шүлгүүд энэ тийм уянгатай ч хүмүүс их ойлгодоггүй гэх тансаг шүлгүүд... зарим нь энэ бүүр шүлэг мөн үү гэдэг шд

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 171
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 9:02 am
Байрлал: Venice
Талархсан: 151 удаа
Талархагдсан: 103 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн Mademoiselle » Пү 3-р сарын 21, 2019 10:16 am

Яруу найргийн өдрийн мэнд.
Б.Баясгалангийн Эдгэрэлээс бичье.

Дүр эсгэж
Эсгэснээ эвтэйхэн зүйж
Эвлүүлэн оёж
Энд тэнд явахдаа
Ээлжлэн зүүж
Уулзах хүн бүрийнхээ таашаалд зориулан
Углах дүрээ халаасан дотроо хулгайч шиг тэмтэрч
Бие биеийнхээ эсгэсэн дүрийн уран нарийнийг
Биширч, халуунаар тэврэлдэн салаад
Алжаасан бээр үдэш нь хуучин тольны өмнө
Амгалан, хүндтэй, ухаантай, дорой, омголон, завхай
Зүсэн зүйлийн зүйдэл болж зүдэрсэн царайгаа харан зогсохдоо
Зүрхээр үхэж, хэнд ч юм хачин ихээр гомдож.., тэгээд хутга шүүрэн
Эсгэсэн дүрүүдээ хайр найргүй ханз татна.., хурц мэдрэмж...
Эсгэчихсэн нүүрээ цочин дарахуй
Алган дотор час улаан гуниг.., тайвшрал, тэгээд нэг асуулт?
Амьдралд БИД байдаг гэж үү?
I have no special talent. I am only passionately curious.

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 183
Элссэн: Бя 12-р сарын 02, 2017 4:12 pm
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 92 удаа
Талархагдсан: 209 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Да 3-р сарын 25, 2019 8:35 pm

нээрээ яруу найраг уншиж чаддаггүй хүн чинь сонсох бүр хэцүү байдым ... тэгсэн чинь харин Fatcat өнгөрсөн 7 хоногт "Poetry and Jazz night" гэдэг эвэнт хийгээд тэнд нь очсон чинь харин нөгөө яруу найраг маань хөгжимтэй нийлэхээрээ урсаад ороод байдаг шүү ... яруу найраг умшихаар бол хөгжимтэй хамт уншиж байвал ороод байх шинжтэй байна ... ийм л нээлт хийх шив дээ ... өөриймгү дээ ...

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 171
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 9:02 am
Байрлал: Venice
Талархсан: 151 удаа
Талархагдсан: 103 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн Mademoiselle » Мя 3-р сарын 26, 2019 9:04 am

Наадах чинь харин гоё юм болсон байна лээ. Баясгалан чинь бас аймар романтик хоолойтой нөхөр байна лээ шд. Толгойгоо хальт гилжийлгээд намуухан дуугаар уншсан чинь бараг уярч хайлдаггүй хүн хүртэл гайхширмаар сонсогдож байна лээ.
I have no special talent. I am only passionately curious.

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 183
Элссэн: Бя 12-р сарын 02, 2017 4:12 pm
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 92 удаа
Талархагдсан: 209 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Мя 3-р сарын 26, 2019 7:24 pm

Mademoiselle бичсэн нь:
Мя 3-р сарын 26, 2019 9:04 am
Наадах чинь харин гоё юм болсон байна лээ. Баясгалан чинь бас аймар романтик хоолойтой нөхөр байна лээ шд. Толгойгоо хальт гилжийлгээд намуухан дуугаар уншсан чинь бараг уярч хайлдаггүй хүн хүртэл гайхширмаар сонсогдож байна лээ.
ЛоЛ Баясгалан чинь үнэхээрийн сээгсий хоолойтой ... тэгээд дээрээс нь шүлэг гоя умшина ... хэтэрхий уянгараад солгойроод явчку мөртлөө бас нэг тийм уянгатай умшдын ... харин ч тэр өдөр хүмүүсийг хоолойндоо биш шүлгэндээ анхааруулахын тулд нам дуугаар умших гэж гичээхдээ ээрч муураад элэг авсан гээд инээгээд байсан ... Хамгийн гоё нь тэр эвэнтэд оролцсон акулууд болох Баясаа, Тэгшээ, Заяа бүгд сандарч гар нь чичирч, ээрч түгдчээд, бүр Аюур агаа хүртэл зэгсэн сандралтай байгаа нь дөнгөж шүлэг бичиж, умшиж эхэлжугаа залууст гоя харагдсан байх гэж ярилцаж байв шд...

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн Chinggis » Ба 3-р сарын 29, 2019 11:59 am

Шүлэг унших дуртай гэж худлаа яриад яахав. Гэхдээ уншаад таалагдсан шүлгээ харин цээжлэх бол их дуртай. зүгээр нэг өнгөрөөд орхих бус өөрийн болгочих бодолтой.
Харин тэр шүлгийг сээгсий хоолойгоор уншдаг нтрийг чинь нэг л үзмээр санагдаад явчлаа шүү золиг. Шүлэгнээсээ илүү бусад мэдрэмжийг мэдэрмээр байх чинь. Fatcat клуб-т ер нь гайгүй сонин юмнууд бас болоод байдаг юмаа да
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 183
Элссэн: Бя 12-р сарын 02, 2017 4:12 pm
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 92 удаа
Талархагдсан: 209 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Ба 3-р сарын 29, 2019 4:50 pm

Chinggis бичсэн нь:
Ба 3-р сарын 29, 2019 11:59 am
Fatcat клуб-т ер нь гайгүй сонин юмнууд бас болоод байдаг юмаа да
Өнгөрсөн долоо хоногт hip hop & blues гэж эвэнт болсон ... би сүүл хэсэгт нь очиж сонирхсон гоя л юм байлээ ... аа энэ яруу найраг бол сар бүр тогтмол болж байхаар болсон байсан ... пэйжийг нь дагачвал эвэнтүүд нь ороод ирнэ ээ ...

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 183
Элссэн: Бя 12-р сарын 02, 2017 4:12 pm
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 92 удаа
Талархагдсан: 209 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Ба 4-р сарын 12, 2019 6:18 pm

Сая өнгөрдөг Даваа гарагт ФатКат -ын эвэнт хоёр дахиа зохион байгуулагдаад, Мэнд-Ооёо, Урианхай гуай ирж жазз хөгжмийн эгшгэнд шүлгээ сонордуулж чих баясгалаашд ... та нар хаана байсын ...? :idea:

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 2 ба 0 зочин