За энэ 2015 оны 12 сард орчуулж байсан нийтлэл ажээ. Одоогийн баг тактикт бүрэн ууссан уу, тэр үеийн Боруссиа Дортмунд шиг болж чадаа бол уу?
Клоппын дундын шугам
Энэ нийтлэлд Клоппын системийн хамгийн чухал хэсэг болох дундын шугамын талаар өгүүлэх болно. Түүний хувилбар бол 4-2-3-1 формат мөн бөгөөд эндээс довтлох чиглэлийн 3 хагас хамгаалагчаас дасгалжуулагч маань юу хүлээдэг тухай юм. Эхлээд Дортмундын багийн 2011-12, болон 2012-13 улирлын урд шугамын тоглогчдын нэгтгэсэн стат руу анхаарал хандуулая.
Мэдээж маш доор үнэлэмжээс өөрийгөө нээн харуулж чадсан Левандовски тэргүүлж байгаа, харин түүний ард тоглож байгаа тоглогчдыг анхаарна уу (Гросскройтцийг оруулаагүй тэрбээр 84 тоглолтонд 10 гоол хийсэн). Кагава Манчестер руу явахаасаа өмнөх улирал бол Ройс анхны улиралаа 2012-13 онд өнгөрөөсөн учир маш бага тоглолт хийцгээсэн. 2011-12 оны улиралд Кагава, Готзэ, Куба (Błaszczykowski) болон Гросскройтц нар 34 гоолыг бүх тэмцээнүүдэд оруулсан бол 12-13 оны улиралд Ройс, Готзэ, Куба нар 49 гоолыг оруулжээ. Хэрэв хагас хамгаалагчидын ийм тооны гоолууд ордог бол Ливэрпүүлд сүүлийн 15 сар тохиолдоод байсан довтлогчийн гоолгүй байдал нээх хамааралгүй зүйл болох юм.
Одоогоор Коутиньо 5 гоолоор багийн мэргэн буучийг тэргүүлж байгаа нь дээрхийн баталгаа юм, гэхдээ 4-ийг нь сүүлийн 3 ПЛ-н тоглолтонд оруулсан мөн Клоппыг ирснээс хойш Айб болон Фирмино (4 ассист өгчихөөд байгаа) гоол хийчихээд байгаа билээ. Клоппын шинэ системээс илүү ихийг хүлээж байгаа тэд зөвхөн довтлох ч биш хамгаалалтанд маш чухал үүрэгтэй. Саяханы хүртэл ихэнх Ливэрпүүлийн фенүүд дундын шугам хэрэг алга хэмээн гомдоллодог байсан. Бид урагш довтолж байхдаа бөмбөгөө алдах юм бол эсрэг багийнхан тэр дор сөрөг довтолгоо эхлүүлэн манай дундын шугамын доорхноо нэвтрэн хамгаалагчидад тулдаг байсныг олон тоглолтон дээр харж болно. Тэгвэл Клоппын системд эхний хамгаалалт бол урдах тоглогчидын хамгаалалт буюу түүний нэрлэснээр Gegenpressing (gegen-эсрэг) Дортмундад маш амжилттай хэрэгжиж байсан юм. Жишээ татан үзүүлбэл Боруссиа 2013 оны СЛ-д Реал Мадридын эсрэг хийсэн тоглолтын агшинуудыг харцгаая. (4-1 Боруссиа ялсан)
Хажуугийн шугаман дээрээс бөмбөгийн оруулан Лева руу өгөхөд цээжин дээрээ тогтоогоод буулгахдаа эхний хүрэлт тааруу болсноор бөмбөгөө алдсан, бөмбөгийг Ройс авч чадаагүй харин Реалынхан аван сул байгаа Рамос руу дамжуулалт.
Рамос сув сул бөмбөгийн хүлээн авсан боловч тэр даруй Свэн Бендерийн шахалтанд орлоо тэр даруй түүнийг аргалаад нааш дарсан боловч Готзэтай хамт арагш татаж байсан Ройс наад талыг дахин шахна. Рамос бөмбөг алдаагүйн дээр нааш Алонсо руу хаяхад өөр хавьд 3 эсрэг багийн тоглогч байгаа тэрбээр хойш дамжуулахаас аргагүй байдал хүрнэ. Марио шахалтыг гүйцээн Алонсо руу дөхснөөр бөмбөг Реалын арын шугам хүрнэ, энэ 9 секундэд буцаад Дортмундынхан байрлалаа авцгаана.
Хэрэв яг ийм шахалт бүтэхгүй эсрэг баг довтолгоонд орвол яах вэ? Хамгаалах чиглэлийн 2 хагас хамгаалагч өөрсдийн байраа аван, эсрэг багаа саатуулан өөрийн багаа хурдан байраа авахад туслах юм. Энэ тоглолтын 2-р хагасын эхэнд яг ийм нөхцөл байдал үүссэн.
Рамос хагас хамгаалагчдыг давуулсан Варанын дамжуулалтыг хүлээн авах үед хамгаалагчид түүнийг авч байх үед довтолгооны 3 хагас тэр даруй араас нэхэн ирнэ. Рамосд маш бага хувилбар үлдсэн бөгөөд дотогш Өзил рүү дамжуулсан ч нөгөөх алдсан хэдий ч Алонсод бөмбөг иржээ. Энэ үед Гюндоган Алонсо рүү дөхөн, Бендер цаана байгаа Роналдо руу пасслах замыг нь хаана. Энэ нөхцөл нь Алонсог Рамос руу буцан дамжуулахаас аргагүйд хүргэх бөгөөд Гюндоганы орхисон зайг Ройс нөхсөн байх болно.
Бөмбөг авсан Рамос алсын дамжуулалт өгөхөөс өөр аргагүй байдал хүрэн бөмбөгийг явуулснаар Суботич агаарт ялснаар Бендер бөмбөгийг цэвэрлэнэ. Яг энэ дундын хамгаалалтын шугам нь сайн ажиллавал арын 4 хамгаалагчидын оролцоо маш бага байдаг байна. Энэ тоглолтыг дахин үзэх юм бол зөвхөн эрч хүчээр давамгайлж тоглосон биш Клоппын олон жил хэрэгжүүлсэн тактикийг тоглогчид нь гүйцэлдүүлж байгааг харах болно. Эдгээр тоглогчид юу хийж байгаагаа, юу хийхээ үнэхээр мэддэг болсон ажээ.
Одоо харин Ман Ситигийн эсрэг тоглосон Ливэрпүүлийн тухай. Багийн эрч хүч, зохион байгуулалт гайхалтай байсан нь хүн бүхэнд тодорхой харагдсан байх. Дундын шугам буюу Лаллана, Фирмино, Коу болон Лукасын прессингийн стат зургийг харцгаая.
Урдаас эхлэе, Фирмино яг үнэндээ довтлогчийн байрлалд тоглосон хэдий ч хамгийн сайн прессингийг хийсэн юм. Түүний уг байрлал биш л дээ. 9 номер дээр тоглосон ч түүний арагш тусласан нь нийт прессингийн 41 хувь өөрийн зонд байгаа статаас харагдаж байгаа бол уу, үүнээс харахад түүний тоглох дуртай 10 номер дээр тоглуулах юм бол илүү их арагшаа туслах нь тодорхой зүйл байх нь.
Коутиньо маргаангүй энэ тоглолтын шилдэг нь байсан, хэвлэл мэдээллийнхний үзэж байгаагаар тэр тийм ч их арагш шахалтанд туслаагүй гэж үзэж байгаа, гэвч тэр сүүлийн жилүүдийн хамгийн идэвхтэй ба тогтвортой прессинг хийгчдийн нэг билээ. Сити дээр бага зэрэг бэртлээс болон суусан боловч дажгүй прессинг хийсэн юм. Урд талд ихэнх прессингээ хийсэн бөгөөд өмнөх Дортмундын жишээн дээрх довтолгооны 3 хагас шиг шахалтыг бас хэд хэд амжилттай болгосон байна.
Ливэрпүүлийн ихэнх шахалт баруун талаар буюу Санья, Навас нар дээр байсан хэдий ч Лалланагийн прессинг стат ч бас давгүй байсан. Айлын 16-н гадна тал хавьцаа түүний шахалтууд амжилттай болж байлаа. Мөн өөрийн хагаст хамгаалалтанд ч сайн байсан. Ингэж сайн туслах нь хамгаалах чиглэлийн хагасууд болон хамгаалагч нарт маш тустай болохыг өмнөх Дортмундын жишээн дээр харуулсан билээ.
Арагшаа бүүр татах, яг үнэндээ Милнэрийн роль сүүлийн хэдэн тоглолт хачирхалтай. Клоппын энгийн 4-2-3-1-н оронд хамгаалж байгаа үед 4-3-2-1 хувилбарт бол Милнэр баруун жигүүр, яг Ситигийн эсрэг ингэж тоглосон эсэх нь бас эргэлзээтэй. Гэхдээ нэг зүйлийг өөрийн бодлоор таамаглахад, Клопп өөрийн хамгаалах чиглэлийн хагасуудад сайн итгэхгүй байгаа учир ийм Милнэрийн үүргийг бодож олсон байж мэдэх юм, Боруссиад бол Илкай болон Бендер нар байсан, тиймээс Лукас, Жан нарт Милнэрийг арагш илүү туслуулж байгаа байх.
Лукас, тэр ажлаа үнэхээр сайн хийж байгаа, хамгаалагчидын урд талд бат хана босгон хамгаалж байгаа. Гэвч надаа нэг эргэлзээ байна учир юу вэ гэвэл 4-2-3-1 хувилбарын үед прессинг болон довтолгоонд шуурхайлан орж урд талын довтолгооны 3 хагастай нэгдэж чадах 2 гүний хагас хамгаалагч хэрэгтэй, яг энэ тохиолдолд Лукас тохирох боловуу. Гэвч бид одоо байгаа нөхцөл байдлаа харгалзан үзэх нь зайлшгүй хэрэгтэй.
Одоогоор маш олон тоглогчидтой нэр холбогдож байгаа цуурхалууд байна Пато, Биглиа, Санэ, Боуфал болон Гюндоган гэх мэт мэдээж ур чадвар сайтай тоглогчид мөнөөс мөн. Яг одоохондоо Клоппын 4-2-3-1 системд тоглоход хамгаалах чадвар, сэтгэхүйтэй хагасууд болон арагш сайн тусалдаг довтлогч хэрэгтэй байна. Гүнд сайн хамгаалдаг мөртлөө сөрөг довтолгоонд Фир, Коу нартай цуг дайран орох баруун жигүүр нэн чухал байна, Айб тоглож байгаа хэдий ч түүхий байна, Маркович сайн тохирно гэж зарим хүмүүс үзэж байгаа хэдий ч Клопп зээлнээс буцан ирэхээс нь өмнө өөр хүн авч мэдэх юм. За тэгээд энэ миний л бодол шүү, цаг гарган уншсанд баярлалаа.
Sean Loveridge
http://anfieldindex.com/
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...