Хөлбөмбөг, хөрөнгө, хөгжим, хүүхэн

Юу хүссэнээ л бич дээ..
Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Хөлбөмбөг, хөрөнгө, хөгжим, хүүхэн

Бичлэг Бичсэн meesh » Да 4-р сарын 15, 2019 9:54 am

За энэ манай хүрээлэнгийн ЭША, бас нэг багш маань, нэг уншчихад хэрэгтэй.

О.Батхишиг: Гэр хорооллын хөрсөнд ХАР ТУГАЛГА ихээр агуулагдаж байна

https://ikon.mn/n/1jry
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Хөлбөмбөг, хөрөнгө, хөгжим, хүүхэн

Бичлэг Бичсэн meesh » Мя 5-р сарын 21, 2019 11:05 am

Зураг
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Хөлбөмбөг, хөрөнгө, хөгжим, хүүхэн

Бичлэг Бичсэн meesh » Мя 6-р сарын 25, 2019 11:49 am

Зураг
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Хөлбөмбөг, хөрөнгө, хөгжим, хүүхэн

Бичлэг Бичсэн meesh » Мя 6-р сарын 25, 2019 11:59 am

Яаж ингэж жингүйдэл үүсгэдэг вэ? гэж асуусан. "Нисэх онгоцтой өндөр рүү хөөрч байгаад огцом унах үед ийнхүү жингүйдэл үүсдэг" хэмээн өөрөө тайлбарлаж өгсөн байдаг юм. Мэдээж зурагчин бас адилхан хамт жингүйдэн явсан.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Хөлбөмбөг, хөрөнгө, хөгжим, хүүхэн

Бичлэг Бичсэн meesh » Лх 6-р сарын 26, 2019 10:31 am

Яруу найрагч Б.Лхагвасүрэн 1985 онд зурж өгсөн гар зураг.

Зураг
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 234
Элссэн: Лх 11-р сарын 08, 2017 2:43 pm
Талархсан: 87 удаа
Талархагдсан: 85 удаа
CONTACT:

Re: Хөлбөмбөг, хөрөнгө, хөгжим, хүүхэн

Бичлэг Бичсэн Redman » Ба 6-р сарын 28, 2019 12:34 pm

Бавуу гуайн хүү зураагүй болж таарсан тээ? хэхэ

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Хөлбөмбөг, хөрөнгө, хөгжим, хүүхэн

Бичлэг Бичсэн meesh » Лх 7-р сарын 03, 2019 12:38 pm

Цогтбаярын Жандал гэж алдартай зураач болж таарсан, хөргөөр дагнадаг хүн байсан бололтой. Шог зураач Цогтбаяр тэгж айлдав аа.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Хөлбөмбөг, хөрөнгө, хөгжим, хүүхэн

Бичлэг Бичсэн meesh » Ба 11-р сарын 29, 2019 6:01 pm

Ж.Тэмүүжин академичийн бичвэрийг оруулаад авъя. Нийгэм маань ШУ, эрдэм шинжилгээг сайн ойлгохгүй л байгаад байгаа. Хятад тэгэхэд ШУ-д асар их хөрөнгө оруулж үр шимийг нь хүртэж байна. Тухайлбал: Хонийг мах сүүний чиглэлээр хөгжүүлж, генийг нь инженерчилж 3-4л сүү авч байгаа тухай манай яамны нэг дарга үзээд иржээ гэх мэт.

Шинжлэх ухааны салбарт ажиллагсдын өдөр болох гэж байгаа үед бас ганц нэг санаагаа хуваалцая гэж бодлоо. Өчигдөр БСШУС-ын яаман дээр хуралд суусных зарим нэг тоо баримттай боллоо. Манай улс 2018 онд ШУ-ны салбарын санхүүжилтэнд 34 тэрбум төгрөг зарсны 12 тэрбум нь бүхий л төсөл, хөтөлбөр буюу судалгааны зардал болдог юм байна. Үлдэх мөнгөний ихэнхи нь урсгал зардалд явдаг юм байна. Тэгтлээ их биш ч бас тийм ч бага бус. Ээ салбарт4125 хүн ажиллаж байгаагийн 53.6% буюу 2211 хүн үндсэн орон тоонд 46.4% буюу 1914 хүн хавсран ажиллагчид байдаг гэнэ. Үндсэн ажилтны 69.8% буюу 1544 хүн ЭША юм байна. Үүнээс 432 PhD, 77 ScD юм байна. Энэ тоонд их дээд сургууль, академи бүгд ордог байх. Учир нь академийн судлаачдыг 800 гаруй гэдэг юм. Тэгэхээр үлдсэн нь их дээд сургуульд ажилладаг болов уу.
Харин энэ боловсон хүчин маань Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийг бий болгож чадах уу? Ер нь манай төрийн эрх барих байгууллагын удирдлагуудын хэлэх дуртай шинжлэх ухаанд суурилсан хөгжил гэж яг юуг хэлээд байгаа юм бэ? Төрөөс шинжлэх ухаан технологийн талаар баримтлах бодлого дээр бүх юмыг сайхан заагаад өгчихсөн, санхүүжилтыг нэмэгдүүлнэ, шинжлэх ухаан технологийн хөгжил нь улс орны хөгжлийн түлхүүр, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн уялдаа, холбоог сайжруулна, эрдэмтэн судлаачдаа дэмжинэ, инновацийг суурийг бэхжүүлнэ гээд ер нь хүсэж байгаа бүхий л юм орсон байгаа. Гэхдээ энэ бүхий л заалт шийдвэр маань эргээд энэ хөрсөн дээрээ хэр бууж байна, Монгол улсын шинжлэх ухааны хөгжил маань улс орныхоо хэрэгцээт судалгааг хийгээд, улс орон нь шууд болон шууд бус хэлбэрээр ашгийг нь хүртэж чадаж байна уу? Тодорхой хэмжээгээр санхүүжилттэйгээ харьцуулахад бас боломжийн юм хийгээд л байх юм. Тэгээд энэ маань яагаад нийгэмд сайн хүрч ойлгогдохгүй байна вэ?
Бид бүх зүйлийг ерөнхийгөөр нь авч үзээд байдаг. Гэтэл эхний ээлжинд нийтээр нь биш, тодорхой асуудлуудыг шийдээд явбал зүгээр байгаа юм болов уу? Хоёр асуудлыг шийдэх эсвэл, ойлгомжтой болгох нь зүгээр байх.
Эхлээд, эрдэм шинжилгээний бүтээлийн үнэ цэнэ, ач холбогдлыг үнэлж хүлээн авдаг, суурь нэгэн үзүүлэлттэй болох хэрэгтэй юм шиг байгаа юм. Энэ технологи, энэ судалгаа нь ийм ач холбогдолтой үүнийг хийснээрээ манай улсад ийм ашиг өгөх боломжтой, өгч байна гэдгийг ойлгомжтой хэлбэрээр харуулсан. Үүнд нь олон улсын “peer reviewed” сэтгүүлд тухайн төсөл, сэдвийн чиглэлээрээ бичсэн өгүүлэллийг тодорхой үнэлж хүлээн авах (Энэ санаанд мөнгө төгрөг өгөх тухай хэлээгүй байна. Зөвхөн энэ сэдвээр авсан санхүүжилтын үр дүнд ийм өгүүлэл, илтгэл хэвлэгдсэн, технологи, патент батлагдсан гэдгийг ойлгомжтой болгох, тэрнийг нь үнэлэх). Хэрэгжүүлэхэд технологийн үнэлгээний мэргэжилтэн шаардагдах байх, гэхдээ хэрэгжүүлэх аргагүй зүйл биш юм.
Дараа нь бидний хийж буй судалгаа хэр түвшинд явагдаж байна, олон улсын түвшинд үнэлэгдэж чадаж байна уу гэдгийг тодорхой болгох!
Монгол орны байгалийн нөөц онцлог, хэл, түүх, археологи, цаг агаарыг энд оруулахгүй, эд бол заавал судлах зүйлс. Гэхдээ судалгаагаа олон жилийн турш хийдэг хуучин аргаасаа салаад өвөрмөц шинэлэг, асуудлыг өөр өнцгөөс харж чадсан байх хэрэгтэй. Дараагийнх нь хэрэглээний болон суурь судалгаа байна. Энэ чиглэлд хүссэн ч хүсээгүй ч олон улсын түвшинд л өрсөлдөх хэрэгтэй. Хийгдсэн судалгаа ялангуяа хэрэглээний, хавсарга шинжлэх ухааны салбарт өөрийн орны асуудлыг шийдэхээс гадна олон улсын түвшинд үнэлэгдэхээр байхыг хичээх нь зүйн хэрэг. Тэгэхээр олон улсын түвшинд гарахын тулд юуг хийх хэрэгтэй вэ? Санхүүжилт дутмаг нь үнэн л дээ. Харин олон улсын түвшинд ямар судалгаа сонирхогдож байна, шинжлэх ухаан технологийн халуун цэг болсон чиглэлд бидний орж болох боломж, чадамж хэр байна вэ? Жил болгон судалгааны бүртгэлийн агентлагууд 100 халуун чиглэлийн талаархи мэдээлэл гаргадаг. Тэрнээс манай судлаачид ер нь миний судалгаа энэ тэргүүлэх, хамгийн сонирхол татаж буй чиглэлд хамрагдаж байна уу гэдгээ нэг сонирхоод үзээрэй. Тэгэхээр өөрийн хийж буй судалгаагаа нэг бол олон улсын түвшинд сонирхогдсон халуун чиглэлийн нэг болгох шаардлагатай гэсэн үг. Гэхдээ энэ тэргүүлэх чиглэлийн судалгаа явуулахад манай материаллаг болон боловсон хүчний бааз хүрэлцэхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр чиглэлээ эрэмблэх шаардлага гарна. Бид уул нь тэргүүлэх чиглэл гээд эрэмбэлсэн юм, яаман дээр. Гэхдээ энэ маань хэт ерөнхий болсон бололтой, одоо эргээд харахад.
Ер нь бодит байдлыг авч үзэхэд сонирхол татаж буй судалгаа гэдэг маань энэ чиглэлд бүхий л төрлийн төр болон хувийн хэвшил, олон улсын байгууллагаас мөнгө босгох л чадвар гэсэн үг. Их дээд сургуульд ч гэсэн. Гадаадын их дээд сургуульд багш профессороор орох нь тухайн хүн хэр ухаантай хэдэн өгүүлэл бичсэн, бичих чадвартай нь голлох үзүүлэлт биш. Сонсоход эвгүй ч шударгаар л хэлэхэд. Тэр хүн уг сургуульд зааж буй хичээлээрээ оюутныг ихээр хамруулж чадах уу, энэ чиглэлээр уг сургууль нь мөнгө олох боломжийг бий болгож чадах уу? Энэ л чухал байдаг. Монголын их дээд сургуульд багшаар ороход тавигдах шаардлага ямар байдгийг үнэндээ мэдэхгүй юм. Тэгэхээр хэлж чадахгүй байна.
Тэгэхээр бидний судалгаа маань хэр зэрэг мөнгө босгох боломжийг олгож байна, энийг нэг эрэгцүүлэх хэрэгтэй юм шиг. Энэ дээр хэлэхэд судлаачдын хувьд судалгааны салбарынхаа дотор хөрвөх чадвар маш чухал байгаа юм. Нэг сэдвийг олон жилийн турш судалсан маш сайн мэддэг гэдгээс гадна шинээр гарч буй сэдэв, судалгааны хандлагад орж ажиллах чадвар их чухал байна. Би нэг л зүйлийг маш сайн мэддэг дагнасан гэж хэлэхээс гадна өөр шинэлэг сэдэв рүү орж ажиллах, шинэ санаа бий болгох чадвар. Энэ дээр л манай залуучууд идэвхитэй ажилламаар байна. Манай залуучууд гадаадад нэг сайхан сэдэв дээр ажиллаад ирсэн байж болно. Харин тэр нь манайд хэргжих боломж бага байвал, Монголынхоо нөхцөлд тохирсон өөр нэг сэдэв, чиглэл рүү ороод ажиллаж сурах нь зүйтэй байгаа юм. Ойрын үед Монгол гадаадын лабораторид байсан нөхцлийг бүрдүүлэх боломж хүнд, эсвэл бүүр боломжгүй ч байж магадгүй. Тэгэхээр нөхцөл байхгүй гэхийн оронд манайд нөхцөл нь арай хялбараар бүрдэх ч юмуу боломжтой сэдэвийг олон улсын түвшинд сонирхол татаж буй сэдэвтэй холбох шаардлага гарна.
Үүний тулд санхүүжилтыг гол гаргагч захиалагч байгууллага буюу засгийн газрын мөрийн хөтөлбөртэй судалгаагаа уялдуулах хэрэг гарах байх. Уул нь намууд нь сонгуулийн өмнө судлаачид, мэргэжлийн байгууллагауудаас шинжлэх ухаан технологийн бодлого, чиглэлийн талаар санал аваад тэрнийгээ мөрийн хөтөлбөртөө тусгаж байвал зүгээр л байгаа юм даа. Хэрэгжүүлдэг л бол. Манай хувийн хэвшлийн байгууллагаас судалгаа шинжилгээнд мөнгө өгөх боломж хомс байдгаас л энэ хамаараад байгаа юм. Уул нь, хувийн хэвшил, төрийн оролцоо аль аль нь байх сэдвийг санхүүжүүлэх тогтолцоог л бүрдүүлэх нь хамгийн оновчтой хувилбар даа. Манай нийгэмд судлаач хүний гол бүтээл нь олон улсын сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэл гэдгийг ойлгохгүй байх шиг байдаг юм. Энэ өгүүлэл Монгол улсын нэрийг олон улсын түвшинд гаргаж байгаа гол үзүүлэлт болохын зэрэгцээ уг өгүүллийг бичиж байгаа судлаач Монгол улсын хамгийн үнэт капиталын нэг гэдгийг ойлгох нь чухал байгаа юм. Чикаго хотын ойролцоох эгэл бөөмсийн физикийн/хурласгуурын лабораторийн анхны захирал Боб Вильсоноос, Конгрессын байнгын хороо: «Америкийн Нэгдсэн Улсын батлан хамгаалтад танай лаборатори ямар хувь нэмэр болох зүйл хийж байна?» гэж асуухад, тэрээр ямар ч хувь нэмэргүй, харин ч Нэгдсэн улсын үүнийг хамгаалах шаардлага гарна гэж хариулсан байдаг (C.H. Llewellyn Smith,“WHAT’S THE USE OF BASIC SCIENCE?”). Судлаачдын бий болгож буй шинэ мэдлэг, улс орны нэр хүнд болох боломжтойг л ойлгох хэрэгтэй.
Эцэст нь Эдийн засгийн хүнд нөхцөлд Улсынхаа нэр хүндийг гаргах гэж зүтгэж буй судлаачиддаа Шинжлэх ухааны ажилтны баярын мэнд хүргэе!
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Хөлбөмбөг, хөрөнгө, хөгжим, хүүхэн

Бичлэг Бичсэн meesh » Мя 12-р сарын 31, 2019 10:26 am

За энэ жил дажгүй жил өнгөрлөө. Ганц нэг том зорилгоо биелүүллээ. Дараа жил ингэнэ гээд тү дү лист гаргаж үзнээ, тэгээд дүгнэх хэрэгтэй болох байх. Хийх юм их байна дөө кк хамгаалснаас хойш сар гаран бараг амралтын байдалтай л байлаа хаха.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 2 ба 0 зочин