Балай кино хахахаха
Анх гарч байх үед нь үзчихээд гэрэл зургийн багийн 3 нөхөртэй 4-үүлээ (singles) ханговрдоно гэж ярилцсаараан байгаад өдий хүрцгээждээ зайлуул хэхэ.
Аялах дургүй хүн гэж хаа байхав. Өнгөрсөн зун Архангай, Өвөрхангай, Булган, Хөвсгөлөөр наадамлаж аялчихаад ондоо багтаад Токиогоор хэсүүчлэх хүсэлтэй байлаа. ОК эртнээс зэхэе гэсээр нэг л мэдэхэд он дуусах дөхсөн байдаг, ажил гэж арзайсан их... За тэгээд гэв гэнэт л сайхан тайван далайн эрэгт, элсэн дээр хөвөрмөөр санагдаад, нөгөөтэйгүүр Япон руу виз миз гээд төвөгтэй байсан тул зүүн өмнөд азиар явахаар болов. Дээрх киноны тухай яриа өрнөж нээх олон сонголтгүйгээр Тайланд явахаар тогтсондоо.
Ерөнхийдөө оны сүүлрүү шаргуу ажилласан тул сайхан амрах хэрэгтэй гэхдээ бас газар үзэх хэрэгтэй гэсэн бодолтой байлаа. Эхнээсээ жаахан ширүүн/экстрим таваргаад сүүлрүүгээ зөөллөх санаатай УБ-Бангкок, Бангкок-Чан мэй/май орж үүлэн дээр хоноглох, Чан мэй-Пукэт сайхан балайрах, Пукэт-Ко Самуй зүгээр л амрах, назгайрах, Ко Самуй-Бангкок сүүлчийн бөмбөгөө тэслэх, Бангкок-УБ утаатайхан жавартайхан өвөлдөө буцан ирэх гэсэн тойм төлөвлөгөө гаргаад хөдөлвөө.
Төсөөлөл: Заан, муа-тай бокс, лэйдбойс, фүлмүүн парти гэсэс зүйлс л байлаа. Оны өмнөхөн МИАТ-ын шууд нислэг/тизний зээл гусаад гараад шидсэндээ.
Бангкок анхны сэтгэгдэл: Нөгөөл халуун саун мэт цаг агаар, сингатай төстэй санагдав, хамар нь битүүрсэн хүмүүс чанга чанга ярих мэт хэл яриатай. Ухаалаг шийдэл/smart бол гоё юм билээ. Такси үйлчилгээний стандартууд, зочин угталт үдэлтийн стандарт гээд яалтачгүй аялал жуулчлалаар цахиур хагалж эхлээд байгаа газар гэсэндээ өөр ч юм.
Эхний шөнө Као Сан хэмээх залуусын (манайхаар бол гэрэлт гудамж

) шоу цэнгээний дүүрэгт буулаа. Таалагдаж байна шүү золиг гэж. Өнгө өнгийн л нөхдүүд, ёстой дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаамдаа. Залуус бөөнөөрөө гусах л хэрэгтэй газар гэсэн шүү юм бодогдсоноо нуух юун. За тэгээд ачаа тээшээ тавьчихаад хавь ойртой танилцангаа нутгийн шар айраг амталж, нутгийн хоол дээжилж үзсээр ядралт мэдрэгдэж амарсандаа... Эндээ 2 шөнө хонохдоо Бангкокийн төвөөр жаал хэсүүчилж, үзвэрийн гол цэгүүдээд зочлоод амжсан. Зүгээр л өдөржин унтаад үдээс хойш Као Сан гудамжиндаа гараад тарвалзмаар санагдсан, гайхалтай гайхалтай.
Чан май/мэйн рүү хойшоо явахаа бүр больсон хаха. Шууд Пукэт нислээ. Нэг жижигхэн арал л төсөөлж байлаа. Яваад очтол овоо муу туучий байдымдаа, хүн нээрээ хэчнээн жижигхэн билээдээ Мөөжгөө минь гэсээр бууж өглөө хаха.
Пукэт ид хөдөлгөөнтэй баруун эргийн орчимд Лаб Д гэсэн гоёмсог шийдэлтэй буудалд тухлав. Ко-вокин спэйс шийдэлтэй үнэхээр дажгүй буудал. Ажилчид, амрагчид нь бас л гоё залуучууд, сайхан амарч, зугаалж яваа уур амьсгал.
Орчинтой танилцлаа, мопед түрээслээд Пукэтийг хөндлөн гулд тойрлоо. Заан үзээгүй би ч чацга царайлахым байналэ хаха. Идда ямаруудад нь ингээд гоё уур амьсгалтай газар орон үлдчихдэг байнаа гэсэн новшийн бодол бас төрөөстэй. Энд тэнд түрээслүүлнэ гэсэн зар дээр батт-г төгрөгт шилжүүлж хурган ашиг, орлого тооцоолоостой хаха. Оросууд ихтэй ч юм, орос хаяг, оросоор ярьдаг үйлчилгээний газрууд ихтэй ч юм. Гэхдээ боломжийн соёлтой байцгаах юм, уг нь бол зогсоо зайгүй л энд тэнд уугаастай, шоудаастай... Ярьсаар ярьсаар яг явахынхаа өмнөх өдөр банжи жамп гуслаа. Ээээ хүүүүүр гэж хахахаха ахиад үсэрч чадна гэдэгтээ нэг л итгэлгүй байна одоо ч, гэхдээ бас ахиад үсэрмээр байна одоо ч. Үхээд амьлах мэт янзын мэдрэмж юм байналэ, олон ч жил ярьсандаа зайлуул нэг юм үсэрсээн үсэрсэн.
Өдрийн аялалаар 3 арал үзэхээр далайд гарав. Эх газрын надад гоё л байлаа. Алдарт Жэймс Бондын зураг авалт хийгдсэн гэх арал онц гойд байсангүй гэхдээ хүмүүс пиг. Дараагийн арал харин үнэхээр гайхшуурлсандаа. Өмнө нь бичиж байсан Паний тосгон. Усан дээр амьдардаг тосгон. Яаж, юу гэж тайлбарлаж ч бичмээр юм мэдэхгүйн байна зүгээр л гайхалтай амьдралын хэв маяг.
За юм үзэж харлаа, хөгжилдлөө, уур амьсгалдаа ч даслаа. Ко Самуйн зүг Пукэтийн төв хүртэл автобусдаад, тэндээс Фэйридээд Ко Самуй гэх сайхан үзэсгэлэнтэй арал дээр ирлээ. Ямар гоё ч юм бэдээ гэсээр Сарий Самуй гэх Бали уур амьсгалтай буудалд буулаа. Гоё ч юм өө идда. Бас л Оросууд, энд бол арай өөр гэр бүлээрээ, хүүхдүүдтэй арай тайван, нам гүм. Бийч мийч бол ярих юмгүйээ үнэхээр гоё харагдацтай. Уламжлал ёсоор мопэд түрээслэн арлыг тойрон давхилаа, Пукэтээсээ жижигхэн байж бас л том хүүр юм. 22 товчооноос Амгалан ороод буцаад ирэх энүүхэнд наасан. Бид нар ямар том нутаг дэвсгэр дээр ямар өчүүхэн амьдраад байгаанбэ гэж гэнэт зурвас хийсэн шүү бас ч гэж.
Өдрийн аялалаар Ко Тао арал орлоо. Францаар, Хятадаар, Англиар урсгадаг Нигер залууг шүтсээн шүтсээн (Y). За жинхэнэ газрын диваажин гэдэг нь тэр байх өө. Цэв цэнхэр тогтуун устай, есөн шидийн загас жараахай, цагаан элс, дүүрэн жуулчид, наранд биеэ шаран хэвтэх орон орны бүсгүйчүүд (хахаха). Энд л үлдчихмээр байсандаа үнэндээ...
За тэгээд сүүлийн 2 шөнөө зүгээр л гоё байя гэсээр үнэ харгалзахгүй хамгийн гоё буудлын эрэлд гарав. Эцэст нь Каса Дэ Мар хэмээх нэгэн буудлын хамгийн лаг өрөөг аваад орчихлоо. Өөр юмөө өөр юм золиг чинь. Шууд далайн эрэгт террастэй, пүүлтэй бичихээр жаахан миа төсөөлөгдөөд байнаа. Өмнөх өдөр нь Ко Таод каяакингдаж байхдаа манай сэлүүрчин залуутай танилцсан. Түүний найзуудаас жаахан хатаасан өвс авсаныгаа туршихаар зэхээд оройг хүлээвээ гэж...
За за дараа үргэлжлүүлэе, болбол хэдэн зураг оруулна даа.