Хайр гэснээс Грек хэлэнд хайрыг төрөлжүүлсэн ийм долоон үг байдым байна.
Storge: Төрөлхийн хайр, гэр бүлээ хайрладаг тэдэнтэй ойр байдаг сэтгэлийн хайр
Philia: Найз нөхдөө хайрладаг хайр
Eros: Сексийн юмуу эротик хүслийн хайр (эерэг юмуу сөрөг)
Agape: Ямар ч хариу нэхдэггүй, нөхцөл тавьдаггүй хайр, "divine love" гэсэн байна бурхны тэнгэрийн хайр гэж ойлгогдохоор..
Ludus: Энэ бол дүрсгүй, тоглоом шоглоом хийсэн "хүүхдийн" хайр болон аальгүйтэж "арзганах" хайр..
Pragma: Урт хугацааны хайр буюу гэрлэсэн хосуудын хайр
Philautia: Өөрийгөө хайрлах хайр (эерэг юмуу сөрөг)
Хүний мэдрэмжийг баруун тархи зохицуулдаг бол хэл яриаг зүүн тархи зохицуулдаг. Хэрэв чи хайр гэдэг үгийг өөр нөхцөл байдлуулад өдөрт 10 удаа хэрэглэвэл энэ үг хүчээ алдана. Чиний тархины зүүн хэсэг "Би чамд хайртай" гэж хэлэхэд бүрэн хэмжээгээрээ ажиллаж догдлохоо болино. Тархины чинь 50% нь догдлохоо болино гэдэг маш том зүйл.
Хамгийн эхэнд чиний ойлгох зүйл бол эдгээр 7 төрлийн хайрыг ялгаж сурах. Үгнүүдийг нь биш мэдрэмжүүдийг нь. Үгийг нь мэддэг байхад мэдэрж болно. Энэ бол энгийн дасгал. Мэдрэмж болон ойлголттой байна гэдэг нь хайрлах нууц юм.
Хайр бол дадлага зуршил болохоос чиний зүгээр л олдог юмуу олдоггүй зүйл биш. Чи бүх л амьдралынхаа туршид хайрын дасгал дадлыг хийж болно.
Хайртай гэдэг үгийг битгий хэт их хэрэглэ. Хүнд хандсан мэдрэмжээ л илэрхийлэхгүй тохиолдолд өөр үгийг сонго.
Жишээ нь: Би шоколаданд хайртай гэдгийг Би шоколаданд дуртай. Би ажилдаа хайртай, гэдгийг Би хийж байгаа зүйлдээ дуртай гм.
Дуртай байх, Хайрлах, Хүсэлтэй байх 3 бол өөр мэдрэмжүүд. Тэгэхээр хүнтэй харилцаж байхдаа үгний жинхэнэ утгыг сурах ойлгох хэрэгтэй бөгөөд тэдгээрийг мөн мэдрэх хэрэгтэй юм. Зөвхөн хүнтэй харилцахдаа ч биш өөрийгөө ойлгоход үгнүүд бол маш хүчтэй хэрэгсэл юм. Чиний хэрэглэж байгаа үг чинь чиний тухай ойлголтыг өгдөг бөгөөд тэр нь бодит байдал болдог юм.
Хэрэв үгээ зөв сонгож хэрэглэвэл, ямар хайрыг мэдэрж байгаа ялгаж сурах бөгөөд олон төрлийн хайрыг мэдрэх боломжтой болно.
Хэрэв чи дотроосоо хайрыг олохгүй бол хэзээ ч гаднаас хайрыг олохгүй
Үг бол санаа болон мэдрэмжинд санал нийлэх хүлээн зөвшөөрөх хэрэгсэл. Үг хэзээ ч абсолют утгыг илэрхийлдэггүй бөгөөд хүн болгон үргэлж өөрийнхөөрөө хүлээж авдаг. "Хайр" гэдэг үгтэй холбоотой энэ олон мэдрэмжүүдийг ойлгоход их хэцүү, тэрийгээ өөр хүнд илэрхийлэх бүр ч хэцүү. Зүгээр ганц үгээр хайрыг илэрхийлнэ гэдэг нь боломжгүй.
Тийм учраас өөртөө үнэхээр онцгой мэдрэмж төрүүлсэн зүйлд үг зохиож нэрлэдэг. Зарим дурлалт хосууд бие биендээ хайртайгаа илэрхийлэхийн тулд шинэ үг зохиодог байна. Үг нь санал нийлэх утга болон дурсамжыг хүний тархинд үлдээдэг. Тархи тухайн үгийг сонсоход юмуу тэр үгний тухай бодоход эдгээр дурсамжыг дахин сэргээдэг.
Өөр улсуудын хэлэнд нөгөө улсын хэлрүү орчуулагддаггүй хайртай холбоотой үгнүүд маш ихээр байдаг. Тухан үгнүүдийг сонсмогц хүн дотроо яг юу илэрхийлдэгийг нь мэдэрдэг.
Дэлхийн янз бүрийн улсуудын хүмүүсийн өөр хэлэнд орчуулагдах боломжгүй үгнүүдийн хэдэн жишээ:
Yuanfen (Хятад): Хятадын соёлын зарчим дээр үндэслэгдэж маш олон зүйл дээр тулгуурлаж бий болсон хайрын харилцаа
Mamihlapinatapei (Чилийн нутгийн иргэдийн Яагхан хэл): Хоорондоо харицаа үүсгэмээр байгаач хэн нь эхэлж үйлдэл хийдэггүй 2 хүний бие биенрүүгээ харах байдал.
Cafuné (Бразилын Португал): Хэн нэгний үсийг гараараа маш удаан илэх
Retrouvailles (Франц): The happiness of seeing someone again after a long time. Удаан хугацаанд уулзаагүй хүнээ уулзад баяртай байх мэдрэмж
La Douleur Exquise (Франц): Өөрийн авч чадахгүй (өөрийг чинь хэзээ ч хайрлахгүй) зүйлийн төлөө зүрхэндээ шаналах асар их өвдөлт
Ya’aburnee (Араб): Хайртай хүнээ үхэхийг хараад ганцааараа шаналж амьдрахгүйн тулд түрүүлж үхэх хүсэл
Forelsket (Скандинавын Нордик хэл): Хүнд анх удаа дурлахдаа мэдэрдэг баяр баясалтай мэдрэмж
Saudade (Португал): Уулзах боломжгүй хол байгаа хайртаа зүйл хүнээ хүсэх санах сэтгэл..
Хайранд чи юу өгсөнөө л авах болно
Хайр бол сэтгэлийн хөдлөл. Чи хайрыг хэрхэн яаж мэдрэхээ сурч болно... Эхлээд хайрын өөр өөр нөхцөлүүдийг ялгадаг болох хэрэгтэй. Тэрхүү мэдрэмжүүдийг мэдэрж байхдаа аль нь вэ гэдгийг таниж сур. Үүний дараа бусадтай хайраа хуваалц.
2 хүний дунд хайр нь зөвхөн харилцан үнэн болон хүндлэл, итгэл дээр тулгуурлаж бий болдог. Эдгээр зүйлүүдийг нөгөө хүндээ эхэлж өгөх хэрэгтэй. Энэ бол харилцан биенээ хайрлах хайр ургахад чухал зүйл. Хэрэв хүн чамд чиний өгдөг шигийг буцааж өгөх юм бол хайр улам хүчтэй болно.
Хайр хэрхэн бий болдогыг мэдвэл, ойлгоход тийм ч хэцүү биш.
Хүнд дурлах маш амархан, харин тэр хүндээ хайртай хэвээрээ үлдэх хэцүү. Гэхдээ хэрэв хүнд хайртай хэвээрээ байх чамд хэцүү байгаа бол тэр чиний жинхэнэ хайр чинь биш гэсэн үг. Энэ бол зүгээр л хайрын нэг туршлага гэсэн үг. Хайр үргэлж сайхан байдаг ба сайхан биш байвал хайр биш бөгөөд тухайн харилцааг орхих болжээ гэсэн үг.
Заримдаа хайр зүгээр л алга болчихдог. Тийм учраас юу ч мэдрэхгүй бол харилцааг эртхэн орхисон нь дээр.
Хайртай хүнээ юмуу "үерхэл"-ээ олох
Хэрэв чи хайртай хүнээ олохыг хүсч байгаа бол энэ үгний утган дээр анхааралаа хандуул. Өөртөө зүгээр нэг үерхэл биш амьдралын жинхэнэ хайраа олмоор байна гэж бодож хэлэх нь чухал. Чи өөртөө яг хэрэгтэй хайсан зүйлээ зөв тодорхойлж чадвал олох л болно.
Хүнтэй үерхэх гэдэг бол сэтгүүлүүдийн зохиосон маркетингийн тодорхойлолт. Ганц бие биш байгаа бүх хүмүүс хэн нэгэнтэй "үерхэж" байна гэсэн утгатай болдог. Маш олон тооны хүмүүсийг энэ үгээр тодорхойлж болох ч чиний хувийн нөхцөл байдалд энэ үг нь хоосон шинж чанартай.
Тийм учраас өөрөөсөө хамгийн түрүүнд асуух асуулт бол:
"Би хайрыг мэдэрч байна уу?" байх ёстой.
He who betrays will always walk alone...