Mademoiselle бичсэн нь: ↑Мя 4-р сарын 10, 2018 12:23 pm
Сонгиногүй хоол гарна гэвэл бүх газар таалагдана
Кофены тухайд дасчихсан, сурчихсан болохоор Cafe9-рүү байнга явдаг.
Бар ордоггүй болохоор мэдэх юм алга.
Moustache-ын хувьд дотоод орчин, цаанаасаа нэг күүл мэдрэмж өгөөд байсан болохоор их таалагдсан. Зөөгч нар нь гараараа дүүрэн шивээстэй. Аймар гоё харагдаад байдын. Хоолноос нь пицца л идэж үзсэн. Сайхан л санагдсан. Лосжамцад таалагдаагүйм байж. ФБ пэйж дээрээ гоё зураг тавьдаг болохоор нь бас дуртай нтр. Олон хүн очоод муухай болчихвий гээд харамламаар санагддаг газрын тоонд орсон л доо. Их таалагдсан болохоор тэгсэн байх.
Сонгино иддэггүй хүнийг маяг л гэж бодоод байдаг. Гэхдээ бүр буузны сонгино түүдэг хүн манай ажил дээр ч байна. Төвөгтэй л байдын, хоол хийхэд хамгийн түрүүнд сонгиноо хуурахаас л эхлэнэ шд
Кофены хувьд би американо л уудаг, ямар нэгэн сүү, сахар хийхгүй. Тэгээд уухад бол CODE үнэхээр таалагдсан шүү, аятайхан. Манай ажлын урд Lavazza байдаг, тэднийх бол надад таалагддаг. Tom n Toms жоохон усан талдаа, гэхдээ найруулж байгаа баристагаас шалтгаалдаг байж магадгүй тээ. Гэхдээ монголд энэ T&T's, Caffe Bene бол яалт ч гүй л шинэ хэв маягыг авчирч байгаа, надад тэр нь таалагддаг юм. Намайг бага байхад ийм газар байхгүй, миа байлаа шд.
Харин тэр хоолны газрын орчин бас чухал тээ. Тэр шивээстэй зөөгч надад бас таалагдаж магадгүй л юм байна хаха. Тайхарын оруулсан зурагнууд бол күүл байна лээ, тэгээд хоол нь тиймэрхүү үнээр тэгж гараад, үйлчилгээ нь дажгүй бол тасарчжээ. Байршилаас болоод хямд байдаг байх даа. Хотын төвөөр бол бас л чанга шүү.