Боурнемутын эсрэг хийсэн тоглолтонд хийсэн 5 гайхалтай стат
300
Р. Фирминогийн Боурнемутын эсрэг хийсэн гоол Юрген Клоппын удирдлага доорх 148 тоглолтонд орсон 300 дахь гоол байжээ.
Босс 2015 оны 10-р сард Анфилдэд ирсэнээс хойш 1 тоглолтонд 2,03 гоол дундажлаж байгаа нь сүүлийн 15 жилийн хугацаан дахь улаануудын менежерүүдийн үзүүлэлтээс их байгаа юм.
Р. Фирмино Ю.Клоппын доор 130 тоглолтонд 48 гоол хийснээр энэ 2 үзүүлэлтээрээ бүх тоглогчийг тэргүүлж байна.
Хамгаалалт/ Хаалгаа хуурай манасан үзүүлэлт
Боурнемут энэ тоглолтонд ганцхан удаа хаалгаа оносон цохилт хийсэн бөгөөд улаанууд энэ тоглолтонд ПЛ-т 15 дахь удаагаа хаалгаа хуурай манасан байна. Энэ нь лигт Ман.Юнайтедээс л дутуу бөгөөд мөн хаалга руугаа хийлгэсэн цохилтын тоогоор Ман.Ситигийн дараа орж байна.
Садио Мане түүх бүтээлээ
Садио Мане Боурнемутийн эсрэг нээлтийн гоолыг хийснээр ПЛ-т Сенегал тоглогчдоос хамгийн их гоол оруулсан тоглогч боллоо.
Мөн ПЛ-т тоглосон бүх улиралдаа буюу 4 улирал 10 ба түүнээс дээш гоол хийсэн ба энэ нь зөвхөн Ман.Ситигийн Серхио Агуеро, Ман.Юнайтед болон Лидс-т тоглож байсан Эрик Кантонагийн дараа орох үзүүлэлт юм.
Жини - пасс мастер
Жоржино Вайналдум ахлагч Жордон Хендерсон ба Алекс Окслейд Чамберлэний хамт төвийн шугамд Боурнемутийн эсрэг гарч тоглосон ба тоглолтын турш хийсэн бүх дамжуулалтаа 1-г ч алдаагүй гүйцэтгэсэн байна. Нийт 42 дамжуулалтаа 100% гүйцэтгэсэнээс 21-г нь эсрэг багийн талбайн хагаст хийсэн байна. Жоржино Вайналдум дамжуулалтаа 100% гүйцэтгэсэн (хамгийн багадаа 40 дамжуулалт) ПЛ-т Тоттенхамийн Муса Дембеле, Арсеналийн М. Элнени ба Свансигийн Ки Сун Юнгийн дараах 4 дэх хагас хамгаалагч болсон байна.
Мо Салахын гоол
Мо Салах клубын түүхэн дэх хамгийн хурдан 40 гоол хийсэн тоглогч болсон ба үүнийг 45 тоглолтонд хийснээр 1897 онд 49 тоглолтонд 40 гоол хийж байсан Жеорж Алланий амжилтийг эвджээ.
Түүний 30 дэх ПЛ-ийн гоол болсон ба Примиер лиг болон Европын мэргэн буучийн алтан шаахайг тэргүүлж байна.
