Рубэн Диого да Силва Нэвэс... энэ нэрийг одооноос цээжлээд авах ёстойм шиг байна. Улирал дуусмагц манайх энэ нөхрийг багтаа элсүүлэхийм байх.
Заа энэ нөхөр болвоос 21 настай Португал хагас хамгаалагч юм байна. Энэ жил Чэмпионшипт түрүүлсэн Волвэрхэмптоны тоглогч, ДМ буюу хамгаалах чиглэлийн хагасын байрлалд тоглодог нөхөр гэнэ. Хаалттай цохилт болон алсаас ганган хусдаг бололтой. Чэмпионшипт 38 тоглолтонд оролцохдоо 6 гоол оруулжээ. Твиттэр дээр нөхрийн оруулсан гоолуудын микс байсан, хамаа замбараагүй л зоож орхидог булдруу харагдсан даа.
PFA-ээс тодруулдаг Чэмпионшипийн Билэгдлийн XI-т зүй ёсоор нэрлэгдсэн бөгөөд доод дивизионыг бөмбөг таслалтаараа тэргүүлж буй сурагтай. Мөн шилдэг тоглогч болон залуу тоглогчийн шагналд өрсөлдөж яваам байна.
Өнгөрсөн зун Чононууд 15,8 сая паунд буюу клубынхээ рекорд үнээр Португаас худалдаж авчээ. Португалийнхаа үндэсний шигшээ багт дуудагдаад үзчихсэн, энэ жил ДАШТ-ийг зорих 23-ын нэгээр нэрлэгдэх магадлалтай л гэнэ.
Царай марайг нь харвал гал ус руу хамгийн түрүүнд үсрээд орчихоор, Юрген Клоппын хэйви метал рокын бөмбөрийг нүдэж байхад яг таарсан зүс царай л харагдана. Нэр мэрэнд нь хүртэл да Силва гээд нэр орчихсон. Силванууд чинь ер нь л баяжих нь баараггүй гарууд гэлцэхийм билээ шд... хаха
Клопп бол нөхрийг энэ өвлөөс хойш тасралтгүй л ажигласан гэнэ.
