Шинээ бичсэн нь: ↑Ба 4-р сарын 27, 2018 11:28 pm
Стоук Клоппыг хамгийн дуртай учираа нь юм байна.
Их л чухал үе дээрээ хожиж чадсангүй дээ. Сала эхний цохилтоо хийсэн бол, эсвэл ТАА хийсэн бол гэж бодох. Яалт ч гүй бүрэлдхүүн нимгэдлээ. Ингс зүтгэлтэй ч багт уусч амжаагүй л байна.
Гэхдээ энэ нээх чухал биш байх. Одоо Ромагын талбайгаас гараад ирвэл цаана нь 3 долоо хоногийн зайтай, лигийн 2хон тоглолт учраас анхаарал өөр газарт гэж ойлголоо.
Харин лигийн хувьд Челсигийн талбай дээр тэнцэхэд манайх 3 онооны зөрүүгээ хадгалаад үлдэнэ. Сүүлийн тойрогт талбай дээрээ учраас санаа зовох юм алга. Муугаар бодоод хожигдоход мөн адил сүүлийн тоглолтоо хожиход бөмбөгний зөрүүгээр гарна. Баярлуулан гомдоосон юм болно до хаха.
Гэхдээ Рома гэдэг даваагаа давчихвал талбай дээр нь сэтгэлзүй өндөртэй очих учраас тэнд нь нугаславал гоё доо. Ядахад Челсигийн энэ улирлын сүүлийн Н гэйм байна, хожигдчихоод, ТОП 4-өөс мултраад талбай дээрээ салах ёс хийвэл бүр нэг кайфтай тээ
