Манайхан бүгд л ФБ дээр идэвхтэй хэрэглэгчид байх. Дэлхийгээр аялагчид группээс чирээд ирлээ. Уг нь маш олон сэдэв дээр тавьж болох байсан ч юманд хандах хандлагыг нь илүү анхаарч, "чи өөрөө" гэдэг /цөөхөн бичлэгтэй сэдэв/ рүү нь аваад ирлээ. Миний зарим талаар хэлэх гээд байдаг санаа. Өөрийнхөө хүссэнээр л байх, бусдаас бурууг хайхгүй байх, энгийн юмнаас кайф авч сурах нтр гээд л. Гоё санагдахаар нь чирээд ирлээ. Та хэд яахав өөрсдөө уншчих л байх, тэнд нэг лайк дараад өнгөрөх, эндээ бас хуваалцах 2 чинь өөр юмаа

.
# via Bat Munkh: Парис миний шинэ амьдралыг нээж өгсөн
Би аялж эхэлхээсээ өмнө бусдаас их өө хайж өөртөө буруу өгч чаддаггүй хүн байсан юм. Уг нь би анх тарган хүн байгаагүй юм. Тэгээд 30 дөхөөд ирсэн таргалаад ирлээ шүү. Сүүлдээ үндсэн жин маань 20кг-аар нэмэгдээд гутлаа үдэж чадахаа байлаа. Янзан бүрийн онош нь олдохгүй өвчин туслаа. Нэг өдөр бүр ухаангүй эмгэнэлт хэвтлээ. Тэгээд нэг юм үхчихгүйхэн босож ирээд бодлоо. За би ингээд дөнгөж 30 хүрч байж үхэх юм шиг байна. Бусдыг биш өөрийгөө, өөрийнхөө үзэл бодлыг өөрчлөх ёстой юм байна. Өөртөөгөө л тэмцэхгүй бол хар залуугаараа эхнэр хүүхдээ өнчрүүлж хорвоогоос халих юм байна гэж бодохгүй юу. Тэгээд л эмнэлгээс гараад идэж уухаа зохицуулж. Гэрт маань надад зориулсан аавын аяга гэдэг том аягыг халж эхнэр хүүхдүүдтэйгээ адилхан жижиг аягаар хоол иддэг боллоо. Эхний үедээ хоолоо идсэн ч ингэж байгаад өлсөж үхэх юм биш байгаа даа гэж бодогдоод их хэцүү байдаг байсан боловч сүүлдээ хоолныхоо бага хэмжээнд дасаад өлсөх нь арай гайгүй болсон. За давхар дасгал хөдөлгөөн хийх ёстой юм байна гээд дасгал хөдөлгөөн хийж эхэллээ. Хажууд нь хүн тэгээд байхаар эхнэр маань ч намайг дагаад хоолоо багасгаж дасгал хөдөлгөөн хийж эхэллээ. Хүзүүндээ зүүдэг байсан алтан гинжээ зарж мэргэжлийн зургийн аппарат аваад өдөр шөнөгүй зураг дарж эхэллээ. Зураг дараад улайраад ирэхээр өлсөхөө ч мартаж байх шиг. Тэгж байтал ухаалаг утас гарч ирж Facebook гэдэг зүйлийг хэрэглэж үзлээ. Хүмүүст үзэл бодлоо зөвөөр ойлгомжтой илэрхийлэхийн тулд латинаар биш кириллээр бичих ёстой юм байна гэж бодоод алдаатай ч хамаагүй бусдад загнуулаад латинаар алдаагүй зөв бичиж сурахыг хичээлээ. Би анх Эргэн дурсахад сайхан гэдэг групп дээр бичдэг байлаа. Ингэж алдаатай бичиж олны өмнө нүд болж байхаар зүгээр латинаараа галиглаад бичээч гэж ойр хавийн хүмүүс маань хэлдэг байв. Тэгэхээр нь сургуульд байхдаа эрдэм сураагүй багшийгаа зовоож байсны гороо би одоо гаргаж байна. Хүмүүст загнуулж байгаад л аль болох алдаа багтай бичиж сурна гээд л бичээд байдаг байлаа. Үнэндээ бол тэр хүмүүс намайг загнаагүй надад багшилж байсан хүмүүс л дээ. Тэр хүмүүсийн зааж хэлсэний хүчээр өнөөдрийн Bat Munh гэдэг хүн бий болсон хэрэг. За тэгээд жингээ хасаад хэвийн жиндээ орлоо. Мэргэжлийн аппаратаар санасан зургаа аваад сурчихлаа. Овоо алдаа мадаг багатай санасан бодсоноо латинаараа бичээд сурчихлаа. Манай машин 470 л даа. Тэгээд хэдэн жилийн өмнө 570 болгодог юм билүү гэж бодож байсан юм. Бид хоёр анх танилцаад хоёр гэр маань хурим найр хийх боломжгүй айлууд байсан болохоор бэр мэр ч гуйлгүй шууд л нэг гэрт орчихсон юм. Тэгээд бид хоёрын 20-н жил болж байна. Хүмүүс та хоёр мөнгөн хуримаа нэг мөсөн хийгээч гэж байна. Би ч за ч байхгүй үгүй ч байхгүй face-ээ ухаад сууж байтал Европ аялал гэсэн нэг зар харлаа. Тэгээд л эхнэртээ хэллээ. Хоёулаа машин тэргээ сайжруулна гэснээс сайхан аялъя. Одоо ингээд сайхан тураад хэвийн жиндээ орчихлоо. Би ч зураг авч сурлаа. Хоёулаа хар залуугаасаа эхлээд, хар захаас авахуулаад. Түц, Солонгос гээд өнгөрсөн амьдарлаа мөнгөний төлөө зориуллаа. Одоо алийн болгон хөрөнгө мөнгө гэж гүйх вээ. Хорвоо ертөнц гэж юу байдаг юм? Үзэж танилцъя гээд гараасаа хөтлөлцөөд гарсан анхны жинхэнэ аялал маань Парис байсан юм.
Одоо бол нөгөө муу 470 ч бараг унахаа байж байгаа. Хүүхэд шуухдаа дагуулаад л хөнгөн шингэн автобусаараа зорчих дуртай. Хөдөө гадаа гээд мэдээж машин бол хэрэгтэй байлгүй яахав. Их мөнгө үрж шинэ болгож сайжруулна гэхээсээ илүү нэгэнт авчихсан зүйлээ засаж сэлбэж тордоод яваад болж л байна. Урин дулаан цаг ирсэн болохоор сардаа хүнс мүнсээ ч юм уу шаардлагатай үедээ машинаа унахад 10 хоног л унаж байгаа болохоор бензин тос ч нэмнээд гэр бүлийн эдийн засагт их сайхан нөлөөтэй байгаа. Хэмнэсэн мөнгөөрөө хүүхдүүдээ дагуулаад санаа амар кофе шопод ороод дуртай зүйлүүдээ уугаад идчихнэ. Заримдаа хүүхдүүд маань яагаад машинаа унахгүй байгаа юм бэ? гэдэг. Тэгэхээр нь бүгдээрээ үнэтэй бензинийхаа мөнгийг хэмнэж байгаад дараа жил гадаадаар аялна гэхээр. Тийм үү яасан гоё юм бэ гээд их дуртай байдаг. Хотын түгжрэлээс ганц болтугай машин хасагдчихаж байгаа юм. Агаарын бохирдлоос ганц ч машин болтугай хасагдчихаж байгаа юм. Алхаад байхад эрүүл мэндэд сайн гэх мэтчилэн олон эерэг зүйлүүдийг мэдэрч байна л даа манайх.
Тарган байхдаа би идчихээд л хэвтээд өгдөг байсан юм. Харин одоо бол оройн хоолоо идчихээд аяга тавгаа угаана. Тоосоо соруулна. Тэгэхээр бараг 30/40 минут алхаад идсэн хоолоо шингээгээд сайхан амардаг. 30/40 минут алхана гэдэг талбайгаас зайсан орох зам алхсантай тэнцэн. Өглөө ажил дээрээ очоод тоос шороогоо арчина шал шавхайгаа угаана. Би уг нь өрх гэрийн тэргүүн. Албан газрын захирал хүн л дээ. Би тэгэхдээ тэргүүн хүн яагаад аяга угаау болохгүй гэж. Захирал хүн яагаад ажлынхаа шалыг угааж болохгүй гэж боддог юм. Тарган байхдаа бол тэгж боддоггүй байсан юм.
Би үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр. Хүн бусдын өөрчлөх гэж их битгий хичээ. Өөрийгөө өөрчлөхийг чинь зүрхнээсээ хүсээд өөрийнхөө шинэ амьдралыг нээж олж хорвоо ертөнцийн уудам сайхныг мэдрээсэй гэж хэлэх гэсэн юм.
Би одоо хүүхдүүддээ алиалах нэг ийм үг хэлэх дуртай болсон.
Морин дээрээс хувьсгал хийхэд амар.
Мориноосоо буугаад улс гэрээ төвхнүүлнэ гэдэг хамгийн хэцүү гэж Сүх жанжины үгийг хэлэх дуртай болсон.
Хүүхдүүд маань өөрсдөө аав ээж болсон хойно үр хүүхдэдээ. Манай аав ээж машинтай байсан ч арвилан хэмнээд биднийг дагуулаад автобусаар явдаг байсан юм гэж жоохон ч атугай зовлонтой үлгэрлэн ярих юмтай болгож байгаа даа баяртай байгаа шүү бид хоёр
