Өнгөрсөн 7 хоногт Челситэй 2 тоглож нэг хожигдож, нэг тэнцэв.
Челси сайн байна лээ, гэхдээ тэнцээ шударга үр дүн байсан. Тэрнийг багийн дасгалжуулагч, тоглогч нар ч хүлээн зөвшөөрч байгааг сүүлд гар барьж, тэврэлдэж байгаагаас харж болно. Цомын тоглолт бол яахав ээ, хамгаалалт тэр чигээрээ сэлгээ гарсан, дээр нь нэг хүний ур чадвар шийдчихсан. Азар бол яалт ч гүй ПЛ-ийн шилдэгт эхний 3-т орно, тэрнийгээ олон жилийн тогтмол тоглолтоор харуулж байгаа. Карра бол шууд л "ПЛ-ийн шилдэг нь" гэж байна лээ.
Миний харж байгаагаар манай урд хэдийн финиш юм уу, форм бүр супер болоогүй нэг шалтгаан байсан бол нөгөө талаар довтолж тоглох Саррибол систем хувийн ур чадвар сайтай Азар, Уиллиан, Педро мэтийн хүмүүст илүү амар тусч, зохиод байх шиг. Хойноо сайн хаалгач авчирсан байсан, тэгээд орон гаран Луизтай хамгаалалт байгаа ч Канте тэрийг нь нөхөөд өгчихөж байна. Энэ жил Сити, манайх, Челси 3 эхний 3 байрт үзэж, 4-ийн төлөө Тот, Арс 2 үзэх юм байна гэж хараад байна.
Сититэй угаасаа илүү төгс байгаа, ЧЛ-т илүү анхаарах байх гэж горьдоод байна. Гэхдээ аль тоглолтыг хаяхааргүй хүчтэй бүрэлдхүүн, тактик, нөөц байгаа. 3 цом гэж дайрах байх.
Челси энэ жил орон гаран байх гэж бодсон ч Сарригийн тактик гайхалтай зохиж байна. Сүүлийн хэдэн жил л хамгаалаад тоглоод байсан баг үзүүштэй тоглож, хувийн ур чадвар сайтай тоглогчидод нь зохиж байна гэж жигтэйхэн. Энэ жил Азар шилдэг тоглогч, мэргэн бууч болж, Кэйнийг ардаа хийвэл гайхах юм алга. Дээр нь ЕЛ тэдний хувьд хэтэрхий амархан шахуу байна.
Тотенхэм олон жил тоглосон бүрэлдхүүнээ аваад үлдсэн, энэ зун наймаа хийгээгүй ч бэртэл гэмтэлгүй бол жигд явах биз, улирлын эхэнд гаргаж байгаа дутуугаа өвлийн цонхоор нөхөх байх. ТОП 4 бараг л найдвартай болов уу.
Арсенал дөнгөж эхлээд Сити, Челси 2-т гөвүүлсэн, дарааллаад 5 хожиж байна. Бас ч гэж ур чадвар сайтай, том нэрнүүд байгаа учраас хожлын төлөө тоглож, оноогоо авч чадаж байна. Бараг шинэ дасгалжуулагч учраа олоогүй байхдаа 2 гөвүүлсэн нь сайн юм болсон байж магад. Нэг талаар дутуугаа мэдэх, нөгөө талаар гайгүй хожиж яваад гөвүүлснээс эртхэн хожигдоод сэтгэл зүйн дарамтаас салчихаж байгаа байх. Гэхдээ ПЛ эвгүй, ЕЛ, цомын тоглолтууд, боксин дэй гэхээр яаж гарч ирэх нь сонин л байна. ТОП 4 лүү хүчтэй л зүтгэх байх, гэхдээ бүү мэд, нөгөө ТОПуудтай хэр тоглохоос л шийдэгдэнэ гэж бодож байна.
Манюг харин ингэж сугарна гэж бодсонгүй, Моу яаж ийгээд новшроод явах байх гэсэн эсрэгээ бүр тэнэгтээд, баг дотроо муудаад, гадагшаа муудаад, яг зүгээргүй ээ. Надад бол янзын сайхан байнаа, миний бүр бах ханаж байна шд хаха. Гэхдээ яагаад ч дундаж баг болоогүй байна, тоглогчид, өгч байгаа цалин, байр суурь зэрэг нь нээх муудаагүй. Моу яваад нэг гайгүй нэр /магадгүй Зизу/ ирэхэд л сэргэх магадлалтай. Харин энэ улирлаа аварч чадах уу л гэдэг сонин байна. Эртхэн солих тусмаа засах магадлал өндөр байх.
За манайх бол ЧЛ-т дажгүй сайхан 8 хүртэл ч юм уу явах, тэгээд ПЛ-ээ л авмаар байна. Цоогий ФБ дээр бичсэн байсан, "үхсэн баасны мики маусын цом, юу ч хамаагүй авмаар байна, та нар тийм ханачихсан хүмүүсүү" гэсэн агуулгатай. Тэр ч үнэн шүү, хожоод бүр цом авбал гоё оо гоё. Шакириг загнаж байгаа реакцаас харахад Клопп бол ямар нэгэн амжилт гаргахыг үнэхээр хүсч байх шиг. Тиймээс одоо бол урд хэдийн төгсгөл, шийдвэр гаргалт сайжрах хэрэгтэй байна.
Хаалгач, хамгаалалт дээр үндсэн бүрэлдхүүнд үнэхээр санаа зовох юм алга. Гэхдээ Мореног явуулж, нэг сайн найдвартай зүүн ар авчирч өрсөлдүүлэх гэдэг дээр санал нэг байгаа. Мань хүн урагшаа довтолгоо дэмжих нь гайгүй боловч яалт ч гүй хамгаалах үндсэн үүрэг дээрээ алдаа гаргаад байна.
Хагасууд ч гэсэн дажгүй ээ, Окс байхгүй нь хайран, тоглолт нь гоё, хүчирхэг, бөмбөгтэй сайн харьцдаг, бас багийн уур амьсгалыг гоё болгодог санагддаг. Энэ жилдээ ирээсэй, он гараад үндсэн багтай нэгдэж бэлтгэл нтрээ хийвэл сайхан байна. Лаллана маань горьдолтгүй боллоо, тэгээд л байж л байхаас. Бусад ротейшн боломжийн л байна.
Урд хэд финишээ сайн төгсгөж, гаргаж буй шийдвэрүүд зөв байвал болох нь тэр. Дээр нь Стариджийн форм бол янзын байнаа, үнэхээр нүүр тахалж байна шд. Сала ноднин жилийн дарамтаасаа гарч чадахгүй байна уу даа. Энэ үед сэлгээнд суулгах гэхээсэ илүү баг дэмжээд ганц нэг гоол хийлгүүлчихвэл мань хүн сэргэх байх. Гэхдээ мэдээж тоглолтын дундуур хэрэгтэй сэлгээ, амралт бол хийх нь зөв.
За тэгээд 7 том тоглолт байсан, минийхээр дажгүй л явж байна. ТОП багуудтай өөрийнхөө талбай дээр хожоод, зочлон тоглолтоор тэнцэхэд хангалттай л гэж бодож байна. Энэ жил цом хүлээнээ, найдвартай байх
