Нөгөө л өнгөрсөн жил Бөрнлиг илүүрхсэн мөртөө тойрч өгсөөр байгаад довтолгоогоо төгсгөхгүй яваад байсантай л ойролцоо юм боллоо.
Гарааны байрлал надад нэг иймэрхүү л харагдаад байсан.

Энэ дээр Хэндо бол яг байрлал дээрээ гарч байгаа дээрээс нь төвд бөмбөгийг барингаа хяналтанд бүх зүйлээ байлгах гэж хичээж байгаа нь харагдаад байгаа. Даанч Модрич шиг довтолгоо дэмжих хамгаалалтанд буцах цэвэрлэгээ хийх балансаа барих гээд бүх зүйлийг хийж чадахгүй нь угаасаа мэдэгдээд байгаа. Айлын Жоржино Ковачич 2 гүйлт маш их хийж манай хагасуудыг өөрийн хэсэгтээ бараг оруулсангүй. Милнэр Жини жаахан төврүүгээ биш хажуу талдаа их байрлалаа аваад байгаа нь Хэндо 2 талдаа голчилж хаяад байгаатай ч бас холбоотой байх.
Манайх айлын төвөөр орж довтолгоо өрнүүлэх талдаа үнэхээр муу байлаа. Тийшээ орхоор Жоржино Канте 2 шахаад бөмбөг алдуулах магадлал их болхоор болвол Салах руу жигүүрээр хаях юм. За нэг сөрөг нтр дээр л яг төвөөрөө орсон ч дандаа төгсгөл байхгүй. Айлыг яг байрлалаа авчихсан үед тэгээд л тойроод пасслаад л зогсох юм. Манэ ийн нөгөө дриббл нтр хийгээд гоё ордог ч бас байхгүй. хүн тулчуул буцаагаад л өгчих юм. Нэг л тийм итгэлгүй юм шиг.

Ингэхээр манайд ОКС асар их үгүйлэгдээд байгаа юм л да. хуучин яг энэ зайг харх филиппе хариуцдаг байж, Лалана гэсэн асар их хэрэгтэй байсан нь мэдрэгдээд байна. одоо мань хүн формгүй хуучин шигээ биш болж. Би бол Шакириг зөвхөн Салахын сэлгээ гэдгээр биш давхар Оксыг иртэл бараг найруулга хийлгэхээр авчирчээ л гэж бодоод байгаа.
Кэйта Шакири 2 ороод ирхээр манай довтолгоо хамаагүй дээрдээ ирж байгаам. Фирмино Манэ 2-т тоглох бөмбөг эзэмших боломж гараад ирж байна. Жини яг байрлал дээрээ ирчихээр урагшаа төв рүүгээ 2 талдаа гоё хаяад, заримдаа Виржил, Гомез 2 ийг туугаад орход нь хойно нь байрлалыг авч үлдээд араас нь дэмжих жишээтэй.

Ер нь бол Челси шиг ингэж бөмбөгөө маш сайн барингаа манай хийг олж байгаад довтлох гэсэн уламжлалт Англи бус стилийн багуудтай бол Хэндо биш Кэйта илүү тохирох юм шиг санагдах боллоо. Лэстер, Сот, Брайтон, Хаддерс нтр гээд англи уусмал ихтэй гаруудтай Хэндо бол алалцаад бөмбөгөө бариад тоглочиход болчихож байна.
Сити, Буучид, Тот, Челси дээр ээр бол Кэйта илүү зохимжтой байх шиг. Яваандаа ойлголцол сайжирхад шинэ оноос Кэйта гарааны 1-р сонголтонд Жинитэй хамт байх болов уу. харин Милнэр голчлон хамтарч Оксыг ирвэл Хэндотой нийлээд Англи их гурвалаар бас тоглоод байж болхоор.
Тэгэхээр Наполи дээр дундаа Кэйта-Фабино-Милнэр гэж гараад Шакири-Стар-Манэ анэ 3 -ийг урдаа гаргаад нүдээсэй. Бараг гоол асгаруулж мэдэх л гараа болно шүү. Милнэр-Стар-Манэ 3-ийг Хэндо-Фирмино-Салах 3 аар сэлгээд амраагаад авуул Сити дээр бас их аятайхан амралттай очих гээд байх юм. Шакириг нэг 90" минут бүтэн нүдэж үзэх хэрэгтэй байхаа. Нэг гоол алсаас чиххээр л нөхөр шиг байгаам. Окс ирээд Лалана жаахан хуучиндаа орчуул ч бүх байрлал зузаарах гээд л байх юм. Чембэрлэйнийг ийм их хэрэг болох нөхөр гэж бодсонгүй шүү золиг.