Хүйтэн бороотой өдөр, хөдөө эрт харанхуй болно, норсон дээлнүүдээ уньнаас ханцуйгаар нь дэлгэн унжуулж хатаана. Ганц лааны бүрсгэр гэрэл, зуухны амаар тодрон час пас хийх галын оч л гэрийн энд тэнд гэрэл нэмэх бөгөөд энэ нь авдар дээрхи Бурхан, зургын жаазыг гийгүүлж чадахгүй бүдийнэ. Би аавыг хүлээгээд гэрийнхээ хойгуур газраар дэвссэн орондоо хөнжилөө биш аавынхаа дээлийг нөмөрөөд ширээний араас арай гэж цухуйгаад бүдэг гэрэлд пөөнийгээд хүлээгээд шомбойж байгаад хэвтдэг байж билээ... Хөдөө адуу мал, тоос шороонд он удаан жил өмссөж, хиртэж, нимгэрч, эмжээр нь сэмрээд алга болсон, гандсан тэр дээл дулаахан, зөөлөн, мөн өөрийгөө хэд ч ороож болох аавын минь дээл, материал нь, тэр нэг үнэр нь бүүр сэтгэлд дотно, одоо ч хамарт сэнгэнэх шиг бүх зүйлс нь санаанд тод байна...
Тэнгэр дуугарч аянга цахих тоолонд айн аавынхаа нөмөр нөөлгийг л их үгүйлдэг байж билээ... Харанхуйд ганцхан бүдэг лаатай байсан ч аав ирэхэд гэр минь дүүрч гэрэлтэж айдасгүй амгалан гэгч унтдаг байж билээ... Аавдаа би хайртай.. эсвэл санаад байгаа юм болвуу өдий том болчихоод

олон жилийн өмнөөс Аавдаа хайртай гэж хэлэх, бас санах гэдэг.., энэ зүйлсийг мартаж дээ..., тэгж хэлдэггүй, чадахаа байчихсан би ч муу хүн байх өө... дотроо л бүхнээ хадгалсаар л...
Тагтан дээрээ тамхи татах зуур хачин их аавынхаа дээлийг өмсмөөр санагдав... Бид хоёр амьдралынхаа турш олон үг солилцон ярилцаж байгаагүй, тийм ч дотно биш ч гэхээр юм уу... бүүр багад минь л хүзүүнээсээ буулгахгүй эрхлүүлдэг байсан ч он жил өнгөрөн томрох тусам бид өөр өөрдсийн эр хүний замаар явчихсан ч юм шиг "Миний зам эр хүний зам ч гэж юу байхав гэхдээ л өөрийн жимээ хайж тэр нь аавынхаас салаалсан байдаг"
Хатуу байна гэдэг дурсамж үлдэхгүй гэдэг биш... одоо бодоход миний өвөө ч айхтар хатуу хүн байсан санагддаг би ихэнхи бага балчираа бол өвөө дээрээ өссөн болоод ч тэр үү... тэднийгээ илүү санадаг. Эрхэлж өссөн хүмүүс эд үедээ л нялуурдаг хатуу өссөн хүмүүс хожим ухаан суух тоолондоо аав ээжийгээ улам хайрлаж хамт байхдаа мэдэрсэнгүй тэр их агуу хайр, ухаан үлдээж өгч байж дээ хэмээн боддог юм шиг... Хайрын дурсамжаас ч илүү ухаан амьдралд нь үлдэх сургамж хожим нь илүү оройруу нь орж эцэг хүний ухааныг мэдэрдэг юм шиг. Нас явах тоолонд хүн илүү их хүнийг хайрлаж сурдаг юм байна. Хайртай хүнээ ч тэр зүгээр л үнсээд үнгээд байх биш, илүү халамж, сэтгэл шингээж яг түүн шиг бид нас явж жаахан ч гэсэн юмыг ойлгоод ирэхээр аавынхаа тухай илүү бодож дурсамж сургамж мэдрэмж минь илүү голруу чиглэдэг болсон гэж бодож байна.