бэсдакийн хувиа хичээсэн, явцуу үзэл бодлоо хамгаалсан 7 хуудас үргэлжилдэг хөгийн илтгэлийг нь хүртэл тэвчээртэйгээр умшсандаа харамсдаггүй ... Зохиолынх нь бүх дүрүүд нь хэт эсрэг, тэсрэг, тултал нь дүрсэлчихсэн юм шиг санагддаг болохоор сонирхолтой л ном шд ... учиргүй хүн болгоных нь үзэл бодол филсаафийг нь шүтээд, мөрдлөг болгоод явах бол арай ч худлаа л даа ...
Эх сурвалж дээр чинь архитекторууд гардгийншдээ ... Яг Айн Ранд аниатай нэг цаг үед амьдарч асан Франк Ллойд Раят гээд тасарчихсан архитектор байсын ... Тэр зохиолоос болоод энэ хоёр хүнийг учиртай гэж хов жив хүртэл гарсан байдаг ... Раят ч тэр Ранд ч тэр бид хоёр ямар ч хамаагүй бүр уулзаж ч байгаагүй гэж хэлдэг ч яс юман дээрээ яасан ч юм билээ гэшшш ... Ранд бас Роаркийг энэ Раятаар төсөөлж бичсэн гэхээр үгүйсгээд байдын гэсэн ... яг л Ховард Роаркийнх шиг барилгуудыг Раят хийж байсан ... Байгаль дундаа нээх анзаарагдамгүй байснаа гэнэт тодорч харагдах, эсвэл байгалиасаа анзаарагдамгүй, тухайн газар орны нэг хэсэг, угаасаа л ийм байсан юм шиг, эсвэл бүр орчин тойрноосоо огцом ялгарч харагддаг гэхчлэн Раятын барилгууд бол угаасаа л агуу ... мань хүний хамгийн алдартай Кауфман хаусыг ер нь хүмүүс их мэддэг голын боргион дээр барьчихсан болохоор бүр их алдартай ... 1935 онд баригдсан барилга юм шдээ ... Эх сурвалж дээр гардаг Роаркийн эхний захиалгыг Ранд энэ барилгаар төсөөлсөн болов уу гэж би хувьдаа боддын ...
