
Премьер лиг хэмээн нэрээ өөрчилснөөс хойш ихэнхдээ Ливэрпүүл оноо хоцорсон байдалтай Ман ютд-тай нүүр тулдаг байсан. Британийн арлын хамгийн том дэрби, Английн ривалууд тулж байгаа учраас хүснэгтэд хэдэд бичигдэж яваа, тоглогчдын форм, багийн амжилт ямар ч хамаагүйгээр хоорондоо тулдаг байв. Харин өчигдөр бүх зүйл өөр байлаа.
Тоглолт эхлэхээс өмнө бол мэдээж фаворит баг нь Ливэрпүүл байсан. Гэхдээ л энэ чинь ривалуудын тулаан учраас алалцах байх гэсэн горьдлого Ман ютд-ын фэнүүд, бас Ман ситиг дэмжигчдэд байсан нь гарцаагүй. Бодит байдал харин энэ жилийн формын дагуу л явагдлаа. Сүүлийн хэдэн жил талбайдаа Манюг хожоогүй, бид одоо угаасаа тэднээс илүү, тасчиж хаяна гэсэн сэтгэхүйтэй манайхан гарсан байх.
Амьсгаа авах завдалгүй дайрч байлаа. Мөн боломж гарвал цохь гэсэн зааврыг Клоппоос авсан байх, тиймдээ ч хаалга руу 36 удаа нүүлгэсэн нь энэ улирлын Ман ютд-ын цуглуулсан онооноос ч хол илүү байв. хаха
Наполигийн эсрэг утгаараа фэйлдсэн Манэгаа өнөөдөр л гангарах болов уу гэж хүсч хүлээж байлаа. Эхний гоол маягтай гүйцэтгэл, дараа нь Шакиригийн гоолын эхлэлийг тавихдаа баруун жигүүрт Дармианыг байв уу, хэмх хуураад дамжуулчихсан. Бас хүрз хар Лукакуг хавцлын орой дээрээс өшиглөж байгаа мэт түлхэж хаяад отонд оруулчихсан байна лээ... Хэрвээ тэгж отонд оруулаагүй байсан бол Лукакугийн хөл тавьсан бөмбөг хаалганд орж яваа харагдсан.
Яг үнэндээ хаалга руу 36 цохьсон хэдий ч чанартай, Дэ Хэаг сандаргасан цохилт бас ховор байлаа. 2-р үед зөвхөн нэг талдаа заал авч байгаа гарууд шиг л тувт л Коп стэнд талдаа тоглолт өрнөв. Шакириг орж ирэх хүртэл талбайн бүх хэсэгт илүүрхэж байсан хэдий ч довтолгооны эцсийн шийдвэрүүд ердөө болохгүй байлаа. Удалгүй Манэ жигүүрт гоё бужигнуулж, Шакири завшааныг ашиглаад л багтаа хэрэгтэй байсан тэргүүллийг хормын зуур аваад ирэв. Удалгүй бас л жаахан дефлект аваад дахиал түсссс... "Өөөе би танай Ливэрпүүлд сэлгээнд илжирч хэвтэх гэж ирээгүй ээ. Манийх нь солгой хөлийн ганцхан дамжуулалт, ганц цохилт л тоглолтыг өөрчилж дөнгөдөг юм" хэмээн пээдийсэн энэ Албани эр яах аргагүй хэлсэн үгэндээ хүрлээ.
Мэдээж тоглолтын баатар нь Шакири байсан бол шилдэг нь Фабиньо байлаа. Аргагүй нэг Барзийл хүн гэсэндээ довтолгооны үеэр гаргаж буй шийдвэрүүд нь анги юм. Дээр нь тоглолтоо мундаг мэдэрч, бөмбөгийг сурамгай таслаад тэр нь сөрөг довтолгоо гоё үүсгэж байсан. Жини, Фаб хоёр Ман Ютдын дундын шугамыг үндсэндээ үгүй хийж чадснаар тоглолт хэт нэг талдаа өрнөчихлөө. Тоглолтын дараа Гари фукин Нэвил "Маврений энэ багт бөмбөг дамжуулж мэддэг, тоглолт удирдах хагас хамгаалагч алга" гэж гасласан байсан.
Зарим хүмүүс, өчигдөр л Ман ютд ийм үхээнц тоглосон аятай шогшроод байсан. Шоуриньо ирснээс хойш Ливэрпүүл-Ман ютд тоглолтын ерөнхий дүр зураг яг л өчигдрийнх шиг өрнөдөг байсан шд. Бид л баахан азгүйтэж, "Дэ Хэа-г хэн сайн онох уу" гэдэг тэмцээнийг дотроо хийж өрсөлдөөд, эцэстээ Самж од болоод л таардаг байсан. Өчигдөр ч Шакириг орж ирэх хүртэл "бас л нөгөө" гэсэн бодол эрхгүй төрж байсан шүү... хахах
Заналт ривалаа ийнхүү буулгаж авснаар 18 тоглолт дараалан хожигдоогүй гэсэн Премьер лигийн эрин дэх шинэ амжилтаа тогтоолоо.
🏟 17 тоглолт

14 ялалт

3 тэнцээ

0 хожигдол

WWWWWWDDWWDWWWWWW

37 гоол оруулж

7 гоол хаалгандаа алдсан
Мохамэд Салах мэргэн буучдын жагсаалтыг өнгөлж буй бол, Алиссон Бекэр 10 удаа хаалгаа хуурай манаснаар лигийн бүх хаалгачдыг тэргүүлж, Ливэрпүүл хүснэгтийн 1-т 45 оноотой бичигдэж байна. Урагшлаад байж дээ Ливэрпүүл минь! Чүүүүүүүүүүү.....
