Хүүшээ ... энэ дээр бичээд байсан хөхөөнүүдийг дагаад солиороод байсан чинь яасан гээч ... Онон гэж нэрлэсэн нэг хөхөө нь Хурхын голдоо 5-р сарын 27 -нд эргээд хүрээд ирсийшдээ ... ямарав?
Нийт 16 улс дамжиж 26000 км аялсан байгаам ...
Монгол - Хятад - Мянмар - Энэтхэг - Бутан - дахиад Энэтхэг - Непал - дахиад Энэтхэг - Пакистан - Оман - Саудын Араб - Иэмэн дахиад Саудын Араб - Эритреа - Этиоп - Кени - Танзани - Замбиа гээд очиж өвөлжөөд буцахдаа Замбиа - Танзани - Кени - Сомали - Энэтхэг - Бангладеш - дахиад Энэтхэг - дахиад Бангладеш - тэгээд Мянмар - Хятад - тэгээд Монголд орж ирээд өдөртөө л шууд Хурхын голын хөндийд иржээ ...
Өнөөдрийн байдлаар бол Хурхын гол хавиар эмэгчнүүдээ эргүүлээд, газар нутгаа тогтоож, бага сага баваа шаваа хийж яваа бололтой ...
Баян нэртэй бас нэг хөхөө нь Ононтой ойролцоодуу тууж явсаар байгаад Мозамбик, Малави хүрээд буцаад явж байгаад 5-р сарын 12 -нд Хятадын Юннан мужид холбоо тасарсан ... чип нь уначихсан эсвэл үхчихсэн байх ...
Багцаа 3-р сарын 20 хавьд Онон Замбиагаас, Баян нь Мозамбикаас 21 -нд буцаж Монгол руу гарсан байдым ...
Энд бичиж байснаа бүр тааг мартчиж ...
