За ёстой тасархай тоглолт боллоо тээ.
Ноднингийн алдаагаа зассан төгс гэмээр баг байсан даа Сити. Дотроо битүүхэн алтан цом өргөх мөрөөдөлтэй л байсан байгаа. Би ч энэ тоглолтонд хожно гэсэн итгэлтэй л үзсэн, угаасаа Сити суугаад эхэлсэн байсан, сүүлийн хэдэн тоглолт дандаа гоол алдаж, хойноос нь нэхэж хожсон. Манайх ч эхлэж гоол хийгээд, Сити задгайрхаар сөрөг хийгээд гээд энд бараг бичсэн байгаа байх хэхэ.
Тоглолтын хувьд агуулга болоод хэлбэр талаасаа хөлбөмбөгийн фанатуудын хүсэн хүлээдэг төгс тоглолт боллоо. Тоглолтыг үзсэн бүх өөр багийн фанатууд ч хэлж байна. Лигийг итгэл төгс тэргүүлж байгаа баг алтан цом өргөх хүсэлтэй бол ТОП 4-ийн төлөө явж байгаа баг тэрийг нь нухаж, хүснэгтийн өөдөө мацах, багийн түлхүүр тоглогчоо явуулсан ч бид нар байгаа шүү гэдгээ мэдрэх маш чухал тоглолт.
Тоглогчидтой ярих юм алгаа, бүгд хичээж тоглолоо. Окс дуртай болоод байгаагаа хэлсэн, тэрнийгээ ч баталлаа, маш сайн байлаа. Фи үнэхээр хэрэгтэй юм, хурд муутай юм шиг мөртлөө байнга айлыг уншиж, бөмбөг таслах юмаа. Довтолгооны 4 бүгд гоол хийнэ гэдэг хангалттай. Хамгаалалтын мэр сэр алдаа гарсаан, эхний гоол алддаг дээр Гомез буруу тооцоолсон, сүүлд хамгаалагчид буруу байрласан гээд. Гэхдээ л хожсон нь сайхан байлаа.
Даанч хэлэхгүй өнгөрөх арга алга, уучлаарай охидуудаа /ялангуяа Тунгаа нтр

/ Кариус бол бишээ, үнэхээр ДеХиа шиг болчихгүй л бол уучлаарай байна шүү.
Өвлийн наймааны цонхоор нэг хаалгач руу харчихгүй л юм байх даа. Саяны энэ супер тоглолт ямар ч хөлбөмбөгчийн сэтгэлийг татна шүү, ялангуяа хаалгач нар ирэхийг хүсэх л байх хэхэ. Ер нь юм юмтай супер тоглолт боллоо. 4-1 гэсэн үр дүнгээ хамгаалж сурах хэрэгтэйг бас ойлгуулсан, хэзээ ч санаа амар байж болохгүй гэсэн тоглолт, илүү 5 мин байсан бол Сити бүр нэмэхээр ч байлаа.
Шинэ 7 хоног сайхан эхэлж байнаа.