За жоохон эморол дууссан бол Бразил бандийн талаар ганц хоёр үгээ хэлье. Хараад байхад өвлийн цонхоор 2 төрлийн тоглогч л Ливерпүүлээс явж байсан юм байна. Эхний төрөл нь хэрэгцээгүй сугууд, дэмий цалин авагчид юмуу, цаашид гараанд гарч тоглох найдваргүй ирээдүйгээ бодсон тоглогчид. Өвлийн наймааны цонхоор багаас явдаг хүмүүсийн 90 % нь. Үлдсэн 10% -д нь усан онгоц живээд эхлэхээр хамгийн түрүүнд орхиж зугтаадаг "харх"-нууд орж байна. "Blonde bitch" (Torres) бол шууд зүгээр хөлөг онгоцоо хаяад өөрийг нь орлуулах ямар ч боломж өгөлгүй эцсийн өдрийн эцсийн минутанд хамгийн дургуй багуудын нэг рүү хаяад явж байсан. Ер нь нэг төрлийн бэлэнчлэх сэтгэлгээ шүү дээ. Хагас улиралд сайн байгаа амжилттай явж байгаа өөр баг руу үсэрч очиж наалдана гэдэг өөрийн хүчээрээ гэхээсээ тэр багийн тэртээ тэргүй мундаг яваа галт тэргэнд шимэгч хорхой шиг наалдаад хэдэн цом авахын төлөө л гэсэн үг. Тийм ч учраас Торресд Ливерпүүлийн фенүүдийн ихэнх нь дургуй. Аргагүй "idol" жинхэнэ шүтээн Ливерпүүлийн төгс номер 9 байсан учраас тэр их хайр үзэн ядалт болоход маш амархан байсан байх.
Коутиньо бол яахав дээ Интерд тоглож чаддагүй, Бразилдаа сураггүй шахуу кареераа эхлүүлж ч чадаагүй жоохон хүүхэд байхад нь бид авсан. Хангалттай хөгжүүлж өдий зэрэгт хүргээд нэр хүндтэй ахлагчын туузыг хүртэл хэд хэд зүүлгэж өгсөн. Тэртээ тэргүй ирэх зун явна гэдгийг бүх талууд хүлээн зөвшөөрөөд тайван байсан байх. Гэтэл хэдхэн сар өөрийг нь өсгөж өндийлгөсөн багтаа туслаад Аваргуудын лиг, ФА кап болон топ 2-4-д орох боломжтой байхад дундаас нь хаяж явна гэдэг бол яаж ч бодсон "харх"-нуудын гаргадаг зан. Торресоос ялгаатай нь яахав баг арай найдвартай гарт байгаа мөн ерөнхий бүрэлдэхүүн ч хамаагүй сайн байна. Гэвч Коу ингээд эхэлсэн ажлаа дуусгалгүй дундаас нь хаяж явч байгаа нь багийн форм, тоглогчдын уур амьсгал, манай трансфер план зэрэгт маш сөрөг нөлөөтэй. Зун бол бид хангалттай бэлдээд тэгээд Кеита ч ирчих байсан учраас асуудал багатай байв. Торресынх шиг үзэн ядаад байгаа ч юм алга, Суарез шиг сайн яваасай гэж хүсэх сэтгэл ч алга. Одоо тэгээд яахав дээ хувь хүнийх нь хувьд хэтэрхий үнэлж явсан тоглогч жирийн нэг харх л байж дээ хэхэ..
"He Who Betrays Will Always Walk Alone"

He who betrays will always walk alone...