Үлгэрийн мэт төгсгөлтэй тоглолт байсныг ёстой л үлгэрийн болгож дуусгалаа.
Гол баатар нь хажуугийн шүүгч, бүр арай юу тээ

Би бол нөхрийг хамаг мөнгөө "харри кэйн 100 дахь гоолоо хийнэ" гээд бооцоо тавьчихсан байсан гэж бодоод байгаа. Хэд хэдэн отонг үлээхгүй өнгөрөөлөө шд.
За тоглогчдоо шагшин магтая аа, хаалгач ийм байдлаар байвал үнэхээр юу хэлэхэв дээ, миний амыг алгадах шиг л боллоо. Гэхдээ ВВД олон тусалсан шүү, гарч ирж бөмбөгөө ав, тийш нь өг гэх мэтээр олон удаа командалж байгаа харагдана лээ. Эхний пенальт хаахад хүртэл яг хажуудаа Эмрэг дуудаж авчраад хаасан бөмбөгийг очиж цэвэрлэсэн.
2 дахь пенальтийг бол яагаад хүлээн зөвшөөрөхгүй, зарим хүмүүс өшиглөсөн бла бла гэнэ билээ, хол очиж х*цаарай л гэе хаха.
Дундын шугам яахав дээ, байгаа нь л энэ, Жан Жини 2 хамт байвал арай дээр юм уу гэж бодогдсон. Сүүлд нь гаргаад ч бараагүй, эхнээсээ хэмнэлээ олоогүй байсан хүмүүс тэгээд таарсан. Сала-г шүтье, 3-р өмсгөл мань нөхрийн дугаартайг авнаа хаха.
ФА шүүгчдээ арга хэмжээ авна гэдэг худлаа л болов уу, харин эсрэгээрээ худлаа жүжиглэсэн гэдгээрээ Ламелад хэдэн тоглолтын бан өгч болох юм. Гэхдээ нэгэнт өнгөрсөн, дургүй хүрмээр байгаа байхгүй юу сда.
За за ерөнхийдөө бухимдал ингээд дуусав, туяхан Лаллана хурдан ирээсэй, бас яг бөмбөгний баланс, тоглолтын хэмнэлд дутагдаад байна гэж харлаа. Өөр мэдэх ч юм алга
