Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

РЭДС ЛИГ 2023 ТЭМЦЭЭНИЙ ДҮРЭМ

 

1. Ерөнхий

1.1 Талбай дээр нэг багаас 9 хүн тоглоно.

1.2 Тоглолт нэг талдаа 12 минутаар 2 үе тоглоно. 

1.3 Тоглолт цагтаа эхлэх учир баг тамирчид 20 минутын өмнө бэлэн байна.

1.4 Нэг баг 6 ба түүнээс доош бүрэлдэхүүнтэй байвал тоглолтыг цуцалж, эсрэг багт техникийн хожил өгнө.

1.5 Талбайн цаг бохироор 12 минут үргэлжилнэ. (тамирчин гэмтэж бэртэх, тоглолтоос үл хамаарч тоглолт түр зогсвол тоглолтын цагийг түр зогсооно) 

1.6 Отон тоглолтын дүрэм байхгүй.

1.7 Багийн оноо тэнцсэн тохиолдолд 2 багийн хоорондын тоглолт харна. Хоорондын тоглолт тэнцсэн тохиолдолд: оруулсан гоол, алдсан гоол, шар улаан хуудас тоолох, энэ бүгд тэнцсэн тохиолдолд 2 баг талбай дээр байвал пеналт зохиж эцсийн ялагчийг тодруулна. 

 

2. Сэлгээ

2.1 Сэлгээний тоо заахгүй.

2.2 Сэлгээ хийхдээ заавал талбайн ерөнхий шүүгчээс зөвшөөрөл авч хийнэ.

2.3 Сэлгээнд суусан тамирчин буцаж талбайд орохгүй. ( хэрвээ буцаж орсон тохиолдолд улаан хуудас өгнө)

2.4 Тоглогч заавал талбайгаас гарсан тохиолдолд сэлгээний тамирчин орно. (тоглогч талбайгаас гүйцэд гараагүй үед сэлгээний тамирчин орсон бол 2 тамирчинд хоёуланд нь шар хуудас өгнө) 

 

3. Шар, улаан хуудас, алдаа

3.1 Нэг тоглолтод 2 шар хуудас аваад талбайг чөлөөлсөн тохиолдолд зөвхөн тэр тоглолтоо  өнжинө.

3.2 Талбай дээр зодоон зохион хийх, ёс бус үйлдэл гаргах, шүүгч болон ЗБК -ийг доромжлох зэрэг үйлдэлд тамирчинд шууд улаан хуудас өгч хоёр тоглолтоор бандана.

3.3 Шууд улаан хуудас авсан тохиолдолд дараагийн тоглолтыг өнжинө.

3.4 Шар хуудас авсан тамирчин 5000 төгрөгийн торгуультай. (торгуулийн мөнгөө төлж байж дараагийн тоглолтод оролцоно)

3.5 Улаан хуудас авсан тамирчин 10000 мянган төгрөгийн торгуультай. ( торгуулийн мөнгөө төлж байж дараагийн тоглолтод оролцоно) 

 

4. Бусад

4.1 Бүх баг тамирчид хувцас жигдэлсэн байна.

4.2 Архи болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байвал талбайд тоглуулахгүй байхыг анхууруулая.

4.3 Тэмцээн уралдаанаас өөр асуудал үүссэн тохиолдолд ерөнхий ЗБК болон 8 багийн ахлагч нар уулзаж шийдвэр гаргана. 

 

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх