Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Монголын Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб ТББ-ээс хөгжөөн дэмжигчдийнхээ чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, багийг дэмждэг хэн бүхний хоорондоо нөхөрлөх орон зайг бүрдүүлэх, хөлбөмбөгийн зөв соёлыг түгээх зорилготой “Рэдс лиг” тэмцээн тасралтгүй 9 дэх жилдээ уламжлал ёсоор амжилттай зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн Рэдс лигийн ерөнхий ивээн тэтгэгчээр Зуун дамжих өв уриатай Дарьганга гоёл, Жинхэнэ галзуу фанатуудын төлөө уриатай Heineken MN, дэмжигчээр Ариутгал, халдваргүйтгэлийн Орхон овоот ХХК, Эрдэнэтийн Хангарьд F.C, Сэтгэлийг итгэлээр санхүүжүүлнэ уриатай Дэлгэрэх кредит, Sports data analytics-ийн Corescores нар ажиллаж байна.

Хоёр сар гаруй хугацаанд үргэлжилсэн тэмцээнд нийт 8 багийн 120 тоглогч идэвхтэй оролцож, хүчтэй өрсөлдөж байна. Энэхүү өрсөлдөөний ялагч тодроход ердөө ганцхан долоо хоног үлдээд байна. Мөн тус лигт Монголын дээд лигийн Хангарьд клубийн нэрэмжит баг оролцож байгааг онцлон дуулгахад таатай байна.

Монголын Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб ТББ нь цаашид Монголын дээд лигийн Хангарьд клубийн албан ёсны дэмжигчээр ажиллахаар харилцан тохиролцсон ба энэ хүрээнд дээд лигийн тоглолтоо хамтдаа үзэх, хөлбөмбөгийн спортод дуртай хэн бүхэнд цагийг зөв боловсон өнгөрөөх боломжийг бий болгож, сайн соёлыг түгээж, Монголын хөлбөмбөгийн хөгжилд хувь нэмрээ оруулах тал дээр дэмжин ажиллана.

Хөтөлбөр:

Сүүлийн тойргийн тоглолтууд
Монголын Премьер лигийн Хангарьд багийн нөхөрсөг тоглолт
Сүүлийн тойргийн тоглолтууд
Хаалтын ажиллагаа
Дээд лигийн тоглолт Хангарьд багаа дэмжицгээнэ.

Лигийн ивээн тэтгэгч:

Зуун дамжих өв Дарьганга гоёл / Dariganga goyol  
Cheers to the real hardcore reds... Heineken MN  

Лигийг дэмжигч:

Ариутгал, халдваргүйтгэл Орхон овоот ХХК
Эрдэнэтийн Хангарьд F.C   
Сэтгэлийг итгэлээр санхүүжүүлнэ Дэлгэрэх кредит / Delgerekh credit  
Sports data analytics Corescores

РЭДС ЛИГ 2025 ТЭМЦЭЭНИЙ ДҮРЭМ

 “Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб” ТББ–аас 11 дахь жилдээ зохион байгуулж буй Reds’ League 2025 тэмцээн нийт 7 долоо хоногийн турш үргэлжилнэ. 

НЭГ. Тэмцээний зорилго 

1.1. “Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб” ТББ–ын гишүүдийн хүсэл сонирхлыг дэмжиж, нэгдсэн зохион байгуулалтанд оруулан өрсөлдүүлж аварга багийг тодруулахын хамт тэдний чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлж, цаашлаад хөлбөмбөгийн спортыг бүх нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад үндсэн зорилго оршино.


ХОЁР. Тэмцээний удирдлага, зохион байгуулалт  

2.1. Тэмцээнийг “Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб” ТББ–аас томилогдсон Зохион байгуулах комисс (ЗБК) удирдан зохион байгуулна.

2.2. Тэмцээн 2025 оны 4 сарын 19–ноос эхлэн Бямба гараг бүрийн өглөө 09:00-13:00 цагийн хооронд болно. 

2.3. Тэмцээнийг ЗБК-оос томилсон шүүгчид шүүн явуулна.

2.4. Тэмцээнд оролцохыг хүссэн Копууд дараахи шаардлагыг заавал хангасан байна. Үүнд: 

  • “Ливэрпүүлийн фэн клуб”-ын гишүүн
  • Бүртгэлийн хураамж 80,000₮

ГУРАВ. Тэмцээний журам

3.1. Reds’ League тэмцээний форматаар явагдана. (Лигийн тэмцээний дүрмээр) 

3.2. Нэг баг 14-15 хүнтэй байх бөгөөд лигийн тэмцээнд нийт 8 баг лигийн тэмцээний журмаар өрсөлдөнө. 

3.3. Рэдс лигийн тэмцээн нэг өдөрт 2 тойрог үргэлжилнэ. 

3.4. Тэмцээний нэг үе 12 минут байх бөгөөд 2 үе тоглоно. 

3.5. Байр эзлүүлэхдээ оноо тэнцсэн нөхцөлд хоорондын тоглолт, гоолын зөрүү, оруулсан гоол гэсэн дарааллыг баримтална

3.6. Тойргийн тоглолт бүрт багийн бүх тоглолч оролцоно.

3.7. Тоглолтын үеэр хийх сэлгээний тоо хязгааргүй бөгөөд талбайгаас гарсан тоглогч дахин сэлгээгээр талбайд гарахгүй. Зөрчвөл шууд улаан хуудсаар торгуулна.  

3.8. Шүүгчийн гаргасан шийдвэр бүр эцсийнх байна. 

3.9. Баг бүр менежертэй байх ба менежер нь тоглолтын статистик, багийн зохион байгуулалттай холбоотой асуудлаар ЗБК-ийг дэмжиж ажиллана.

3.10. Талбайн гадна болон талбай дээр зүй бусаар авирлах, бусдыг доромжлох, зодоон үүсгэх, спортын бус авир гаргасан тоглогчдын асуудлыг ЗБК шийдэж, тоглолт өнжүүлэх, цаашлаад тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээг авна. 

3.11. Хэрэв тэмцээний журамд заагдаагүй зүйлс тэмцээний явцад тохиолдвол тэмцээний Зохион байгуулах комисс, найман багийн ахлагч нартай хэлэлцэн шийдвэр гаргах болно. 

Рэдс лигийн тэмцээний баг тамирчиддаа амжилт хүсье! 

“Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб” ТББ-ын Тэмцээн зохион байгуулах комисс


 

Тэмцээний зохион байгуулалтын асуудлаар: М.Баянжаргал, Б.Жавхлан, О.Чингис-Од

Бүртгэл, хураамж, хяналтын асуудлаар: О.Чингис-Од, Г.Лхагваа

Зохион байгуулалтын тодорхой саналд тэмцээнд оролцож буй 8-н багийн ахлагчид оролцоно.

 

РЭДС ЛИГ 2025 ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

 1. Ерөнхий

1.1 Талбай дээр нэг багаас 9 хүн тоглоно.

1.2 Тоглолт нэг талдаа 12 минутаар 2 үе тоглоно. 

1.3 Тоглолт цагтаа эхлэх учир баг тамирчид 20 минутын өмнө бэлэн байна.

1.4 Тоглолтын цаг эхлэхэд нэг баг 6 ба түүнээс доош бүрэлдэхүүнтэй байвал тоглолтыг цуцалж, эсрэг багт техникийн хожил өгнө.

1.5 Талбайн цаг бохироор 12 минут үргэлжилнэ. (тамирчин гэмтэж бэртэх, тоглолтоос үл хамаарч тоглолт түр зогсвол тоглолтын цагийг түр зогсооно) 

1.6 Отон тоглолтын дүрэм байхгүй.

1.7 Багийн оноо тэнцсэн тохиолдолд 2 багийн хоорондын тоглолт харна. Хоорондын тоглолт тэнцсэн тохиолдолд: оруулсан гоол, алдсан гоол, шар улаан хуудас тоолох, энэ бүгд тэнцсэн тохиолдолд 2 баг талбай дээр байвал пеналт зохиж эцсийн ялагчийг тодруулна. 

 2. Сэлгээ

2.1 Сэлгээний тоо заахгүй.

2.2 Сэлгээ хийхдээ заавал талбайн ерөнхий шүүгчээс зөвшөөрөл авч хийнэ.

2.3 Сэлгээнд суусан тамирчин буцаж талбайд орохгүй. (хэрвээ буцаж орсон тохиолдолд улаан хуудас өгнө)

2.4 Тоглогч заавал талбайгаас гарсан тохиолдолд сэлгээний тамирчин орно. (тоглогч талбайгаас гүйцэд гараагүй үед сэлгээний тамирчин орсон бол 2 тамирчинд хоёуланд нь шар хуудас өгнө)

 3. Шар, улаан хуудас, алдаа

3.1 Нэг тоглолтод 2 шар хуудас аваад талбайг чөлөөлсөн тохиолдолд зөвхөн тэр тоглолтоо өнжинө.

3.2 Талбай дээр зодоон зохион хийх, ёс бус үйлдэл гаргах, шүүгч болон ЗБК -ийг доромжлох зэрэг үйлдэлд тамирчинд шууд улаан хуудас өгч хоёр тоглолтоор бандана.

3.3 Шууд улаан хуудас авсан тохиолдолд дараагийн тоглолтыг өнжинө.

3.4. Шар хуудас авсан тамирчин 5,000 төгрөгийн торгуультай. (торгуулийн мөнгөө төлж байж дараагийн тоглолтод оролцоно)

3.5. Улаан хуудас авсан тамирчин 10,000 мянган төгрөгийн торгуультай. (торгуулийн мөнгөө төлж байж дараагийн тоглолтод оролцоно) 

 4. Тойргийн шилдэг тоглог, менежер тодруулах

4.1 Тойрог тус бүрийн шилдэг тоглолгч, менежерийг ЗБК болон шүүгчийн саналаар тодруулна.

4.2 ЗБК болон шүүгч нь шилдэг тоглолч тодруулахдаа гоол, гоолын дамжуулалт, амжилттай хаалт, багийн амжилтад үзүүлсэн хувь нэмэр болон бусад хүчин зүйлсийг харгалзан үзнэ.

5. Тэмцээний бүртгэл

5.1 Тэмцээний бүртгэл, хугацаа:

·       Бүртгэл нээх хугацаа: 2025-04-01

·       Бүртгэл хаах хугацаа: 2025-04-13

·       Драфт хийх өдөр: 2025-04-14

·       Нээлтийн тоглолтын өдөр: 2025-04-19

·       Хаалтын тоглолтын өдөр: 2025-05-31

6. Бусад

6.1 Бүх баг тамирчид хувцас жигдэлсэн байна.

6.2 Архи болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байвал талбайд тоглуулахгүй.

6.3 Тойргийн тоглолт бүх нийтийн амралтын өдөр таарсан тохолдолд ЗБК тойргийг хойшлуулах, өөр өдөрт шилжүүлэх арга хэмжээ авна.

6.4 Тэмцээн уралдаанаас өөр асуудал үүссэн тохиолдолд ерөнхий ЗБК болон 8 багийн ахлагч нар уулзаж шийдвэр гаргана. 

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2025 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх