Рэдс лиг 2025-т оролцох Копуудын анхааралд!
Улаануудын хүсэн хүлээдэг хөлбөмбөгийн зуны Рэдс Лиг тэмцээн маань 11 дэх жилдээ зохиогдох гэж байна. Ингээд мэдээллийн чанартай зүйл сонордуулъя.
Бүртгэл хаах хугацаа: 2025 оны 4 сарын 13-ны 00:00 цаг
Драфт болох хугацаа: 2025 оны 4 сарын 14-ны орой нь 19:00 цагт, Драфтыг сонгогдсон 8 багийн ахлагчид хийнэ.
Рэдс лигийн тэмцээн эхлэх өдөр: 2025 оны 4-р сарын 19-ний өглөө 9-н цагт
Рэдс лиг зохиогдох талбай: Дэрэн клубын талбай /Стадионы хажууд/
Рэдс лигийн тэмцээнд уламжлал ёсоор 8 баг хоёр тойргийн турш өрсөлдөж, аваргаа шалгаруулна.
Нэг баг 15 хүнтэй байх бөгөөд хамгийн түрүүнд бүртгүүлсэн 120 тоглогч лигт оролцоно.
Рэдс лигийн тэмцээнд оролцохын тулд та дараахи шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:
- Ливэрпүүл клубыг дэмждэг байх
- “Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб” ТББ-ын гишүүн байх /Facebook ийн үндсэн дэмжигчдийн групп /
- Рэдс лигийн тэмцээний хураамж болох 80,000₮ төлсөн байх шаардлагатай.
ЭНД дарж бүртгэлээ хийлгээрэй.
Бүртгэлийн баталгаажуулалтыг ЭНЭ линкээр орж шалгана.
Энэ удаагийн тэмцээнд зөвхөн түрүүлж бүртгүүлсэн 120 Коп оролцох эрхтэй тул та яаран бүртгүүлээрэй. Амжилт хүсье!