Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

За ёстой үзэж харах юм ихтэй сайхан тоглолт боллоо.

Бүх тэмцээнд сүүлийн 8 тоглолтонд 26 гоол оруулж 6 гоол алдсан бол Премьер лигт Тоттенхэмд хожигдсоноос хойш боломжит 18 онооноос 16 авав.

Өнөөдрийн тоглолтыг Коутиньо шийдчихлээ. Төвийн хагасуудыг нь хууралт дамжуулалтуудаараа ажилгүй болгосон бол хаалгач Мэтт Райныг зальжин цохилтоороо шоглочихлоо. Сүүлд Уэст Хэмийн хаалганд нэг ийм гоол хийж байсан санагдана. Өнөөдрийг тоглолтонд 1 гоол 3 гоолын дамжуулалт. Товчхондоо түвшин илүү класс тоглогч гэж ямар байдгийг харуулах шиг боллоо.

Салах маань гоолдож амжаагүй ч 1 гоолын дамжуулалт хоёр гоолыг бэлдэж өгөв. Хоёр ч удаа тогтоолтон дээрээ алдаа гаргаж гоолдох боломжоо алдчихлаа. Салахыг ухасхийхээр л эндээс нэг юм огшоод байдаг болчихож хаха.

Фирмино маань өнөөх ажилаа хийхийн хажуугаар дамжуулалтаар угжуулаад жаргах үхэх шахлаа хөөрхий 😂. Хэдэн ч удаа бөмбөг тасалчив. Энэ улиралд бүх тэмцээнд 11 дэх гоолоо оруулсны дээр 4 гоолын дамжуулалт өгчээ.

Милнер. Могой 3 тасравч гүрвэлийн дайтай гэдэг билүү 😂. Гүйлт нэхэлтүүд нь маш сайн байж төвийн хагаст давамгайлахад том нөлөө үзүүлсэн гэж учир мэдэх нөхдүүд үнэлжээ.

Хэндо овоо идэвхитэй багаа удирдаад ахлагч хүн шиг байлаа. Дунд гарсан 3 хэмнэлээ сайн барьж уяан хатан ойрд харагдаагүй гоё тоглолт харууллаа.

Эмрэ Жан өнөөдөр жинхэнэ хуц ухна тавьчихсан юм шиг байжээ.

  • 104 удаа бөмбөгөнд хүрч
  • 93 хувь дамжуулалтаа амжилттай болгож
  • 5 удаа агаарын тулаанд илүүрхэж
  • 1 такл,3 бөмбөг таслалт хийж,6 удаа аюултай бөмбөг цэвэрлэжээ.

Ер нь байх ёстой байрлал нь юм бишүү. 😂

Хамгаалалт ч муугүй байлаа. Ловрен эхний үед бөмбөгнөөс зөрсөнийг эс тооцвол тун тайван итгэлтэй тоглолт үзүүллээ. Робертсон ч хамгаалалтанд найдвартай тоглогч юм. Эхний үед өгсөн тэр кросс бол янзтай. Улирлын эхэнд 4-3-3 тоглохдоо Ловрен,Матип хоёртой Хэндо хойно үлддэг байсан энэ удаа Жиниг үлдээж Хэндог урагшлуулав. Мань хашир хэт хичээсэн үү яаасан ганц нэг алдаа гаргаж харагдсан.

Эцэст нь шүүгчийн ойлгомжгүй шийдвэр Минольегийн гоё хаалт Александр-Арнольдийн сайн хамгаалалт, зоригтой үйлдэлээр хачирлагдсан тоглолт сөрөг довтолгооны "бурхан тэнгэрүүд"-н шоугаар өндөрлөв өө гэж.

Тоглолтын шилдэг тоглогчоор Филиппе Коутиньо тодорлоо.

Нийтэлсэн: Дарханбаяр

 

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх