Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

1950 оноос Домгийн шувуу тоглогчдын футболкан дээр өнө мөнхөд сууж байх болсон

--- 1. Анхны сүлд тэмдэг дээр Ливерпүүл хотын сүлд-Домгийн хотон шувуу "Liverbird"-ийг оруулсан байдаг. Түүнчлэн Эртний далай тэнгэсийн бурхад-Ромын Нептун, Грекийн Тритоны, хоёр зардасыг дүрсэлжээ. Тэдгээр элч гартаа хоёр шувууны зурагтай баннер барьсан байгаа. Доор нь латинаар “Бурхан бидэнд ийм амар амгаланг өгсөн” гэсэн бичигтэй. 

--- 2. 1940-өөд оны сүүлчээс 1980-аад оны эхэн үе хүртэл клубтэй холбоотой бараа бүтээгдэхүүн, албан бичгийн хуудас, тоглолтын хөтөлбөрийн хэвлэмэл материал, бусад зүйл дээр хэрэглэж байсан сүлд тэмдэг.

--- 3. 1950 онд Английн цомын Арсеналтай хийсэн тоглолтод оролцсон тоглогчид анх удаа ийм сүлд тэмдэгтэй футболкатай тоглосон байна. Үүнээс хойш Домгийн хотон шувуу тоглогчдын өмсгөл дээр өнө мөнхөд сууж байх болсон.

--- 4. 1955 онд сүлд тэмдгийн зохиомжийг шинэчилж Домгийн хотон шувууны дор L.F.C гэсэн гурван үсэг нэмж босоо цагаригаар хүрээлсэн байна.

--- 5. 1987/1988 оны хөлбөмбөгийн улиралд шинэчилсэн сүлд тэмдэг хэрэглэх болсон. Энэ нь: Домгийн хотон шувууг бамбай дээр байрлуулж, дахиж Liverpool Football Club гэж бичжээ.

--- 6. Клуб үүссэний 100 жилийн ойд зориулж “1892-1992” тоотой шинэ сүлд тэмдэг хийсэн. 1992/1993 оны хөлбөмбөгийн улиралд хэрэглэсэн. Бас нэг түүхэн алхам нь: Шанклийн хаалганы тотгон дээр клубын "You'll Never Walk Alone" дуулал үгийг бичсэн.

--- 7. 1993 оноос эхлэн Хилсбород хохирогчдын гэгээн дурсгалд зориулсан Мөнхийн галтай сүлд тэмдгийг хэрэглэх болсон. Энэ сүлд тэмдгийг 1999 он хүртэл хэрэглэсэн. Өмнөхөөсөө ялгаатай нь: “EST. 1892” бичиг, хоёр талын дүрэлзсэн гал.

--- 8. Бидэнд дасал болсон өнөөдрийн сүлд тэмдгийг 1999 онд зохиосон. Клубтэй холбоотой албан ёсны бүх бараа бүтээгдэхүүн, клубын ажилтан, дасгалжуулагч, тоглогч нарын бүх хүний хувцас, өмсгөл, мөн “Мэйн Стенд” асрын гадна сүлдлэгдэж байгаа.

Жич: Клубын 125 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан 2017/2018 оны хөлбөмбөгийн улиралд хэрэглэхээр одоогийн үндсэн сүлд тэмдгийн зүүн баруун талын гадна “1892”, “2017” гэсэн, хамаг доор мөн гадна нь “125 YEARS” гэсэн тэмдэглэгээг нэмсэн байгаа. Дараа улирлаас энэ гурван тэмдэглээг авах юм.

 

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх