Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Лорис Кариус 2016 оны зун "Майнц"-аас Ливерпүүлд ирснээсээ хойш Премьер лигийн 11 тоглолтод л оролцжээ. Энэ улирлаас эхлэн Аваргуудын лигт Улаануудын хаалган дээр зогсож байгаа 24 настай герман хаалгачийн Анфилд дахь замнал тийм ч амжилттай эхэлж байсангүй. Ливерпүүлд ирсэн даруйдаа багийн нэгдүгээр хаалгачийн үүргийг хүлээж авсан ч Борнмут, Вестхэмийн эсрэг бүдүүлэг алдаа гаргаж ихээхэн шүүмжлэлд өртсөнөөр Минолье үндсэн бүрэлдэхүүнд эргэн ирсэн юм. Энэ улиралд Лорис Кариус Премьер лигт нэг тоглолтод гарчээ (наймдугаар сард Арсеналыг 4:0 хожсон).

Кариус Аваргуудын лигийн хэсгийн эцсийн тоглолтын өмнө ESPN-д өгсөн ярилцлагадаа "Би дөнгөж гэмтлээс эргэн ирсэн байсан болохоор тэдгээр нь миний хамгийн шилдэг тоглолт байгаагүй. Баг ч, би ч сайн тоглоогүй. Нэг тийм юм болсон. Тэр хэдийгээр онцгүй юм болсон ч надад багагүй сургамж болсон. 

Энэ улиралд би Аваргуудын лигт тоглож байна. Би залуу байна, дахиад сайжирна гэж найдаж байна. Би Ливерпүүлд ирэхдээ муу хаалгач байсан гэж боддоггүй. Спартактай хийх тоглолт маш чухал. Финалын тоглолт л гэсэн үг. Бидэнд ч, Спартакийн хувьд ч шийдвэрлэх тоглолт. Бид хожоод хэсгээ тэргүүлэх боломжтой. Зөвхөн нааштай, өөдрөг зүйлд төвлөрөх хэрэгтэй байна. Өрсөлдөгч багт арай илүү дарамт ирэх болов уу. Тэд гурван оноо авах гэж л Анфилдэд ирж байгаа. 

Севильяд бид бараг л ялалт байгуулсан. Хоёрдугаар үед муу тоглосон, үүнээсээ сургамж авах ёстой. Бид хэсгээ тэргүүлж дуусгахыг хүсч байна".

Нийтэлсэн: Нямка

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх