Дэяан Ловрений Ливерпуул дэх адармаатай 6 жил албан ёсоор төгсгөл болж байна.
Тэрээр Оросын Зенитэд очихоор боллоо. Хамгийн анх Соутхэмптоноос түүнийг ирэхэд Стивен Жэррард яг л ийм хамгаалагч бидэнд хэрэгтэй байсан даа гэж анхных нь бэлтгэлийн дараа өгүүлсэн байдаг ч яг тэр хэмжээндээ тултал очиж чадаагүй юм.
Ловрений хувьд тийм ч муу хамгаалагч биш ч гэсэн Брендан Рожерсийн төсөөлж байсан шиг Улаануудын хамгаалалтыг командлах чадвартай лидер тоглогч биш гэдэг нь яваандаа тодорхой болж байсан.
Тиймдээ ч үүнийг олж харсан Клоппын хувьд хамгаалалтандаа лидер тоглогч болох Ван Дайкыг авчирсан юм. Ловрений хувьд Ван Дайкаас өмнө Ливерпуулийн түүхэнд хамгийн үнэтэй ирж байсан хамгаалагч болж байсан ч өмнө нь дурдсанаар өөрийнхөө ярьдаг шиг потенциалд хүрч тоглож чадаагүй нь түүний хамгийн муу тоглолт болох Тоттенхэмийн эсрэг тоглолтноос харж болно.
Гэхдээ түүнд сайн тоглолтууд ч байсаныг мэдээж үгүйсгэхгүй бөгөөд хамгийн мундаг нь Боруссиа Дортмундын эсрэг Европа Лигийн тоглолт байсан гэдэгтэй хэн ч маргахгүй бөгөөд ялангуяа Энфилдийн үдшийн гайхамшигт тэр тоглолтын хожлын гоолоор нь түүнийг Копууд санан дурсах биз ээ.
Ингээд эцэст нь сайнтай, муутай 6 жилийг үдсэний ард Ловрен ямартай ч Ливерпуулийг Ав.Лигийн аварга, Премьер Лигийн тайтлтай үдэж байна. Нэгэн цагт энэ багийг унаж босоход нь хамтдаа байж, уйлж дуулахад нь цугтаа байсан түүнийг багаас явахад нь сүрхий баярлаад байхгүй ч бас гуниглахгүй нь тодорхой.
Харин Хорват тоглогчдоо цаашдынх нь замналд амжилт хүсье дээ.
Баяртай Ловрен.
Оруулсан: Энхбаяр