Ливэрпүүлийн фэнүүд бол онцгой. Тэд тоглолтын турш дуулж, хүнд хэцүү үед нь багийнхаа урам зоригийг хэрхэн сэргээхээ мэддэг. You will never walk alone – Энэ бол хөлбөмбөгийн ертөнц дэх хамгийн гайхалтай дуу гээд хэлчихвэл буруудахгүй байх. Тийм ч учраас энэ дууг олон багийн хөгжөөн дэмжигчид дуулдаг ч алдарт YNWA-г Ливэрпүүлийн сүлд дуу гэдгээр нь л хүмүүс илүү мэддэг. 2005 онд Истанбулд түрүүлэхэд энэ дууны ид шид үйлчилсэн. Бүхэл бүтэн 20 жил хүлээсэн финалын тоглолтын дөнгөж эхний үед 3:0-ээр хожигдож, тоглогчид сэтгэлээр унан хувцас солих өрөөг зориход хөгжөөн дэмжигчид “Чи хэзээ ч ганцаараа алхахгүй” хэмээн үргэлжлүүлэн дуулсаар байсан юм.
Ливерпүүл Аваргуудын лигийн сүүлийн 14 тоглолтонд хожигдоогүй.
Ливерпүүлийн Аваргуудын лигийн сүүлийн 8 тоглолтын 7-д нь 2,5-с дээш гоол орсон.
Ливерпүүл Аваргуудын лигийн сүүлийн 8 тоглолтын 7-д хамгийн багадаа 2 гоол оруулсан.
Харин Аваргуудын лигийн рекордыг 1999-2000 оны улиралд 45 гоол орууулсан Барселона эзэмшдэг байна. 16 тоглолтонд оролцож энэ амжилтанд хүрсэн ба нэг тоглолтонд дундажаар 3,15 гоол оруулжээ. Харин одоогийн Ливерпүүл 1 тоглолтонд дундажаар 3,3 гоол оруулаад байна.
Хоёр хоногийн өмнө байх, Telegraph-ийн Мэрсисайд дахь сурвалжлагч Крис Баскомбэ "Ливэрпүүл Роберто Фирминод насан туршийн гэрээ санал болгохоор зэхэж байна" хэмээн анхлан мэдээлсэн. Яг баттай эсэхийг нь хэлж мэдэхгүй юм.
Ямартай ч өнгөрсөн хугацаанд багийнхаа чухал тоглогчдыг хилийн дээс давуулаад тавиад туучихдаг байдлаас хаширсан байхыг үгүйсгэхгүй.
Клоппо: "Бид түүнтэй дараагийн 15 жилд хамт байна гэж найддаг. Тэр одоо төвийн хамгаалагчийн байрлалд тоглоход бэлэн болсон.
Гэхдээ Гомэз фулбэкээр ч тоглож чаддаг шүү дээ" гэв.
Ер нь Гомэз хаашдаа СВ дээр тоглож таарах бх. Ловрэн фэйлдээд, Клаван орлож байгаа энэ үед юу юугүй Гомэзийг төв рүү татах гэж яараагүй л бололтой.
Улирал эхэлснээс хойш манайх 4 удаа торгуулийн цохилт хийх эрх авч, нэгийг нь л эхний тоглолтонд Фирмино хийсэн. Түүнээс хойшхи гурван цохилтоо Фирмино, Салах, Милнэр гурав алдлаа.
Милнэрийн хувьд маш сайн цохигч. Ливэрпүүлд ирээд эхний 10 цохилтоо дараалан хийж, төгс гэмээр цохиж байсан ч сүүлийн 2-ыгоо алдаад байна.
Клопп улирлын эхэнд Милнэр гарааны бүрэлдэхүүнд тогтмол гарахгүй гэх шалтгаанаар, нөгөө талаар багийн шинэ #9 болсон Фирминод энэ эрхийг өгсөн. Гэсэн ч Сэвияа дээр алдсан гэдэг шалтгаанаас болсон уу, түрүүчийн тойрогт Салах цохиод алдсан. Сая энэ хоёул байсан ч Милнэр цохиод алдлаа.
Хоёр долоо хоног гаруй хугацааны өмнө Тоттенхэмд алдарт Уэмбли стадионд 4-1 хожигдоход за даа энэ улирал ч ер нь бүтэхгүй нь дээ гэсэн бодол Коп болгоны толгойд шахуу орж ирсэн байх.
Гэтэл түүнээс хойш Клоппын баг хариуг нь янзтай барьсанаар зогсохгүй сүүлийн 3 тоглолтонд 10 гоол хийж зөвхөн ганцыг л алджээ. Ингэснээр Ливерпуул Ав.Лигийн хэсгээ тэргүүлсэнээс гадна ПЛ-н хүснэгтийн 2-т яваа багаас зөвхөн 4 онооны ард ойртон иржээ.
Мохамед Салах энэ улирал 10+ гоолд оролцсон Ливерпүүлийн анхны тоглогч.Бүх тэмцээнд 15 тоглолтонд 9 гоол 4 гоолын дамжуулалт өгчээ.
-Энди Робертсон шигшээ багтаа дуудагдсан мөн ирэх Лхагва гаригт Мариборын эсрэг гараанд гарч тоглох магадлалтай байна.
-Ирэх Бямба гаригт Ливерпүүл Уэст Хэмийн талбайд зочилон тоглоно.Ливерпүүлээс Манэ,Лаллана,Клайн,Коутиньо нар оролцохгүй бол Уэст Хэмээс гарааны хамгаалагчид болох Пабло Забалето,Жэймс Коллинс,Уинстон Рийд бэртэлтэй байгаа гэнэ.
Довтолгооны гурвал маань гоолдсон ч нөгөө л хуучин асуудалаас болж хожилоо алдчихлаа.Улангассан прессинг багасчээ.Эхний үед үнэхээр муу тоглосон ч ганц гялтайх нь Манэ байв.Үнэхээр класс түвшинд очиход жаахан л дутуу байна.Гүйцэтгэл,хурд янзтай.Харин дунд гарсан 3 маань дамжуулалтуудаа алдаж,таслуулж хэмнэлээ олж чадахгүй хэсэг зовох шиг болсон.Өнөөдөр багаараа 74% дамжуулалтаа оновчтой болгосон гэсэн тун тааруу үзүүлэлттэй үлдлээ.
2024-05-27 07:20:45
2024-03-28 00:37:35
2024-03-28 00:36:19
2024-03-24 15:56:57
2024-03-10 05:02:27
2024-03-09 05:38:11
2024-02-29 00:47:07
2023-06-08 01:07:28
2023-06-04 01:15:02
2023-06-02 01:29:42
2023-05-27 14:47:47
2023-03-06 13:42:17
2022-05-04 01:00:31
2022-05-03 22:28:53
2022-04-28 10:01:20
2022-04-22 05:11:56
2022-04-20 04:57:53
2021-11-08 12:17:21
2021-11-07 11:45:54
2021-10-21 01:41:34
2021-10-19 23:55:34
2021-10-19 20:58:46
2021-10-19 01:51:15
2021-05-24 13:18:01
2021-05-24 13:06:09
2021-05-24 12:58:46
2021-05-23 17:13:13
2021-05-23 16:25:52
2021-05-23 12:55:26
2021-05-23 12:25:57
2021-05-22 16:49:53
2021-02-02 07:25:51
2021-02-02 07:18:14
2021-02-02 06:55:28
2021-02-01 07:33:10
2021-02-01 03:43:56
2021-01-07 09:56:04
2021-01-07 09:22:35
2020-07-30 09:34:15
2020-07-29 09:20:54