Дараагийн тоглолт Рэдс болон Ливэрпүүл ФС багуудын хооронд өрнөлөө. Бүрэлдэхүүндээ Нямжав, Нямаа, Батбилгүүн зэрэг шилдэг тоглогчдыг багтаасан Рэдс баг эхний тоглолтоо Ливэрпүүл ФС багийн эсрэг хийж, ахлагч Нямжав, Цогт-Очир нарын гоолоор өрсөлдөгчөө буулган авчээ.
Red Wolves 4:1 Red Pharaohs
Өнгөрсөн жилийн Рэдс лигийн аварга Баянжаргал менежер, Өгөөдэйхүүгээр ахлуулсан “Улаан Чононууд” лигийн эхний тоглолтоо Red Pharaohs багийн эсрэг хийж, 4:1 харьцаатай хожлоо. Энэ тоглолтод 2016 оны Рэдс лигийн мэргэн бууч Нямжигжид, Төөгөө нар тус бүр дубль хийж, багаа ялалтанд хөтөлсөн бол Фараончуудын гол довтлогч Чойдог багийнхаа нэг гоолыг оруулсан байна.
Red MongolZ 1:2 Retro FC
Энэ жилийн Рэдс лигт өнгө нэмсэн нэгэн баг бол яах аргагүй Рэтро ФС билээ. “Тэртээ” 1985 оноос өмнө төрсөн нөхдийг багтаа элсүүлж, +33 настай тоглогчдоор багаа бүрдүүлсэн тэд лигийн анхны тоглолтоо Рэд Монголзын эсрэг хийсэн юм. Тэд “Нас бол ердөө л тоо” гэдгийг батлан харуулах мэт 2:1 харьцаатай өрсөлдөгчөө буулган авсан. Лигийн залуучууддаа “Батсүмбэрийнхэн” хэмээн нэрлүүлж байсан “ахмадууд” маань эхний тоглолтоороо л чангахан мэдэгдлийг хийж чадлаа. “70-аад оныхон амьд шүү №-%₮?%:е.эх***-ууд аа”, “Жэксон амьд шүү”, “Нас бол тоо, бид бол тооп”, “Түй май, дүнчүүр (o)))” зэрэг маш олон уриа үгнүүдээр өөрсдийгөө мотивацижуулан талбайд гарсан тэд хоёр дахь тоглолтоо тэмцээний фаворитуудын нэг Red Wolves-ийн эсрэг хийж 1:1-ээр тэнцсэн. Багийн ахлагч В.Ганзориг энэ тоглолтын үеэр булангийн цохилтоос гайхалтай мөргөж, гоолын салхийг хагалсан. Цаг дуусахаас өмнө бас нэгэн аюул тарихуйц мөргөлтөд нь шон саад болсон юм.
Бусад тоглолтуудын үр дүн
Киев 18 4:1 Рэдс
Ливэрпүүл ФС 1:2 Allez
Retro FC 1:1 Red Wolves
Red Pharaohs 2:3 Red MongolZ
Рэдс лигийн эхний хоёр тоглолтын дараах байдлаар Киев18 баг 6 оноотой тэргүүлж, Red Wolves болон Retro FC адил 4 оноотой удаалж байна. Эхний долоо хоногийн POTW, MOTW-ээр Киев18 багийн ахлагч, эхний 2 тоглолтод 5 гоол оруулсан Энх-Амгалан, тус багийн мэнэжэр Лхагва нар шалгарсан байна.
Ирэх Ням гарагт ээлжит тоглолтуудаараа уулзацгаая. Рэдс лиг маань амжилттай сайхан эхэллээ.


