Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Монгол дахь Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клубээс 5 дахь жилдээ зохиогдож буй РЭДС ЛИГ 2019 хөл бөмбөгийн лигийн тэмцээн амжилттай явж өндөрлөлөө. 

Жил бүрийн 5,6 сарыг дамжин зохиогддог энэхүү тэмцээн маань фен клубийн гишүүдийн хамгийн их хүсэн хүлээдэг, сайхан арга хэмжээний нэг бөгөөд мэргэжлийн болон мэргэжлийн бус 17-53 насны 120 гаран хүмүүс 8-н багт хуваагдан амралтын өдрийг өрсөлдөөнтэй хэрнээ нөхөрсөг, маргаантай тэмцэлтэй ч инээд хөөртэй баяртай сайхан өнгөрөөдөг билээ.

Энэ жилийн лигийн тэмцээний аварга багаар өнгөрсөн жилийн аварга В.Ганзориг ахлагчтай Retro дахин түрүүлж хошой аварга болсон бол Ч.Батгэрэл ахлагчтай Black Panthers баг удаалж 2-р байранд, Ш.Давааням ахлагчтай Red Line баг 3-р байранд шалгарлаа. 

Тэмцээний сүүлийн тойрогт тэргүүлэх өрсөлдөөн ширүүссэн бөгөөд эхний 4-н баг 24, 23, 23, 20 гэсэн оноотой эн тэнцүүхэн өрсөлдөж байсан бөгөөд, тэмцээний аваргаар тодрох баг хамгийн сүүлийн тоглолтод шийдэгдсэн юм. Эндээс харахад лигийн тэмцээн жил ирэх тусам улам бүр өрсөлдөөнтэй болж байгаа нь харагдаж байлаа.

 

Тэмцээний аваргын алтан медаль - RETRO баг

 


Мөнгөн медаль - BLACK PANTHERS баг

 


Хүрэл медаль – RED LINE

 


Ингээд тэмцээний шилдгүүдтэй танилцъя. 

 

Шилдэг Менежер – М.Солонго - Black Panthers баг

 

Шилдэг Хаалгач  - Б.Ананд  - Black Panthers баг

 

 

Өсөх ирээдүйтэй залуу тоглогч – Д.Батхишиг - Black Panthers баг

 

Мэргэн бууч – Х.Онон – Red Line баг

 

Шилдэг Хамгаалагч – Б.Баттөр – Retro баг

Шилдэг тоглогч – Л.Мөнхцолмон - Retro баг


Хэдийгээр медаль хүртэж чадаагүй ч тэмцээндээ амжилттай оролцож олон өрсөлдөөнийг үзүүлсэн Алив Дансаа, Бошигт Бойс, Супер Саян, Рэд Фараон, Тайтл 19 багуудын бүх тоглогч нарт ирэх жилдээ амжилт дүүрэн байхийг ерөөе.

Рэдс лиг 2019 тэмцээнд маань ивээн тэтгэгчээр оролцсон Heineken, Carlsberg Mongolia, TG TG, Ковэнт ТМ бүх компаниуддаа маш их баярлалаа. 

Багаа сахилга баттай, ирцтэй гол нь сэтгэлтэй зохион байгуулж байсан бүх менежерүүддээ баярлалаа. Та бүхэн минь байхгүй бол энэ лигийн нэг өнгө нь байхгүйтэй адил билээ. Аа бас шүүгчдийн хоолыг зохицуулж өгдөг гоё хүмүүс шүү. Тусгайлан гараа гаргаж хоол хийж авчирч өгсөн Telli Kopite дүүдээ баярласнаа илэрхийлье.

Тэмцээнийг маш сайхан зохион байгуулж өгсөн Энхбаатар, Чинзориг, Чингис-Од, Хаш-Эрдэнэ болон бусад залуустаа баярлалаа.

Ирэх жилийн Рэдс лигээрээ ахин уулзацгаая Улаануудаа. Дэлгэр зуныхаа амралтын сайхан эхлүүлээрэй.

You'll Never Walk Alone

 


 

Тэмцээний бусад зургуудаас

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх