Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

"Спортын Цонх Форум Цом"-ын энэ удаагийн тэмцээнийг Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб өмнөх жилийн аваргын хувьд энэ жил 9-р сарын 9-нд 56-р сургуулийн талбайд амжилттай зохион байгуулав. 

Энэхүү тэмцээнээс Ливэрпүүлийн Reds хүрэл медаль хүртэж амжилттай оролцов.

Копуудын зуны цугларалт 2017 Баянхангай амралтанд сайхан болж 70 гаруй копууд хамтдаа нэгэн өдрийг өнгөрүүллээ. Тус арга хэмжээнд Дорнод аймгаас Зоригоо ах маань, Багануур хотоос Анхаа Гантөмөр тэргүүтэй копууд маань хүрэлцэн ирсэн нь энэ удаагийн цугларалтын онцлог байлаа. 

Ирэх жил дахин уулзацгаая залуусаа. 

"Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ-с гишүүддээ сар бүр тогтмол үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалын дагуу анх удаа Волейболын тэмцээнийг санаачлан зохион байгууллаа. Тус тэмцээн өнгөрсөн амралтын өдрөөр буюу 4 дүгээр сарын 9-ны ням гарагт 23-р сургуулийн биеийн тамирын зааланд зохиогдож, 50 гаруй копууд цугларч, 5 баг өрсөлдөж, амралтын нэг өдрийг хөгжилтэй спортлог өнгөрүүллээ. 

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх