Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

За ёстой үзэж харах юм ихтэй сайхан тоглолт боллоо.

Бүх тэмцээнд сүүлийн 8 тоглолтонд 26 гоол оруулж 6 гоол алдсан бол Премьер лигт Тоттенхэмд хожигдсоноос хойш боломжит 18 онооноос 16 авав.

Өнөөдрийн тоглолтыг Коутиньо шийдчихлээ. Төвийн хагасуудыг нь хууралт дамжуулалтуудаараа ажилгүй болгосон бол хаалгач Мэтт Райныг зальжин цохилтоороо шоглочихлоо. Сүүлд Уэст Хэмийн хаалганд нэг ийм гоол хийж байсан санагдана. Өнөөдрийг тоглолтонд 1 гоол 3 гоолын дамжуулалт. Товчхондоо түвшин илүү класс тоглогч гэж ямар байдгийг харуулах шиг.

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх