Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Ливэрпүүлтэй шинэ гэрээ үзэглэхдээ огтхон ч эргэлзэлгүй, шууд л харалгүйгээр гарын үсэг зурсан тэрээр Ливэрпүүлийн төлөө хүчин зүтгэхдээ үргэлж баяртай байдаг гэнэ.

Шинэ гэрээнд заасан ёсоор долоо хоногт 180к паунд, жилийн 9 сая паундын цалин авах нь ээ!

Liverpool FC маань Аваргуудын лигийн хагас шигшээд Италийн Рома клубтэй учраа таарлаа! 

Аваргуудын лигийн эхний тоглолт Анфилдэд 4 сарын 24-д, хариу тоглолт 5 сарын 2-д Ромд хийгдэхээр албан ёсоор батлагдлаа.

Дасгалжуулагч Клопп энэ сугалааны талаар өгүүлэхдээ: "Байерны эсрэг би хэд хэдэн удаа тоглож байсан. Реал Мадридтай ч чамгүй хэд тулсан. Харин энэ удаад янзтай нь Ромд хэзээ ч тоглож байгаагүйн байна. Ром бол мэдээж гайхалтай гоё хот гэдэг нь тодорхой. Гэхдээ бид тэнд [жуулчин шиг] юм үзэх гэж очихгүй." гэж хэлсэн байна.

Германы шилдэг тоглогч асан Лотар Матаус Ливерпуулийг Ав.Лигт хэрхэн тоглох талаарх бодлоо хуваалцахдаа: "Магадгүй МанСити илүү их мөнгөтэй ч Клопп болон түүний багийн сэтгэл зүйг би мэдэж байна. Тэд маш шаргуу бэлдэж байгаа.

Ливерпуулд ялах сэтгэл зүйгээс гадна Дортмундтой адилхан уур амьсгалтай стадион байна. Клопп бол хүчирхэг дасгалжуулагч. Тэр тоглогчдоо болон фэнүүдээ авч явж чаддаг.

Энэ Бямба гарагт Анфилд цэнгэлдэхэд Ливэрпүүл-Байерн Мюнхен багуудын домогт тоглогчид хоорондоо тоглох болно. Ливэрпүүлийн бүрэлдэхүүн:

Иан Раш - Тоглогч дасгалжуулагч
Робби Фаулэр - Багийн ахлагч

Стивэн Жэррард, Жэйми Каррагэр, Шаби Алонсо (Байерн Мюнхенээс мөн тоглоно), Луис Гарсиа, Дирк Каут, Гари МакАлистэр, Патрик Бэргэр, Ержи Дюдек, Жэсон МакАтир, Владимир Шмицэр, Жон Олдриж, Йон Арнэ Рийсэ

Ливерпүүл клубын 12-р сарын шилдэг тоглогчоор Мохамед Салах шалгарчээ.

6 гоол
2 ассист

Зун ирсэн Салах энэ шагналыг 4 дэхь удаагаа хүртэж байгаа нь энэ.

Ливэрпүүл клуб Филиппэ Коутиньог Испанийн Барсэлонад 142 сая фунтээр худалдсан болхоо албан ёсоор зарлалаа.

Филиппэ Коутиньогийн Ливэрпүүлийн төлөө оруулсан анхны бас сүүлчийн гоол нь Суонси ситигийн эсрэг, Анфилд Роуд стэндийн өмнө тохиожээ.

Тэрээр Ливэрпүүлийн төлөө 5 жил тоглохдоо 201 удаа талбайд гарч, 54 гоол оруулсан юм. 

Ливерпуул удаан хөөцөлдсөний эцэст Виржил Ван Дэйкийг £75 саяар Соутхэмптоноос авахаар болсоноо зарласанаар дэлхийн хамгийн үнэтэй хамгаалагч Энфилдийн багтай 1 сарын 1-д нэгдэхээр боллоо.

Соутхэмптоны сүүлийн 3 тоглолтонд багаасаа хасагдсан Ван Дэйкийг менежер Пеллегрино өмнө нь ирэх өвлийн цонхоор зарна гэдгийг огт үгүйсгээгүй бөгөөд тэд ийнхүү Голланд хамгаалагчийн хүсэлтийг биелүүлж Мерсисайдын багтай тохиролцоонд хүрлээ.

Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн сугалаа даваа гарагийн 19 цагт болж улаанууд өөрсдийн өрсөлдөгчөө таньж авлаа. 

Шөвгийн 16-гийн сугалаа УЕФА-гийн төв штаб байрлах Швейцарын Нионд болж хэсгээ тэргүүлэн гарсан Ливэрпүүл хасагдах шатны эхний учраадаа Португалийн Порту багтай тоглохоор боллоо.

Кариус Аваргуудын лигийн хэсгийн эцсийн тоглолтын өмнө ESPN-д өгсөн ярилцлагадаа "Би дөнгөж гэмтлээс эргэн ирсэн байсан болохоор тэдгээр нь миний хамгийн шилдэг тоглолт байгаагүй. Баг ч, би ч сайн тоглоогүй. Нэг тийм юм болсон. Тэр хэдийгээр онцгүй юм болсон ч надад багагүй сургамж болсон. Энэ улиралд би Аваргуудын лигт тоглож байна. Би залуу байна, дахиад сайжирна гэж найдаж байна. Би Ливерпүүлд ирэхдээ муу хаалгач байсан гэж боддоггүй. Спартактай хийх тоглолт маш чухал. Финалын тоглолт л гэсэн үг. 

This is Anfield, Карл Матчетт

Ливерпүүл хүчирхэг тоглолт үзүүлж Стоукийг талбай дээр нь хожсоноор хүснэгтийн тавд гарч ирлээ.

Хамгийн шахуу хуваарьтай өдрүүд ирээд байгаа энэ үед Юрген Клопп rotation буюу багийн тоглогчдоо ээлжлэн талбайд гаргах тактикаа үргэлжлүүлж Эмре Жан, Доминик Соланке болон гэмтлээс эргэн ирсэн Деян Ловренийг гараанд гаргалаа. 4-4-2 систем үр дүнгээ өгч Улаанууд давамгай бөмбөг эзэмшиж эхний хагаст хэд хэдэн гоолын боломж үүсгэлээ. Ингээд “Bet365 Stadium” цэнгэлдэхэд 3-0-ээр ялалт байгуулсан тоглолтын дараа ярилцах таван сэдэв.

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх